-
Реппер Канье Уэстийг Австрали улсад нэвтрэхийг нь хоригложээ

Америкийн реппер Канье Уэстийг Австрали улсад нэвтрэхийг нь хориглох шийдвэрийг тус улсын засгийн газраас гаргасан байна. Өнгөрсөн 5-р сарын эхээр гаргасан Канье Уэстийн “Heil Hitler” дуутай холбогдуулан, түүнийг уг дуундаа нацист Германы удирдагч Адольф Гитлерыг магтан дуулж алдаршуулсан шалтгаанаар Австралийн хүчинтэй визийг нь цуцлах шийдвэр гаргасныг Австрали улсын дотоод хэргийн сайд Тони Бурке танилцуулжээ. Тус…
-
Дуучин Шакирагийн мэдээллийг задруулсан Перу улсын эмнэлэгт өндөр торгууль ногдуулжээ

Поп дуучин Шакирагийн эрүүл мэндтэй холбоотой хувийн мэдээллийг ил болгож задруулсан Перу улсын эмнэлэгт өндөр торгууль ногдуулсан талаар тус улсын эрүүл мэндийн албаныхны зүгээс лхагва гарагт мэдэгджээ. Энэ оны 2-р сард гэдэс, хэвлийн асуудлаар дуучин Шакирад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эмчилсэн Перу улсын нийслэл Лима хотын Делгадо Ауна хэмээх эмнэлгийг дуучны хувийн мэдээллийг задруулсан хэргээр…
-
Украин: БНАСАУ Орост 30 мянган цэрэг илгээнэ

Умард Солонгос улс Оросын төлөө Украинд дайтах 25-30 мянга хүртэлх цэрэг нэмж илгээхээр болсон талаар Украины тагнуулын албаны эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ. Лхагва гарагт мөн өнгөрсөн жил Орост Умард Солонгосын цэргүүдийг тээвэрлэн хүргэсэн ОХУ-ын Ильюшин-76 онгоц БНАСАУ-ын нисэх онгоцны буудалд зогсч байгаа, 6-р сарын 4-ний өдрийн хиймэл дагуулын зургуудыг CNN агентлаг дамжуулан мэдээлсэн байна.…
-
Тангарагтны шүүгчид Шон “Дидди” Комбстой холбогдох хэргийн шийдвэрээ гаргажээ

Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн тангарагтны шүүгчид орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 10:00 цагт реппер Шон “Дидди” Комбстой холбогдох хэргийн шийдвэрээ гаргасан байна. Тангарагтны шүүхийн 12 шүүгч (8 эрэгтэй, 4 эмэгтэй) Дидди-г гэмт хэргийн шинжтэй бүлэглэлийн үйл ажиллагаа явуулсан болон хуучин найз бүсгүйчүүдээ (Кассандра Вентура, “Жэйн” нар) бэлгийн мөлжлөг, наймаанд ашигласан хэрэгт буруугүй хэмээн…
-
BTS хамтлаг шинэ цомог, аялан тоглолтоор эргэж ирнэ

K-pop дуу хөгжмийн фэнүүдийн хүлээлт дуусч, BTS хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж буйгаа мягмар гарагт зарлан мэдэгдлээ. Үүрэгт цэргийн албаа бүгд хааж дуусаад байгаа Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд эргээд долуулаа нэг дор цугларсан анхны шууд дамжуулалтаа мягмар гарагт хийж, энэ үеэрээ шинэ цомог болон аялан тоглолтын хамт эргэж ирнэ гэдгээ зарлажээ. Шууд дамжуулалт хамтлагийн…
-
Хонконгийн засгийн газрын тэргүүн нийгмийн хяналтыг чангатгахаа амлав

Мягмар гарагт Их Британийн зүгээс Хонконгийг БНХАУ-д хүлээлгэн өгсөн түүхэн үйл явдлын 28 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Их Британийн колони байсан Хонконгийг 1997 оны 7-р сарын 1-нд БНХАУ-д хүлээлгэн өгч байсан юм. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээний үеэр Бээжингээс томилогдсон…
-
Францын ерөнхий сайд Ф.Байру ахин нэг итгэл үзүүлэх эсэх парламентын санал хураалтыг давж гарлаа

Мягмар гарагт Францын ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентын санал хураалт явагдаж, хангалттай тооны гишүүд дэмжээгүй учраас тэрээр албан тушаалаа хадгалж үлдэхээр болжээ. Ф.Байругийн тэргүүлсэн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Социалист намын зүгээс парламентад оруулж ирсэн бөгөөд засгийн газрыг огцруулахад 289 санал шаардлагатайгаас ердөө 189 гишүүн дэмжсэн санал өгсөн байна.…
-
АНУ Украинд үзүүлэх зарим зэвсгийн тусламжаа зогсоолоо

АНУ-ын зүгээс Украинд үзүүлэх зарим зэвсгийн тусламжаа зогсоосныг Цагаан ордон болон Пентагоны зүгээс мягмар гарагт мэдээлжээ. Америкийн зэр зэвсгийн нөөц хэт буурч байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргаад байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Украинд үзүүлсэн зэвсгийн тусламжаас гадна АНУ сүүлийн үед Йемен дэх Хути зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгөх, мөн…
-
Тайландын ерөнхий сайд Петонгтан Чинаватын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

Тайландын Үндсэн хуулийн шүүх 7-р сарын 1-ний өдөр ерөнхий сайд Петонгтан Чинаватыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгах өргөдлийг хүлээн авч, тухайн өдрөөс эхлэн түүний ерөнхий сайдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Нийт 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн цэцийн 9:0 гэсэн саналаар дээрх өргөдлийг хүлээн авч, 7:2 гэсэн саналаар шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл П.Чинаватыг ерөнхий…
