-
Номхон далайн онгоцонд илэрсэн хантавирүс цар тахал эхлүүлэх хэмжээний биш

Номхон далайн онгоцонд илэрсэн хантавирүс цар тахал эхлүүлэх хэмжээний биш гэж НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад халдварт өвчин судлаачаар ажилладаг Мариа ван Керкхове хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хантавирүс 6 жилийн өмнө дэгдсэн цар тахал шиг аюултай биш. Учир нь уг вирүс хүмүүс зөвхөн маш ойрхон байж, бие биедээ хүрэх үед халдварладаг” гэж…
-
АНУ, Ираны талууд Ормузын хоолойд харилцан гал нээжээ

Өчигдөр орой АНУ, Ираны талууд Ормузын хоолойд харилцан гал нээжээ. Аль тал нь түрүүлж гал нээсэн нь тодорхойгүй байна. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Ирантай гал зогсоох хэлэлцээр хэвээрээ хэрэгжиж байгаа” гэж мэдэгджээ. Ираны армийн командлагч АНУ-г Ираны газрын тосны үйлдвэр болон Ормузын хоолойд ирж байсан Ираны хөлгүүдийг бөмбөгдөх гэж байсан хэмээн буруутгажээ. Харин…
-
Израил “Хезболла” бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр хийсэн ч Бейрут хотыг бөмбөгджээ

Израилын арми Ливан улс дахь “Хезболла” террорист бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр хийснээс хойш Ливаны нийслэл Бейрут хотыг анх удаа бөмбөгджээ. Агаараас өгсөн уг цохилт Бейрут хотын өмнөд хэсэгт байрлах “Хезболла” бүлэглэлийн байршлыг оносон байна. Уг цохилтын улмаас 1 барилга шатжээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Би энэ цохилтыг хийх зөвшөөрлийг өөрөө өгсөн. Уг цохилт “Хезболла”…
-
Иран дайныг дуусгах АНУ-ын саналыг бодолцож үзэж байна

Иран дайныг дуусгах АНУ-ын тавьсан саналыг “бодолцож үзэж байна” гэж Ираны эрх баригч мэдээлжээ. Хоёр тал тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна гэх мэдээллүүд цацагдаж эхлэв. Ираны Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч “АНУ-ын тавьсан саналын талаар Пакистантай зөвлөлдөнө” гэж мэдэгджээ. АНУ-ын “Axios” мэдээний агентлагийн мэдээлснээр Цагаан ордон Ирантай 14 зүйл заалт бүхий хэлэлцээрт хүрэхэд ойрхон байгаа…
-
PSG “Байерн Мюнхен”-ийг ялснаар Аваргуудын лигийн финалд шалгарлаа

Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод Германы Бундеслигийн “Байерн Мюнхен” клуб өнгөрсөн шөнө PSG-г талбайдаа хүлээн авч тоглолоо. Өмнөх тоглолтод PSG клуб 5:4 харьцаатай ялснаар 1 гоолоор илүү болсон тул “Байерн” дараагийн шатанд шалгарахын тулд энэ тоглолтод дор хаяж 1 гоол илүү хийх ёстой байв. Гэвч тоглолт 1:1 харьцаатай тэнцэж дууссанаар гоолын нийлбэр оноогоор “Байерн Мюнхен”…
-
Машинтай этгээд хүмүүс рүү дайрснаар 2 хүн амиа алдаж, 22 хүн гэмтжээ

Германы зүүн хэсэгт орших Лейпзиг хотод 5-р сарын 4-нд машинтай этгээд хүмүүс рүү дайрсны улмаас 2 хүн амиа алдаж, 22 хүн гэмтжээ. Тус хотын захирагч Буркхард Юнг мэдэгдэхдээ “Сэжигтэн этгээд болох 33 настай герман иргэнийг баривчилсан. Ийм хэрэг хийх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг этгээд автомашинаар хотын төвийн Grimmaische…
-
Трамп Ирантай тохиролцохоор “Эрх чөлөө” ажиллагааг түр зогсоосны дараа газрын тосны үнэ буурчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “Ирантай хийх тохиролцоонд ахиц дэвшил гарч байна. Ормузын хоолойд явуулж буй “Эрх чөлөө ажиллагааг түр хугацаанд зогсоохоор боллоо” хэмээн мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа өнөөдөр Азийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа. Тухайлбал, Brent брэндийн газрын тосны үнэ 1.7%-иар буурч, нэг торх нь 108 ам.доллар болов. Харин АНУ-ын арилждаг газрын тосны…
-
Нүүрсний уурхайд хий дэлбэрч, 9 хүн амиа алджээ

Колумб улсад 5-р сарын 4-нд нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 9 хүн амиа алджээ. Аврах багийнхан нийслэл Богота хотын хойд хэсэгт орших Сутатаута бүс нутгийн нүүрсний уурхайгаас 6 хүнийг татаж гаргасан гэж мэдэгдэв. Нурангиас татаж гаргасан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бол аврах багийнхан үлдсэн хүмүүсийн цогцсыг татаж гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тухайн нүүрсний уурхайд хий дэлбэрсэн…
-
ОХУ гал зогсоохоосоо өмнө Украинд цохилт өгч, 20 хүний аминд хүрчээ

Ялалтын баяр тэмдэглэх зорилгоор 5-р сарын 8-9-нд гал зогсооно гэж даваа гарагт ОХУ мэдэгдсэн бол Украины тал 5-р сарын 6-7-нд гал зогсоохоо илэрхийлсэн. Хоёр тал харилцан тохиролцоогүй ч ийн гал зогсоохоор болсон. Уг шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө өчигдөр ОХУ-ын арми Украин даяар хүчтэй цохилт өгсний улмаас 20 орчим хүн амиа алджээ. Оросын агаарын халдлагын улмаас…
-
Трамп: Ормузын хоолойд гацсан усан онгоцуудыг гаргах ажиллагаагаа АНУ түр зогсоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “АНУ Ормузын хоолойд гацсан усан онгоцуудыг гаргах ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байна” гэж мэдэгджээ. Трампын санаачилж, даваа гарагт эхэлсэн “Эрх чөлөө төсөл” хэмээх ажиллагааг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр түр зогсоохоор болжээ. Энэ нь АНУ-Ираны дайныг зогсоох хэлэлцээрт ахиц дэвшил гарсантай холбоотой гэв. Ираны хэвлэл мэдээллүүд үүнийг “ялалт” хэмээн…