Category: Дэлхий

  • Жүжигчин Роберт Де Ниро трансжендер охиноо дэмжиж буйгаа мэдэгдэв

    Жүжигчин Роберт Де Ниро трансжендер охиноо дэмжиж буйгаа мэдэгдэв

    Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро өөрийн трансжендер охин Айринаа бүх талаар дэмжиж буйгаа мэдэгджээ. Роберт Де Ниро болон жүжигчин, загвар өмсөгч Туки Смит нарын хүү Аарон өөрийгөө трансжендер эмэгтэй хэмээн зарлаж, нэрээ Айрин болгон өөрчилж, өнгөрсөн жилээс эхлэн шилжилтийн үе нь эхэлсэн гэдгээ өнгөрсөн сард “Them” хэмээх ЛГБТК+ чиглэлийн мэдээ мэдээлэл нийтэлдэг сэтгүүлд өгсөн…

  • Дэлхийн хамгийн өндөр настай хүн 116 насандаа таалал төгслөө

    Дэлхийн хамгийн өндөр настай хүн 116 насандаа таалал төгслөө

    Энэ оны эхээр дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч байсан Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас 116 насандаа таалал төгслөө. Түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэдгийг АНУ-ын Геронтологийн судалгааны групп болон LongeviQuest байгууллагын зүгээс оны эхээр албан ёсоор тодруулж байсан юм. Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас нь 1908 оны 6-р сарын 8-ны өдөр Бразилын өмнөд…

  • БНСУ-ын ерөнхий сайд Хан Доксу албан тушаалаасаа огцорлоо

    БНСУ-ын ерөнхий сайд Хан Доксу албан тушаалаасаа огцорлоо

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сайд Хан Доксу үүрэгт албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгджээ. Тэрээр пүрэв гарагт Сөүл хот дахь засгийн газрын ордонд ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнийхээ дараа үүрэгт ажлаасаа огцрох товчхон ёслол хийгээд засгийн газрын ордонг орхин гарч явсан талаар…

  • Д.Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Уолцыг халж, түүнийг НҮБ-д суух элчин сайдаар нэр дэвшүүллээ

    Д.Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Уолцыг халж, түүнийг НҮБ-д суух элчин сайдаар нэр дэвшүүллээ

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн үндэсний аюулгүй зөвлөх Майк Уолцыг НҮБ-д суух элчин сайдаар нэр дэвшүүлэхийн тулд албан тушаалаас нь халсан байна. Нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Д.Трамп Майк Уолцод талархал илэрхийлэхийн сацуу түүний албан тушаалыг түр хугацаанд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гүйцэтгэнэ гэдгийг мэдээлжээ. Марко Рубио ийнхүү хагас зуун жилийн дараагаар АНУ-ын төрийн…

  • BBC Sounds радио үлэг гүрвэл судлаач Монголын эрдэмтэн бүсгүйг онцолжээ

    BBC Sounds радио үлэг гүрвэл судлаач Монголын эрдэмтэн бүсгүйг онцолжээ

    BBC Sounds буюу Их Британийн Би-Би-Си агентлагийн харьяа цахим радио өнгөрсөн сарын дундуур Монголын үлэг гүрвэл судлаач, палеонтологич эрдэмтэн, доктор М.Болорцэцэгийг онцолж, ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, түүний ажил мэргэжлийн талаар ярилцжээ. Мөн палеонтологич Болорцэцэгийн талаарх богино нийтлэлдээ түүнийг анх говийн элсэн цөл дэх палеонтологийн малтлагын экспедицэд огт хоол хийж чаддаггүй хэрнээ тогоочийн хувиар оролцож байсныг…

  • Орост дайчлагдсан Умард Солонгосын 600 орчим цэрэг амь үрэгдсэн талаар БНСУ-ын тагнуулын алба мэдээллээ

    Орост дайчлагдсан Умард Солонгосын 600 орчим цэрэг амь үрэгдсэн талаар БНСУ-ын тагнуулын алба мэдээллээ

