-
Францын Нант хотын сургуульд хутгатай халдлага гарч, өсвөр насны охин амиа алдлаа
Францын баруун хэсгийн Нант хотын нэгэн сургуульд пүрэв гарагт хутгаар үйлдсэн халдлага гарч, өсвөр насны нэг охин амиа алдаж, 3 сурагч шархджээ. Халдлага Нант хотын 2000 орчим сурагчтай, Notre-Dame-de-Toutes-Aides хэмээх хувийн сургуульд орон нутгийн цагаар пүрэв гаргийн үдээс хойш гарсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг тус сургуулийн багш аюулгүй болгосон аж. Үүний дараа уг этгээдийг цагдаа…
-
Израилын зэвсэгт хүчин НҮБ-ын ажилтанг хөнөөснөө хүлээжээ
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн сард Газын зурваст НҮБ-ын ажилтанг хөнөөснөө хүлээсэн байна. Израилын зэвсэгт хүчин дээрх асуудлыг өмнө нь няцааж байсан бол пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ хэргийг мөрдөн шалгах явцад Израилын цэргүүд НҮБ-ын ажилтанг алдаа гарган, хороосон гэдгээ хүлээжээ. 3-р сарын 19-ний өдөр Газын зурвасын Дейр аль-Балах хот дахь НҮБ-ын байр цохилтод өртсөний улмаас НҮБ-ын…
-
Д.Трамп ОХУ, Украин улсуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалав
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ, Украин улсуудыг хэлэлцээрийн ширээний ард сууж, түүний засаг захиргааны боловсруулсан энхийн төлөвлөгөөний санаачилгыг хүлээж авахыг уриаллаа. Тэрээр пүрэв гарагт Норвегийн ерөнхий сайд Йонас Гартай Цагаан ордонд уулзах үеэрээ тэрээр энэ дайныг өндөрлүүлэх, гал зогсоох яриа хэлэлцээг явуулах тодорхой хугацааг өөртөө тавьсан байгаа гэдгээ хэлж, дээрх хугацаанд багтаж сөргөлдөгч талуудыг АНУ-ын саналыг…
-
Өвөрбайгалд 36 түймэр асаж байна
Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын “Telegram” суваг мэдээллээ. Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита, Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан 7 түймрийг 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраажээ. Одоо эдгээр дүүргийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбай…
-
Хятад улс Трампын тарифын бодлоготой холбогдуулан, захиалсан “Боинг”-уудаа буцааж эхэллээ
Хятад улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тарифын бодлогын эсрэг хариу арга хэмжээ болгож, АНУ-аас захиалсан “Боинг” онгоцуудаа буцааж эхэлсэн байна. Энэ талаар Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компанийн захирал Келли Ортберг мэдэгджээ. Түүний хэлснээр Хятад улс хэдийнээ хоёр “Боинг” буцаагаад байгаа ба ахин нэг онгоц буцаахаар зэхэж байгаа ажээ. Эргэн сануулахад, АНУ Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд…
-
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгалаа
БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгаад байгаа талаараа тус улсын прокурорууд пүрэв гарагт мэдэгдлээ. Одоогийн байдлаар түүнийг баривчилж, саатуулах арга хэмжээ аваагүй байна. Өмнөд Солонгосын прокурорууд Мүн Жэ Инийг парламентын гишүүн асны үүсгэн байгуулсан Eastar Jet хэмээх хямд нислэг бүхий агаарын зорчигч тээврийн компаниас 2018 оны 8-р сараас эхлэн хоёр жилийн хугацаанд…
-
Туркийн Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Лхагва гарагт Туркийн 15 сая гаруй хүн амтай Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 230 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар холбогдох албаны хүмүүс мэдэгдээд байна. Тодруулбал, орон нутгийн цагаар 4-р сарын 23-ны өдрийн 17 цаг 49 минутад 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Истанбул хотын Силиври дүүрэгт,…
-
Д.Трамп: Украинтай хэлэлцээ хийх нь Оростой хийхээс илүү хэцүү
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дайныг зогсоох асуудлаар Украин улстай, тус улсын ерөнхийлөгч В.Зеленскийтэй яриа хэлэлцээ явуулах нь ОХУ-тай хэлэлцээ хийхээс ч илүү хүнд хэцүү хэмээн хэлсэн байна. Д.Трамп лхагва гарагт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ОХУ дайныг зогсооход бэлэн болсон гэж бодож байгаа талаараа мөн хэлсэн байна. Тэрээр “Бид ОХУ-тай тохиролцоонд хүрсэн гэж би хувьдаа бодож байна.…
-
Netflix-ийн “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн нээлтийн тов зарлагдлаа
Netflix платформын хамгийн олон үзэлттэй олон ангит кино болох “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн трейлер лхагва гарагт цацагдаад байна. Цувралын хоёрдугаар бүлэг хэзээ цацагдах нь тодорхойгүй байсан бол лхагва гарагт цацагдсан трейлер дээр нээлтийн тов болон мөн хоёрдугаар бүлэгт орж ирж буй шинэ дүрүүд, тэдгээрийг бүтээсэн жүжигчид тодорхой боллоо. “Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг хоёр хэсэгт хуваагдаж…
-
Кашмирт гарсан халдлагатай холбогдуулан Энэтхэг улс Пакистантай залгаа хилээ хаав
Мягмар гарагт Кашмирын бүсэд гарсан, 26 хүний амь насыг авч одсон зэвсэгт халдлагын дараа Энэтхэг улс Пакистаны эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээнүүдээ зарлалаа. Кашмирын бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт Пахалгам сууринд жуулчдын эсрэг гал нээсэн дээрх халдлага нь тухайн хэсэгт сүүлийн жилүүдэд гарсан хамгийн аймшигтай, хэрцгий зэвсэгт халдлага болоод байгаа бөгөөд хэдийгээр дээрх халдлагыг үйлдсэн…