-
Украины ТББ-ууд Запорожье АЦС-д цөмийн осол гарах өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Украины хоёр ч ТББ-ын зүгээс тус улсын өмнөд хэсэгт байрлах Запорожье цөмийн цахилгаан станцид цөмийн осол гарах эрсдэл улам өндөрсөөд байгааг анхааруулжээ. Украины дээрх хоёр ТББ-ын зүгээс даваа гарагт Японы нийслэл Токио хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ ийнхүү Оросын цэргүүдийн эзлэн авч, хяналтандаа байлгаж байгаа АЦС-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тайлбарласан байна. Тэд өөрсдийн…
-
Техас мужид үерийн улмаас амиа алдсан хүний тоо 100-г давлаа

АНУ-ын Техас мужид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн тасралтгүй орсон дуу цахилгаантай, усархаг аадар борооноос үүдэлтэй үерийн улмаас амиа алдсан хүний 100-г давжээ. Үерийн гамшгийн улмаас Техас мужийн төв хэсгийн зургаан сууринд 104 хүн амь насаа алдсан талаар тус мужийн орон нутгийн захиргаанаас даваа гарагийн үдэш мэдээллээ. Үерт амь үрэгдсэн хүмүүсийн дунд олон тооны…
-
Трамп 14 улсын тарифыг 8-р сар хүртэл хойшлуулав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 14 улсын импортод ногдуулахаар болоод байсан өндөр хувьтай тарифыг 8-р сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргасны дотор Япон болон Өмнөд Солонгос улсууд багтжээ. Трампын өнгөрсөн 4-р сард анх дэлхийн улс орнуудад ногдуулахаар зарласан харилцан тэгш тарифыг 90 хоногоор хойшлуулсан нь энэ долоо хоногт дуусч байгаа юм. Тодруулбал, улс орнуудад АНУ-тай худалдааны гэрээгээ шинэчлэн…
-
Суринам улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов

Өмнөд Америкийн Суринам улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов. Ням гарагт тус улсын парламентын гишүүд Женнифер Герлингс-Симонсыг улсынхаа төрийн тэргүүнээр сонгон томилсон байна. Өдгөө 71 настай Женнифер Герлингс-Симонсын эсрэг өрсөлдөх өрсөлдөгчийг сөрөг хүчний зүгээс нэр дэвшүүлээгүй учраас тэрээр өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Түүний тэргүүлсэн Үндэсний ардчилсан нам өнгөрсөн сард явагдсан парламентын сонгуульд томоохон…
-
Элон Маск “Америк нам”-ыг үүсгэн байгуулснаа зарлав

Тэрбумтан Элон Маск өнгөрсөн бямба гарагт улс төрийн нам байгуулж байгаагаа зарласан байна. Тэрээр “ардчилсан бус зөвхөн нэг намын систем”-тэй хэмээн шүүмжилсэн АНУ-д том намын эсрэг өрсөлдөх цоо шинэ улс төрийн нам байгуулж буйгаа өөрийн Х хуудсандаа зарлаж, намаа “Америк нам” хэмээн нэрлэжээ. 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын хамгийн…
-
Дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиосон тоглолтууд зохиогдлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиосон, түүхэнд бичигдэх томоохон тоглолтууд зохиогдлоо. Дэлхийн хүнд рок, метал хөгжмийн шүтэн бишрэгчид энэхүү хөгжмийн урсгалыг үүсгэн байгуулагч хамтлагтай салах ёс хийсэн бол брит-поп урсгалын томоохон төлөөлөгч болсон хамтлаг 16 жилийн дараа эргэж ирээд байна. Мөн сүүлийн 2 жил орчим хамтлагийн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоогүй к-поп урсгалын хамгийн шилдэг охидын…
-
АНУ-ын Сангийн сайд 8-р сарын 1-ний өдрөөс өмнө амжиж худалдааны гэрээ байгуулахыг улс орнуудад уриалав

НУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент ирэх сарын 1-ний өдрөөс өмнө амжиж АНУ-тай худалдааны гэрээ байгуулахыг улс орнуудад уриалсан байна. Тэрээр ням гарагт CNN сувагт өгсөн ярилцлагдаа Тайваниас эхлээд ЕХ зэрэг АНУ-ын худалдааны түнш улс орнууд дээрх хугацаанд багтаан Вашингтонтой худалдааны гэрээ байгуулагүй тохиолдолд 8-р сарын 1-нээс АНУ-ын импортын тарифын бодлого үйлчилж эхлэх…
-
АНУ-ын Техас мужид үерийн улмаас 82 хүн амиа алдаад байна

АНУ-ын Техас мужид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн зогсолтгүй орсон борооны улмаас Гуадалупе мөрөн эргээсээ халин үерлэж, ням гарагийн байдлаар үерийн улмаас амь насаа алдсан хүний тоо 82 болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр анх усархаг бороо орж эхэлснээс 45 минутын дотор Гуадалупе мөрний ус 8 метр өндөр болж нэмэгдсэн байна. Орон нутгийн цагаар 7-р сарын…
-
XIV Далай Ламын 90 насны төрсөн өдрийг тэмдэглэв

Төвдийн буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIV Далай Ламын 90 насны төрсөн өдөр ням гарагт тохиолоо. 7000 орчим лам хувраг, гэлэнмаа болон шүтлэгтэн олон Энэтхэгийн Дарамсала хотод цугларч, бурхны шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIV Далай Ламын 90 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэсэн байна. Дээрхийн гэгээн Далай Лам Төвдийн нийслэл Лхас хотод гарсан бослогыг Хятад улс…
-
АНУ-ын Конгресс ерөнхийлөгч Трампын татварын хуулийг батлав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын боловсруулсан “Нэгэн, том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татвар болон төсвийн тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын гишүүд пүрэв гарагт санал хураан батласан байна. Төлөөлөгчдийн танхимын санал хураалтын үеэр Бүгд найрамдах намын 2-оос бусад бүх гишүүд дэмжсэн санал өгсөн бол Ардчилсан намын бүх гишүүн эсрэг санал өгч, 218-214 гэсэн дүнгээр Трампын татвар бууруулах тухай…