    БНСУ-ын тагнуулын албаны зүгээс Орост дайчлагдаж очсон Умард Солонгосын 4700 орчим цэрэг хохирол амссан талаар лхагва гарагт Үндэсний Ассамблейн гишүүдэд мэдээлжээ. Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны зүгээс Оросын баруун хэсгийн Курскийн тулаанд дайтаж буй Умард Солонгосын цэргүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хууль тогтоогчдод хаалттай байдлаар танилцуулсан бөгөөд энэ үеэрээ Украины эсрэг Оросын талд дайтаж байгаа…

  • Starbucks сүлжээ үйлчлүүлэгчдээ буцааж татахын тулд олон тооны бариста ажилд авсаар байна

    Starbucks сүлжээ үйлчлүүлэгчдээ буцааж татахын тулд олон тооны бариста ажилд авсаар байна

    Starbucks сүлжээ үйлчлүүлэгчдээ буцааж татах стратеги зорилтын хүрээнд үйлчилгээний автоматжуулалтын төлөвлөгөөг зогсоож, эсрэгээрээ олон тооны бариста ажилд авах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлүүлэхээр болсон талаар тус компанийн гүйцэтгэх захирал Брайн Никкол мэдэгдээд байна. Тэрээр өнгөрсөн жил тус компанийн гүйцэтгэх захирлын албанд томилогдсон бөгөөд үнийн өсөлт болон хэрэглэгчдийн зарлагаа танаж буйгаас үүдэн үйл ажиллагааны доголдолд орсон тус кофе…

  • Тэрбумтан Жаред Айзекман NASA-гийн тэргүүнээр томилогдож магадгүй байна

    Тэрбумтан Жаред Айзекман NASA-гийн тэргүүнээр томилогдож магадгүй байна

    Задгай сансарт гарсан анхны мэргэжлийн бус сансрын нисгэгч, Америкийн тэрбумтан Жаред Айзекман NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлагийн тэргүүнээр томилогдож магадгүй байна. Өдгөө 42 настай Жаред Айзекманы томилгоог Сенатын тусгай хороо хэдийнээ дэмжээд байгаа бөгөөд одоо түүнд танхимын бүх гишүүдийн олонхийн саналыг авах ердөө ганцхан “даваа” л үлдээд байгаа юм. Хэдийгээр танхимын гишүүд түүнийг дэмжих…

  • Испанид орон даяар цахилгаан тасарснаас үүдэн хамгийн багадаа 3 хүн амиа алджээ

    Испанид орон даяар цахилгаан тасарснаас үүдэн хамгийн багадаа 3 хүн амиа алджээ

    Энэ долоо хоногийн даваа гарагт Испанид орон даяар цахилгаан тасарсан явдлын улмаас хамгийн багадаа 3 хүн амиа алдсан талаар тус улсын иргэний хамгааллын албаны зүгээс мэдээлсэн байна. Испанийн баруун хойд хэсгийн Табоадела тойрогт амиа алдсан дээрх гурван хүн бүгд нэг гэр бүлийн гишүүд байжээ. Эл Пайс сонинд бичсэнээр эхнэр, нөхөр, насанд хүрсэн хүүгийнхээ хамт гэртээ…

  • Вьетнам улс Вьетнамын дайн дууссаны 50 жилийн ойг тэмдэглэж байна

    Вьетнам улс Вьетнамын дайн дууссаны 50 жилийн ойг тэмдэглэж байна

    Вьетнамын дайн өндөрлөсний 50 жилийн ой тохиож байна. АНУ-тай хийсэн дайн өндөрлөж, дайны төгсгөлд Өмнөд болон Хойд Вьетнамыг нэгтгэж орчин үеийн Вьетнам улс байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Вьетнам улс томоохон баярын жагсаалын арга хэмжээг зохион байгуулаад байна. Вьетнамын Хо Ши Мин хотноо зохиогдсон жагсаалд тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, бусад…