-
ДЭМБ-ын гишүүн орнууд цар тахлын хэлэлцээр байгуулах нэгдсэн тохиролцоонд хүрэв
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) гишүүн орнууд ирээдүйд дэгдэх боломжтой цар тахлын эсрэг илүү сайн тэмцэх зорилготой гэрээний асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрлээ. Энэхүү гэрээ нь Ковид-19 вирусийн дэгдэлтийн үеэр ажиглагдсан зохион байгуулалтгүй байдал, нөөцийн төлөөх өрсөлдөөн зэрэг ирээдүйд үүсэж болох эрсдлүүдээс зайлсхийх зорилготой юм. Тус гэрээнд шинэ өвчний талаарх мэдээллийг улс орнууд маш түргэн хугацаанд…
-
Nirvana хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй пянз 18 мянган фунт стерлингээр зарагджээ
Америкийн домогт Nirvana хамтлагийн маш ховор, бүх гишүүдийн гарын үсэг бүхий 1991 оны “Nevermind” цомгийн пянз лхагва гарагт Английн Уилтшайр хошууны Вессекс компанийн дуудлага худалдаагаар 18,600 фунт стерлинг хүрч зарагдсан байна. Гранж рок урсгалын Nirvana хамтлагийн дуучин, гитарчин Курт Кобейн, басс гитарчин Крист Новоселич, бөмбөрчин Дэйв Грол нар 1991 онд Английн Бристоль хотын Биркеллер хэмээх…
-
TIME сэтгүүл 2025 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтаа танилцуулав
Америкийн Time сэтгүүл 2025 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтаа лхагва гарагт танилцууллаа. Америкт төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөөлөгч улс төр, бизнес, технологи, урлаг соёл, спорт гээд салбартаа тэргүүлэгч 100 эрхмийн жагсаалтыг танилцуулсан Time сэтгүүлийн шинэ дугаар таван өөр нүүртэйгээр дэлхийн өнцөг булан бүрт хэвлэгдэн гараад байна. Time сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг 100 нөлөө бүхийн…
-
Холливудын жүжигчин М.Трахтенберг чихрийн шижингийн хүндрэлийн улмаас нас барсан нь тогтоогджээ
Өнгөрсөн 2-р сард 39 насандаа таалал төгссөн Холливудын жүжигчин Мишель Трахтенбергийн үхлийн шалтгаан тогтоогдсон байна. Тухайн үед жүжигчинг Нью-Йорк хот дахь гэрээс нь олсон бөгөөд залуугаараа нас барсан нь олон нийтийг цочроож байсан юм. Тэгвэл Нью-Йорк хотын төв эмнэлгийн шинжээчийн албанаас жүжигчин Мишель Трахтенбергийг чихрийн шижин өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэдгийг мэдээлжээ. Албаныхны…
-
Их Британийн Дээд шүүх эмэгтэй хүний “биологийн” тодорхойлолтыг дэмжсэн шийдвэр гаргав
Их Британийн Дээд шүүхийн шүүгчид эрх тэгш байдлын тухай хуульд эмэгтэй хүнийг биологийн хүйсээр нь тодорхойлох болно гэдгийг санал нэгтэйгээр шийдвэрлэсэн байна. Дээд шүүхийн дээрх шийдвэр нь Англи, Уэльс, Шотланд даяар хүйсэд суурилсан хүний эрхийн хууль, тогтоомж хэрхэн хэрэгжих талаар урт удаан хугацаанд үргэлжилсэн маргаан, хууль эрхзүйн тэмцлийг дуусгавар болгов. 2018 онд Шотландын парламент Төрийн…
-
Суданы хагас цэрэгжсэн сөрөг хүчнийхэн Засгийн газар байгуулснаа зарлав
Судан улсын хагас цэрэгжсэн сөрөг хүчнийхэн тус улсын цэргийнхний тэргүүлдэг Засгийн газрын эсрэг өөрсдийн Засгийн газрыг байгуулж байгаагаа зарласан байна. Хагас цэрэгжсэн сөрөг хүчний Түргэн дэмжлэгийн хүч (RSF) бүлэглэлийн удирдагч Мохамед Хамдан “Хемедти” Дагало “Судан улсын цор ганц бодит ирээдүйг тус бүлэглэл бүтээж байна” гэжээ. Мөн тэрээр “RSF бүлэглэл нь хувь хүмүүсийн удирддаг улс биш. Харин “эрх зүйт төр”-ийг байгуулж байгаа” гэж…
-
Ши Жиньпин: Хятад улс Азийн түнш орнуудын хамт “тарифын хүчирхийлэл”-ийн эсрэг зогсоно
Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин Азийн түнш улс орнуудын хамтаар “тарифын хүчирхийллийн” эсрэг хамт зогсоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр лхагва гарагт Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзах үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тарифын бодлогын эсрэг нэгдмэл байр сууриа илэрхийлж, хамтдаа зогсох ёстой гэдгийг АСЕАН-ы гишүүн…
-
АНУ Хятадад чип экспортлох журмыг чангатгаснаар Nvidia компани $5.5 тэрбумын хохирол амсах төлөвтэй байна
АНУ-ын засгийн газар Хятадад чип экспортлох журмыг чангатгаснаар бичил чип үйлдвэрлэгч Nvidia компани 5.5 тэрбум ам.долларын хохирол амсах төлөвтэй байгаа талаараа мэдээлжээ. Хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болох тус компани өөрийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох H20 AI загварын микрочипийг Хятадад эскпортлохын тулд тусгай лиценз эзэмших шаардлагатай болсон байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засгийн…
-
2026 оны Өвлийн олимп, паралимпын галт бамбарыг албан ёсоор танилцууллаа
Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдах 2026 оны Өвлийн олимп болон паралимпын наадмын галт бамбарыг даваа гарагт Италийн Милан болон Японы Осака хотод албан ёсоор танилцуулсан байна. 2026 оны Өвлийн олимп, паралимпын наадмын галт бамбарыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулагч Милан хотын “Триеннале” музей болон мөн Японы Осака хотноо нээгдээд байгаа “Осака-Кансай ЭКСПО…
-
НАТО-гийн ЕНБД Украинд айлчилж, В.Зеленскийтэй уулзжээ
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте 15-ны мягмар гарагт Украин улсад айлчилж, Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй Одесса хотноо уулзаж, хэлэлцээ хийсэн байна. Талууд агаарын довтолгооноос хамгаалах систем болон Украины бусад зэвсгийн хэрэгцээний талаар ярилцсанаас гадна Марк Рютте Украинд үзүүлж буй НАТО-гийн дэмжлэг туслалцаа хэзээ ч зогсч, өөрчлөгдөлгүй үргэлжлэх болно гэдгийг дахин батлан хэлсэн байна. Тэрээр…