-
Израил-Хамасын хооронд гал зогсоох шинэ тохиролцоо санал болгожээ
Израил-Хамасын хооронд гал зогсоох асуудлаар явагдаж байгаа яриа хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээлснээр зуучлагч Катар, Египет улс Газын зурваст дайныг өндөрлүүлэхэд чиглэсэн цоо шинэ тохиролцоог санал болгосон гэжээ. Дээрх мэдээллийг яриа хэлэлцээнд ойр Палестины өндөр дээд албан тушаалтан BBC агентлагт өгсөн байна. Түүний мэдээлснээр энэхүү шинэ тохиролцоогоор 5-7 жил гал зогсоох юм. Энэ хооронд Израилын…
-
Нобелийн шагналт зохиолч Хан Ганы шинэ түүвэр ном энэ долоо хоногт гарна
Өнгөрсөн онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы богино эсээ болон шүлгээс бүрдсэн “Гэрэл ба утас” хэмээх шинэ түүврийг энэ сарын 24-нд худалдаанд гаргахаар болсон байна. Зохиолч Хан Ганы энэхүү шинэ түүвэр номыг Өмнөд Солонгосын “Мүүнжи паблишинг” компани эрхлэн гаргаж буй. Зохиолчийн Нобелийн шагналаа гардан авахын өмнө Шведийн нийслэл Стокхольм…
-
Хятадын Шенжень хотын япон сургуулийн сурагчийг хороосон эрэгтэйг цаазалжээ
Өнгөрсөн оны 9-р сард Хятадын өмнөд хэсгийн Гуандун Шенжень хотын япон сургуулийн 10 настай сурагч хүүг хутгалан хороосон 40 эргэм насны эрэгтэйг цаазаар авсан талаар БНХАУ-ын ГХЯ-наас Бээжин хотод суугаа Японы Элчин сайдын яаманд албан ёсоор мэдэгдсэн байна. Япон эцэгтэй, хятад эхтэй 10 настай хүүг сургуульдаа явж байх замд нь хутгалан хороосон Жун Чаньчун гэгчид…
-
Харвардын их сургууль Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргав
Харвардын их сургууль олон тэрбум ам.долларын санг нь царцаасан Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Трампын засаг захиргааны зүгээс Харвардын их сургуульд үйл ажиллагаа, бодлого журмын өөрчлөлт хийх дарамт шахалт үзүүлж, улмаар тус сургуулийн 2.2 тэрбум ам.долларын холбооны санг царцааж, олон улсаас оюутан элсүүлэхийг зогсоож, татвараас чөлөөлөх статусыг нь цуцална хэмээн сүрдүүлээд байгаа юм.…
-
“Нүгэлтнүүд” кино нээлтийн долоо хоногтоо орлогоороо тэргүүллээ
“Уорнер Брос” кино компанийн шинэ бүтээл болох “Sinners” буюу “Нүгэлтнүүд” кино Хойд Америкийн кино театруудаас нээлтийн долоо хоногтоо 45.6 сая ам.долларын орлого олж, тэргүүлээд байна. Найруулагч Райн Куглерын аймшгийн төрөл жанрын уг шинэ бүтээлд Холливудын жүжигчин Майкл Б.Жордан ихэр ах дүү хоёрын дүрийг бүтээжээ. Мөн уг киноны гол дүрүүдэд жүжигчин Хэйли Стейнфельд, Жак О’Коннелл, Делрой…
-
DHL Express компани АНУ-ын өндөр дүнтэй ачаа тээврийн хүргэлтээ зогсоолоо
Германы Дойче Пост шуудангийн компанийн харьяа DHL Express компани АНУ-ын өндөр дүнтэй ачаа тээврийн хүргэлтийн үйлчилгээгээ 4-р сарын 21-ний даваа гарагаас эхлэн “дараагийн мэдэгдэл хийх хүртэл” тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Үүнд АНУ-ын иргэд буюу хувь хүнд илгээх, 800 ам.доллараас дээш үнийн дүнтэй олон улсын ачаа тээврийн хүргэлт багтаж байгаа бөгөөд тус компанийн вебсайтад…
-
АНУ-д Трампыг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал болов
Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ даяар Төрийн тэргүүнээ эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал зохион байгуулагдлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцсэн “50501” буюу “50 муж, 50 жагсаал, 1 эсэргүүцлийн хөдөлгөөн” хэмээн нэрлэсэн энэхүү жагсаалыг Америкийн хувьсгалт дайн эхэлсний 250 жилийн ойтой давхцуулан, өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан байна. Цагаан ордны гадна талбайгаас…
-
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө
Католик шашны тэргүүн, Ромын хамба лам Францис 88 насандаа таалал төгслөө. Түүнийг даваа гарагт Ватиканы Каса Санта Марта дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг Ватикан албан ёсоор мэдэгдээд байна. Ромын пап Францис ням гарагт тохиосон Улаан өндөгний баярын үеэр Ариун Петрийн талбайд цугларсан олон мянган шүтлэгтэн олонтой уулзсаныхаа дараа таалал төгсжээ. Ватиканы Кардинал Фаррелл мэдэгдэлдээ…
-
“Google” компанийг цахим сурталчилгааны салбарт монополь тогтоосон хэрэгт буруутай гэж үзжээ
АНУ-ын Хуульзүйн департамент болон тус улсын 17 мужийн “Google” компанийн эсрэг мэдүүлсэн гомдлыг шүүх шийдвэрлэлээ. Тус улсын тойргийн шүүгч Леони Бринкема “Google” компанийг цахим сурталчилгааны салбарт шударга өрсөлдөөний хэд хэдэн хуулийг зөрчиж, дангаараа монополь тогтоосон хэрэгт буруутай гэж үзсэн байна. Тус компанийг цахим орчинд ямар зар сурталчилгааг хаана тавьж байршуулах вэ гэдгийг өөрийн технологийн давуу…
-
Кени улсад 14 настай охин арсланд бариулжээ
Африкийн Кени улсын нийслэл Найроби хотын захад 14 настай охин арсланд бариулж, амиа алдсан талаар тус улсын Зэрлэг байгаль хамгаалах алба мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр охиныг Найроби-гийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох эдлэн газар бүхий суурьшлын бүсээс арслан аваад зугтсан байна. Үүнийг харсан нэг хүүхэд энэ тухай бусдад мэдэгдсэний дараа Байгаль хамгаалах албаны ажилтнууд Мбагати голын…