-
Санта Клаус хүнсний дэлгүүрээс хулгай хийжээ

Канадын Монтреал хотод өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Санта Клаус болон элф шиг хувцасласан этгээдүүд “Metro” хүнсний сүлжээ дэлгүүрээс 3000 ам.долларын үнэ бүхий хүнс хулгайлжээ. Мөрдөн шалгалтаар тус этгээдүүд хүний эрхийн идэвхтнүүдийн бүлэг болох нь тогтоогдсон байна. Тэд Робин Хүүдээс санаа авч, хэрэгтэй байгаа хүмүүст нь өгөхийн тулд ийм үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн байна. Тэд…
-
Хулгайлагдсан 130 хүүхдийг амжилттай эргүүлж авчээ

Нигери улсын Сэйнт Мэри хотын католик шашинт сургуулиас өнгөрсөн 11-р сарын 21-нд 250 хүүхэд, сургалтын ажилтнуудыг хулгайлсан ноцтой хэрэг гарсан юм. Тэрхүү хүүхдүүдээс 100-г нь 12-р сарын эхээр эргүүлэн авсан. Үлдсэн 130 хүүхдийг нь өчигдөр буюу 12-р сарын 21-нд эргүүлж авсан гэж Нигерийн эрх баригчид мэдээлсэн байна. Эх сурвалж: BBC
-
Залуучуудын хөдөлгөөний тэргүүн бусдын гарт амиа алдсаны улмаас үймээн дэгдлээ

Залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн бусдын гарт амиа алдсаны дараа Бангладеш улс даяар жагсаал өрнөж, үймээн самуун дэгдлээ. Залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч, 32 настай Шариф Осман Хади өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт масктай этгээдүүдэд толгойдоо буудуулсан юм. Түүнийг эмчлэхийн тулд Сингапур улс руу авч явсан ч 6 хоногийн дараа шархаа даалгүй нас баржээ. Пүрэв гарагт Шариф…
-
Европын холбоо Украинд 105 тэрбум ам.доллар зээлүүлэхээр болжээ

Европын Холбоо 2026-2027 онд Украинд 90 тэрбум евро буюу 105 тэрбум ам.доллар зээлүүлэхээр шийдвэрлэснийг өнөө өглөө Европын Холбооны зөвлөлийн тэргүүн Антониу Кошта мэдэгдлээ. Германы Засгийн газрын тэргүүн Фридрих Мерц ур тохиролцоог хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр X хаягтаа: “Украинд зээлүүлэх мөнгийг бэлдэж байна. Украин улс 90 тэрбум еврогийн хүүгүй зээл хүлээж авах болно. Энэ шийдвэр бол уг…
-
Өмнөд Солонгосын 2 фермээс шувууны ханиад илэрчээ

Өмнөд Солонгосын төвийн бүс нутагт байрлах өндөглөгч тахианы фермүүдэд өчигдөр шувууны ханиад илэрснийг эрх баригчид мэдээллээ. БНСУ-ын Чүнчон мужийн Госан болон Чонан хот дахь өндөглөгч тахианы 2 аж ахуйгаас гоц халдварт H5N1 шувууны ханиад илэрчээ. Үүнтэй холбогдуулан тус аж ахуйд ариутгал хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Энэ нь Өмнөд Солонгост хүйтний улирал эхэлснээс хойш шувууны…
-
“Тэнэг гичийнүүд” гэж хэлсэн Францын тэргүүн хатагтай шүүхэд дуудагджээ

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон шоу үймүүлсэн феминист эмэгтэйчүүдийг “Тэнэг гичийнүүд” гэж хэлж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан. Үүнтэй холбогдуулан, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг хэд хэдэн байгууллага түүнийг шүүхэд дууджээ. Брижит Макрон өнгөрсөн долоо хоногт Парисын “Folies Bergère” театрт тоглолт үзжээ. Түүнийг өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан, жүжигчин, комедиан Ари Абиттантай тайзны ард ярилцаж байх…
-
Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

NBA-ын тоглогч асан домогт Коби Брайантын өмсөж байсан “Nike” брэндийн “Grinch” загварын пүүзийг дуудлага худалдаанд оруулахад бэлдэж, Калифорни мужийн Беверли Хиллс хотод байрлуулжээ. Уг пүүзийг Коби Брайант 2010 оны 12-р сарын 25-нд “Майами Хит” багтай тоглохдоо өмсөж байжээ. Коби Зул сарын баярын тоглолтод уг пүүзийг өмссөнөөс хойш “Nike”-ын “Grinch” загварын пүүзний борлуулалт эрс ихсэж, Зул сарын баяраар…
-
Оросын 245 тэрбум ам.долларыг Украинд зээлүүлэх эсэхийг хэлэлцэж байна

Европын Холбооны удирдагчид Оросын олон тэрбум долларын актив хөрөнгийг царцаасан. Уг мөнгийг Украины цэргийн армийг санхүүжүүлэх зорилгоор зээлүүлэх эсэхийг ЕХ хэлэлцэж эхэлжээ. ОХУ-ын 245 тэрбум ам.долларын актив хөрөнгийг Бельги улсад байршилтай “Euroclear” компани эзэмшдэг аж. Гэвч Бельги улсын зарим эрх баригч Оросын хөрөнгийг ашиглах тал дээр эсрэг байр суурьтай байна. Харин Оросын тал өөрсдийнх нь…
-
Парадад оролцогчдыг машинаар дайрч, 134 хүн гэмтээсэн этгээдэд 21.5 жил хорих ял оноожээ

Английн Ливерпүүл хотод өнгөрсөн 5-р сард Ливерпүүл багийн баярын парад болсон. Тэр үеэр Ливерпүүлийн фэнүүдийг машинаар дайрч, 134 хүн гэмтээсэн этгээдэд 21.5 жилийн хорих ял оноожээ. 54 настай Пол Дойл гэх этгээд ур хэргийг үйлдэхдээ ердөө л “Уураа барьж чадаагүй” гэсэн шалтгаанаар уг аймшигт хэргийг үйлдсэн гэж прокурор мэдээлжээ. Түүнийг бусдын биед санаатайгаар хохирол учруулсан…
-
Эрх чөлөөний хөшөөний хуулбар салхинд хугарч унажээ

Бразилд өчигдөр хүчтэй салхи шуурч, хурд нь секундэд 25 метр хүрсний улмаас Эрх чөлөөний хөшөөний хуулбар сууринаасаа салж унажээ. АНУ-ын эрх чөлөөний хөшөөг дуурайлгаж хийсэн Бразилын 35 метр өндөртэй тус хөшөөний суурь хэсгийн 11 метр нь үлдэж, дээд хэсгийн 24 метр нь хугарч унасан байна. Энэ үед хэн нэгэн бэртэж гэмтэлгүй өнгөрчээ. Эх сурвалж: Economic…