-
БНАСАУ, ОХУ-ууд урлаг, соёлын салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ням гарагт тус улсад айлчилж буй ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимоваг хүлээн авч уулзаж, уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэн нягтаршуулахын тулд соёлын харилцаа, солилцоо нэн чухал болохыг онцолсон байна. БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын өдөр тутмын хэвлэл болох Родон Шинмүн сонины даваа гарагийн дугаарт…
-
Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний 5 жилийн ой тохиож байна

Даваа гарагт Бээжингээс тогтоон хэрэгжүүлж буй Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний 5 жилийн ой тохиож байна. Эх газрын Хятадын засгийн газрын эсрэг Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүд, ард иргэд, оршин суугчдын үйл ажиллагааг нухчин дарж, “төрийн төмөр нүүр”-ийг үзүүлэхэд ашигласан энэхүү хууль 2020 оны 6-р сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжиж…
-
Р.Гросси: Ираны цөмийн байгууламжууд бүрэн сүйдэж гэмтээгүй

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси өнгөрсөн амралтын өдөр Америкийн CBS News телевизэд өгсөн ярилцлагадаа Америкийн агаарын цохилтод өртсөн Ираны цөмийн байгууламжууд бүрэн сүйдэж, эвдэрч гэмтээгүй болохыг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Ираны цөмийн байгууламжууд ойрын хэдэн сарын дотор ахин ураны баяжуулалтыг эхлүүлэх боломжтой гэжээ. Америкийн бөмбөгдөгч онгоцууд Ираны цөмийн гурван байршилд агаарын…
-
Европын өмнөд нутгуудаар хэт халж, агаарын хэм цельсийн +40 градус давлаа

Өмнөд Европын бүс нутгийн Итали, Испани, Грек, Португал зэрэг улсуудад хэт халж, агаарын хэм цельсийн +40 градусыг давснаар орон нутгийн эрх баригчид түгшүүр зарлаж, мөн хуурайшилтаас үүдэлтэй ой хээрийн түймрийн эрсдлээс сэргийлээд байна. Цаг уурын эксперт, мэргэжилтнүүд хэт халалтын шалтгааныг уур амьсгалын өөрчлөлтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд иймэрхүү хэт халах үзэгдэл Европын өмнөд бүс нутагт…
-
Умард Солонгос улс далайн эргийн амралт зугаалгын цогцолбор нээж, дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ

Умард Солонгос улсын удирдагч Ким Жон Ун аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, дотоодын жуулчдыг татах итгэл найдвар тээн тус улсын зүүн эргийн бүсэд Вонсан Калма хэмээх далайн эргийн амралт зугаалгын цогцолборыг нээхээр болсон талаар тус улсын төв телевиз мэдээлжээ. Анх нээгдэх ёстой байсан товлогдсон хугацаанаасаа 6 жилийн дараа нээгдэх гэж буй тус далайн эргийн аялал жуулчлал,…
-
В.Зеленский Украин улсыг газрын мина-г хориглох олон улсын гэрээнээс гаргах зарлиг гаргав

Украины ерөнхийлөгч В.Зеленский Газрын мина-г хориглох тухай олон улсын гэрээнээс Украин улсыг гаргах ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан байна. Газрын мина-г үйлдвэрлэх болон хэрэглэхийг хориглодог Оттавагийн гэрээнээс Украин улсыг гаргах зарлигт тэрээр ням гарагт гарын үсэг зуржээ. Тус гэрээнд ОХУ нэгдэн ороогүй байдаг бөгөөд Украины ГХЯ-ны зүгээс гаргасан мэдэгдэлд ОХУ-ыг “газрын мина-г өргөн хэмжээгээр ашиглаж…
-
Трамп Израил, Хамасыг гал зогсоох тохиролцоонд хүрэхийг уриалав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Израил болон Хамас бүлэглэлийг Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрэхийг уриалав. Тэрээр ням гарагт өөрийн нийгмийн сүлжээний хуудсанд “Газын зурваст гал зогсоох гэрээг байгуул, барьцааны хүмүүсийг нутагт нь буцааж өг” хэмээн бичсэн байна. Д.Трамп өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ ойрын долоо хоногийн дотор талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулах боломжтой гэсэн…
-
К.Рональдо Саудын Арабын Аль-Наср багтай гэрээгээ шинэчилжээ

Португалийн алдарт хөл бөмбөгч Криштиану Рональдо Аль-Наср багтай хоёр жилийн шинэ гэрээ байгуулснаар Саудын Арабын мэргэжлийн лигийн багт 42 насны төрсөн өдрөө хүртэл үлдэхээр боллоо. Өдгөө 40 настай К.Рональдо 2022 оны 12-р сард Манчестер Юнайтедыг хүнд нөхцөлд орхиж, Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо төвтэй Аль-Наср багт элсэн орсон бөгөөд тэрээр Манчестер Юнайтед клубыг шүүмжилж, дасгалжуулагч…
-
Кино урлагийн салбарын алдарт хөгжмийн зохиолч Лало Шифрин 93 насандаа таалал төгслөө

Холливудын олон уран сайхны кино, телевизийн шоу уран бүтээлүүдийн хөгжмийг бичсэн алдарт хөгжмийн зохиолч Лало Шифрин пүрэв гарагт 93 насандаа таалал төгссөн талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээ. Мөн түүнийг нас барсан болохыг төрсөн хүү Райн Шифрин нь батлан мэдэгджээ. Аргентин улсад төрж өссөн хөгжмийн зохиолч Лало Шифринийн уран бүтээл, ажил, амьдралын жилүүд АНУ-д өнгөрсөн байна. Түүний…
-
НҮБ-ын Дүрэм батлагдсаны 80 жилийн ой тохиолоо

Пүрэв гарагт НҮБ-ын Дүрэм батлагдсаны 80 жилийн ой тохиолоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт өдгөө 193 гишүүнтэй НҮБ үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр НҮБ-ын дүрэм, түүний зорилго, зарчим урьд өмнө хэзээ ч байгаагүй халдлага, аюулд өртөж байгааг анхаарууллаа. “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм бол сонголт биш. Энэ бол энгийн…