Category: Дэлхий

  • Сербийн оюутан, сурагчид авлигын эсрэг чимээгүй жагсаал зохион байгуулжээ

    Сербийн оюутан, сурагчид авлигын эсрэг чимээгүй жагсаал зохион байгуулжээ

    Даваа гарагт Сербийн нийслэл Белград хотноо олон мянган оюутан, сурагчид авлигын эсрэг чимээгүй, тайван жагсаалыг зохион байгуулсан байна. Тус улсад өнгөрсөн жилээс хойш авлигын эсрэг жагсаал цуглаан тасралтгүй зохион байгуулагдаж, өнгөрөгч 8-р сарын жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, мөргөлдөөн гарч байсантай харьцуулахад даваа гарагийн жагсаал маш тайван байдлаар явагджээ. Жагсаалд оюутнуудаас гадна мөн ахлах…

  • Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д ирлээ

    Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д ирлээ

    Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг даваа гарагт тусгай галт тэргээр нутгаасаа гарч, мягмар гарагийн үүрээр Хятадын хил давсан талаар БНАСАУ-ын төрийн төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Тэрээр лхагва гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбайд зохиогдох Дэлхийн хоёрдугаар дайнд милитарист Японыг бут цохьсон ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан цэргийн парадад хүндэт зочны хувиар хүрэлцэн…

  • Европын Комиссын ерөнхийлөгчийн онгоцны навигацийн системд саад болох оролдлого гарчээ

    Европын Комиссын ерөнхийлөгчийн онгоцны навигацийн системд саад болох оролдлого гарчээ

    Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейены зорчиж явсан нисэх онгоцны навигацийн системд саад болох оролдлого гарч, үүнд Европын Комиссын зүгээс Оросын талыг сэжиглэн буруутгасан байна. Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Арианна Подеста мэдэгдэлдээ, энэхүү үйл явдал өнгөрсөн ням гарагт Урсула фон дер Лейеныг Болгар улсад газардахын өмнө болсон бөгөөд түүнийг ямар нэгэн аюул эрсдэлгүй Пловдивын…

  • Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр Мавританийн эдийн засагч сонгогдон ажиллахаар болов

    Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр Мавританийн эдийн засагч сонгогдон ажиллахаар болов

    Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр сонгогдсон Мавританийн эдийн засагч  Сиди Оулд Тахын тангараг өргөх ёслол даваа гарагт Зааны ясан эрэг улсын нийслэл Абижан хот дахь тус банкны төв байранд зохион байгуулагджээ. Ёслолын арга хэмжээнд Зааны ясан эрэг улсын ерөнхийлөгч Алассане Оуаттара, Мавритани улсын ерөнхийлөгч Мохамед Оулд Шэйх Газоуани болон Африкийн хөгжлийн банкны группын удирдах зөвлөлийн гишүүд…

  • Хууль тогтоогчдын тансаг амьдралыг эсэргүүцсэн ард түмний жагсаалын эсрэг цэрэг дайчилжээ

    Хууль тогтоогчдын тансаг амьдралыг эсэргүүцсэн ард түмний жагсаалын эсрэг цэрэг дайчилжээ

    Индонезийн парламентын гишүүдэд тансаг зэрэглэлийн байр, орон сууц олгодог шударга бус явдлыг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаалын эсрэг тус улсын эрх баригчид цэргүүдийг дайчлах арга хэмжээг даваа гарагт авчээ. Тус улсын нийслэл Жакарта хотноо сүүлийн өдрүүдэд олон мянган иргэд гудамж талбайд гарч жагссаар байгаагийн зэрэгцээ жагсагчид бусдын өмч, эд хөрөнгөд халдах, эвдэж сүйтгэх, галдан шатаах зэрэг…

  • Афганистанд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 800-г давжээ

    Афганистанд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 800-г давжээ

    Өнгөрсөн ням гарагт Афганистан улсын зүүн хэсгийн Жалабад хотын орчимд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөсний улмаас 800 гаруй хүн амь үрэгдэж, 2500 орчим хүн бэртэж гэмтсэн талаар Талибаны засгийн газрын ахлах хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид даваа гарагт мэдэгджээ.  Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан дийлэнх хүн Кунар мужийн иргэд, оршин суугчид байсан талаар дээрх мэдэгдэлд дурьджээ.…

  • Афганистанд газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдэж, амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

    Афганистанд газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдэж, амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

    Афганистаны зүүн хэсгийн Нангарар болон Кунар мужийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 31-ний өдөр 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо цаг минутаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар /2025.09.02/ 800 даваад байна. Мөн мянга мянган хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдсэн тул нас барагсдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Орон…

  • “Stray Kids” хамтлагийн шинэ цомог “Биллборд”-ыг тэргүүлэв

    “Stray Kids” хамтлагийн шинэ цомог “Биллборд”-ыг тэргүүлэв

    K-поп урсгалын хөвгүүдийн хамтлаг болох “Stray Kids”-ийн цоо шинэ “Karma” цомог Америкийн дуу хөгжмийн “Биллборд” жагсаалтыг тэргүүлжээ. Эл цомог “Billboard 200” буюу хамгийн олон зарагдсан цомгийн жагсаалтыг тэргүүлснээр тус хамтлагийн хувьд “Биллборд”-ыг тэргүүлсэн 7 дахь амжилт боллоо. Тус хамтлаг 2022 онд “Oddinary” болон “Maxident”, 2023 онд “5-Star” бүрэн хэмжээний болон “Rock-Star”, өнгөрсөн жил “Ate” болон “Hop”…

  • Идэвхтэн Г.Тунберг Европын хууль тогтоогчдын хамт тусламжийн бараа ачсан усан онгоцоор ахин Газын зурвасыг зорилоо

    Идэвхтэн Г.Тунберг Европын хууль тогтоогчдын хамт тусламжийн бараа ачсан усан онгоцоор ахин Газын зурвасыг зорилоо

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, нийгмийн идэвхтэн Грета Тунберг ням гарагт Европын зарим хууль тогтоогчдын хамтаар тусламжийн бараа ачсан усан онгоцоор ахин Газын зурвасыг зорих аяллаа эхлүүлсэн байна. Испанийн Барселона хотын боомтоос хөдөлсөн хөлөг онгоц энэ сарын дундуур Газын зурвасын эрэгт хүрч очих зорилго тавьсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс уг аяллаа Палестины төлөөх нэгдмэл сайн…

  • Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл цахилгаангүй болж, Зеленский хариу авахаа амлав

    Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл  цахилгаангүй болж, Зеленский хариу авахаа амлав

    Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украин улсад үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл өрх цахилгаангүй болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Бямба гарагт Украины төвийн болон зүүн өмнөд хэсгийн нутгуудад үзүүлсэн агаарын цохилтын улмаас 1 хүн амь үрэгдэж, 26 хүн шархдаж, олон хотод орон сууцны болон албан байгууллагуудын олон барилга эвдэрч сүйдсэн байна. Оросын талаас харвасан…