-
Иранд “Starlink” интернэт сүлжээг үнэгүй болгожээ

Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 17 дахь хоногтоо үргэлжилж буй Иран улсад Элон Маскийн “Starlink” интернэтийн үйлчилгээ үнэгүй болжээ. Мягмар гаргаас эхлэн уг сүлжээний хураамжийг үнэгүй болгосон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Элон Маск нар энэ долоо хоногийн эхээр утсаар ярилцаж, Иранд “Starlink” үйлчилгээг холбох талаар хэлэлцэж байв. Жагсаал цуглааны улмаас Ираны Засгийн газар сүүлийн…
-
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдад бөмбөр бэлэглэжээ

Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи БНСУ-д айлчилж байна. Талууд мягмар гарагт хоёр улсын харилцааг илүү гүнзгийрүүлэх талаар хэлэлцэж, бэлэг солилцжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён залуудаа бөмбөрчин байсан Японы Ерөнхий сайд Санаэ Такаичид бөмбөрийн багц бэлэглэж, нөхөрлөлөө дахин баталгаажуулжээ. Ли Жэ Мёны бэлэглэсэн бөмбөрийн багцыг БНСУ-ын “Markers” брэнд бүтээсэн байна. Ли, Такаичи нар…
-
Ганцаараа амьдардаг хятадуудад зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

Гунигтай ч юм шиг нэртэй нэгэн шинэ аппликэйшн Хятадад шуугиан дэгдээж байна. “Are You Dead?” буюу “Үхээгүй биз дээ?” нэртэй тус аппликэйшнийг ганцаараа амьдардаг хүмүүст зориулжээ. Хэрэглэгч хоёр хоног тутамд аппликэйшн рүүгээ нэвтэрч, амьд мэнд байгаагаа бусдад мэдэгдэх товчлуурыг дарна. Хэрэв хоёр хоног тутамд тэр товчлуурыг дарахгүй бол таны яаралтай үед холбоо барих дугаар луу уг…
-
Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд цаазын ял оноохоор шүүхэд хүсэлт гаргажээ

БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд цаазын ял оноох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Юн Сок Ёлыг 2024 оны 12-р сард Өмнөд Солонгост бослого удирдан зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм. Түүнийг бүх насаар нь хорих эсвэл цаазлах ял оноохоор төлөвлөж байгаа аж. Тус улс 1996 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй 30 жил болж байна. Юн…
-
Грийнландын Ерөнхий сайд “Бид АНУ-ыг биш, Данийг сонгоно” гэв

Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Данийн эзэнт гүрний эзэмшдэг Грийнланд арлыг мөнгөөр худалдаж авах, эсвэл цэргийн хүчээр ч хамаагүй булааж авах талаар ярьж байгаа нь АНУ, Дани улсын хооронд маш их маргаан дагуулж байгаа билээ. Грийнланд арал Дани улсын эзэмшилд байдаг боловч “Бүрэн эрхт тусгаар улс” гэж явдаг. Хэд хоногийн өмнө Трамп “Бид Грийнланд…
-
Жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 2000 давснаар Трамп тусламж илгээв

“Иран дахь жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 2000 давсан” гэж Иран дахь хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Тусламж очиж байгаа” гэж мэдэгдсэн байна. Иранд 12-р сарын 28-нд эхэлсэн Засгийн газраа эсэргүүцэх жагсаал 17 дахь хоногтоо үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр эсэргүүцлийн жагсаал хурц хэлбэрт шилжиж, жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөөр…
-
Ирантай арилжаа хийдэг улсуудад Трамп 25%-ийн татвар ногдуулахаар болжээ

Иранд Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны Засгийн газрыг “Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ болихгүй бол АНУ-ын цэргүүд дайрч орно шүү” хэмээн сүрдүүлж байв. Сүүлийн өдрүүдэд Трампын захиргаа Иран руу пуужин харвах, цэргийн хүчээр дайрч орох зэрэг сонголтуудыг хэлэлцэж байгаа тухай мэдээнүүд цацагдлаа. Тэгвэл Трамп Ирантай арилжаа хийдэг…
-
Жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 646-д хүрч, Иран АНУ-тай тохиролцох санал тавьжээ

Иранд 2025 оны 12-р сарын 28-наас эхэлсэн Засгийн газрыг эсэргүүцэх жагсаал 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Тус жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 646 болж нэмэгдсэн тухай зарим эх сурвалж мэдээллээ. Жагсаалтай холбоотойгоор тус улсын Засгийн газар улс даяар интернэтийн сүлжээг тасалсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Хэрэв Ираны Засгийн газар жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ…
-
Трамп Венесуэлийн Сөрөг хүчний намын дарга Мачадотой Цагаан ордонд уулзахаар болжээ

Трамп энэ сарын 15-ны пүрэв гарагт Венесуэлийн Сөрөг хүчний намын дарга Мачадог Цагаан ордонд хүлээн авч уулзахаар болсон гэж Цагаан ордон мэдээллээ. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын арми Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Трамп Венесуэлийн Сөрөг хүчний намын дарга Мариа Корина Мачадог биш, харин Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Делси Родригесийг дэмжиж, Ерөнхийлөгч болгосон байна. Николас…
-
Японы нэрт зохиолч Мураками Харүки 77 нас хүрлээ

Японы нэрт зохиолч Мураками Харүки өчигдөр 77 нас хүрлээ. Тэр 1949 оны 1-р сарын 12-нд төржээ. Мураками Харүки бол гадаадын зохиолчдоос Монголд хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг юм. Түүний “Норвегийн ой”, “Эрэг дээрх Кафка”, “1Q84”, “Эмсгүй эрс”, ” Хилийн дээснээс урагш, алтан нарны баруунтаа”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жилүүд” зэрэг бүтээлийг монгол…