-
АНУ-ын давж заалдах шатны шүүх Трампын тогтоосон ихэнх тариф холбооны хуулийг зөрчсөн гэж үзжээ

АНУ-ын холбооны давж заалдах шатны шүүхээс тус улсын ерөнхийлөгч Д.Трампын өнгөрөгч 4-р сард зарлаж, улмаар дэлхийн улс орнуудад ногдуулсан импортын нэмэлт татвар буюу тарифын ихэнх нь холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус арга хэмжээ гэдгийг тогтоосон байна. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 7:4 гэсэн саналаар өнгөрсөн баасан гарагт Трампын тарифын ихэнх нь хууль бус болохыг…
-
Киев хотод үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 22 хүн амь үрэгдлээ

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө Украины нийслэл Киев хотод үзүүлсэн агаарын цохилтын улмаас 22 хүн амь үрэгдсэний дотор бага насны хүүхдүүд багтжээ. Пүрэв гарагийн агаарын цохилт нь дайн эхэлснээс хойшхи хамгийн том довтолгоонуудын нэг байлаа. Украины агаарын зэвсэгт хүчний мэдэгдсэнээр пүрэв гарагийн шөнө Оросын талаас 598 дрон харвасны 563-ыг нь, 31 пуужин харвасны 26-г…
-
Путин, Зеленский нарын чуулга уулзалт явагдахгүй

ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц “ОХУ-Украины удирдагчдын уулзалт явагдахгүй” гэв. Тэрээр пүрэв гарагт Франц улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Э.Макроны Форт де Брегансон дахь зуны ордонд уулзах үеэрээ “АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар, мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Д.Трамптай Вашингтонд хүрсэн бидний тохиролцооноос ялгаатай нь Путин, Зеленский нарын уулзалт болохгүй гэдэг нь тодорхой байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.…
-
Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлснээр 100,000 гаруй айл өрх цахилгаангүй болжээ

Оросын зэвсэгт хүчин лхагва гарагт Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлсний улмаас тус улсад 100 мянга гаруй айл өрх цахилгаангүй болсон талаар Киевийн зүгээс мэдэгджээ. Тодруулбал, Украины Полтава, Суми, Черниговын бүсүүдэд 100 мянга гаруй айл өрх тог цахилгаангүй болсон талаар тус улсын ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ. Мөн тэрээр Оросын зүгээс Украинд үзүүлж буй цохилтуудын эсрэг…
-
ОУАЭХА-ийн шинжээчид ирж ажиллах талаар Ираны гадаад хэргийн сайд мэдэгдэв

Иран улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зарим шинжээчдийг тус улсад ажиллахыг зөвшөөрчээ. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, тус улсын Бушерын цөмийн цахилгаан станцид очиж, түлш солих үйл явцтай танилцахаар ОУАЭХА-ийн шинжээчид хүрэлцэн ирээд байгаа гэжээ. Иран улсын өмнөд хэсэгт орших тус станц нь өнөөдрийн байдлаар бүрэн ажиллагаатай байгаа…
-
82 дахь удаагийн Венецийн кино наадам нээгдлээ

Лхагва гарагт Италийн Венец хоттой зэргэлдээ орших Лидо арал дээр 82 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам нээгдлээ. Энэ жилийн кино фестивалийг Италийн найруулагч Паоло Соррентиногийн шинэ бүтээл болох “La Grazia” киногоор нээгээд байна. Дэлхийн нээлтээ хийсэн тус уран бүтээл мөн Венецийн кино наадмын дээд шагналд давхар өрсөлдөж байгаа ажээ. Түүнчлэн “Алтан арслан” шагналын…
-
Сургуульд ухаалаг гар утас, таблет хэрэглэхийг хориглоно

Өмнөд Солонгос улсад гар утас, таблет гэх зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг сургуулийн анги танхимд хичээлийн цагаар ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл батлагджээ. БНСУ-ын Үндэсний ассамблейн лхагва гаргийн хуралдааны үеэр явагдсан санал хураалтын дүнгээр чуулганд оролцсон 163 гишүүний 115 нь дээрх хуулийн төслийг дэмжсэн байна. Сүүлийн жилүүдэд сурагчид гар утасны хэрэглээнд донтож, олон судалгаагаар эрүүл мэндэд сөрөг…
-
“Apple” компани 9-р сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

“Apple” компани ирэх сарын 9-ний өдөр шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах арга хэмжээг зохион байгуулна гэдгээ мягмар гарагт зарлаж, Америкийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд урилга тараажээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 9-р сарын 9-ний өдөр Калифорни мужийн Купертино хотод зохиогдох дээрх арга хэмжээний үеэр “iPhone 17”, шинэ загварын “Apple Watch” ухаалаг бугуйн цаг болон бусад шинэ…
-
АНУ-ын Миннеаполис хотын сүмд гарсан халдлагын улмаас 2 хүүхэд амь үрэгдэж, 19 хүн шархаджээ

Лхагва гарагт АНУ-ын Миннеаполис хотын католик шашны сүмд гарсан халдлагын улмаас 2 хүүхэд амь үрэгдэж, 19 хүн шархадсан талаар хотын цагдаагийн газраас мэдээллээ. Эрх баригчдын зүгээс мэдээлснээр халдлагыг байлдааны зориулалттай автомат буу, үрлэн сумтай буу болон гар буугаар зэвсэглэсэн этгээд үйлдсэн ба тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудан, амиа егүүтгэсэн байна. Харин халдлагын улмаас 8…
-
Трампын Энэтхэгийн импортод ногдуулсан 50%-ийн тариф хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Энэтхэгийн маш олон төрлийн импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 50 хувийн тариф лхагва гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Трампын хувьд Энэтхэг улсыг ОХУ-аас газрын тос худалдан авч, дайныг санхүүжүүлж буй явдалд буруутган шийтгэх үүднээс өндөр тариф ногдуулсан бөгөөд Украины дайныг өндөрлүүлэх хүчин чармайлтын хүрээнд авч хэрэгжүүлээд буй уг арга хэмжээнээс үүдэн Вашингтон,…