-
Гэмт хэрэг сурвалжилдаг сэтгүүлчийг хороогоод, цогцосных нь дэргэд бичиг үлдээжээ

Хар тамхины картелуудын талаар сурвалжилдаг байсан мексик сэтгүүлчийн цогцос өнгөрсөн бямба гарагт хурдны зам дээрээс олджээ. Түүнийг хөнөөж, дэргэд нь цаасан бичсэн бичиг үлдээсэн байсан тухай түүний ажилладаг байсан хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллээ. Амь үрэгдсэн сэтгүүлчийг Мигель Анхель Бельтран гэдэг байв. Түүний цогцос Мексикийн Дюранго мужаас Синалоа мужийн Мазатлан хот руу явдаг хурдны зам дээр хөнжилд ороосон байдалтай…
-
Израил гал зогсоох хэлэлцээрээ зөрчин, Газын зурвас руу довтолж, 104 хүний аминд хүрчээ

Израил, Хамас бүлэглэлийн хийсэн гал зогсоох хэлэлцээр хэрэгжсэн хэвээр байгаа. Тэгвэл Израилын нэг цэргийн амийг хөнөөсөн, мөн Израилын барьцааны хүний цогцсыг олсон мэт худлаа дүр эсгэж, энхийн хэлэлцээрийг зөрчсөн гэж Хамас бүлэглэлийг буруутган, Израил мягмар гаргийн шөнө Газын зурвас руу дахин пуужин харважээ. Үүний улмаас 104 хүн амь үрэгдээд байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор олон…
-
Трамп, Ши Жиньпин нар 6 жилийн дараа уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ази-Номхон далайн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Өмнөд Солонгост айлчилж байна. Тэрээр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй 6 жилийн дараа уулзлаа. Хоёр удирдагч зургаан жилийн дараах уулзалтаа далайн эргийн Пусан хотод байрлах цэргийн нисэх онгоцны баазад эхлүүллээ. Энэ нь Дэлхийн хамгийн том эдийн засагтай, өрсөлдөгч их гүрнүүдийн хоорондын тогтворгүй харилцааг шинэ шатанд гаргах…
-
Трамп Өмнөд Солонгост айлчилж, “Мугунхвагийн их одон”-гоор шагнуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр Ази-Номхон далайн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Өмнөд Солонгост айлчилж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён алтан титэмний хуулбар, мөн Солонгос улсын хамгийн үнэ цэнтэй одон болох “Мугунхвагийн их одон”-гоор Доналд Трампыг шагнаж, хүндэтгэл үзүүлжээ. Доналд Трамп уг одонг хүртсэн анхны америк Ерөнхийлөгч болсон байна. Трампын Азийн улсуудаар хийж буй…
-
Вьетнамын үерт 9 хүн амиа алдаж, 5 хүн алга болжээ

Вьетнамын төв хэсгээр энэ жил түүхэнд байгаагүйгээр орж буй усархаг аадрын улмаас үер боллоо. Уг үерт 9 хүн амиа алдаж, 5 хүн сураггүй алга болсон гэж тус улсын Засгийн газар өнөөдөр мэдээллээ. Амиа алдсан 9 хүний 6 нь Дананг хотод бүртгэгджээ. Одоогоор 103,000 орон сууц үерт автаад байна. Дараагийн 2 хоногт усархаг аадар үргэлжлэн орж, зарим газарт…
-
Рио де Жанейро хотод цагдаагийн ажиллагааны үеэр 64 хүн нас баржээ

Дараагийн 7 хоногт Бразилын Рио де Жанейро хотод уур амьсгалын тухай НҮБ-ын чуулга уулзалт болох гэж байгаа. Тус хотод ийм том чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулан, цагдаа нар аюулгүй байдлыг сахих зорилгоор мягмар гарагт гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулсан байна. Тус ажиллагааны үеэр буудалцаан болж, 64 хүн амь үрэгджээ. “Амиа алдсан 64 хүний 4…
-
Владимир Путин цөмийн дайнд бэлдэж байна уу?

АНУ-тай хийсэн, цөмийн зэвсгийн зориулалттай плутони элементийг устгах гэрээг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр албан ёсоор цуцалжээ. АНУ, ОХУ “Плутонийн менежмент ба устгалын тухай гэрээ”-г 2000 онд байгуулж, 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү гэрээний хүрээнд АНУ, ОХУ хоёр хүйтэн дайны үед нөөцөлсөн асар их хэмжээний плутонигоос тус бүр 34 тонныг устгаж, цөмийн эрчим хүчний…
-
Шинзо Абег хөнөөсөн этгээдийг шүүх хурал өнөөдөр эхэлнэ

Буу зэвсэг ашигласан гэмт хэрэг ховорхон гардаг Япон улсад 2022 оны 7-р сард Ерөнхий сайд Шинзо Абег буудаж хөнөөсөн юм. Энэ хэрэг улс орон даяар шуугиан тарьж байв. 45 настай Тэцуя Ямагами гэрийн нөхцөлд хийсэн буугаар Ерөнхий сайд агсан Шинзо Абег 2022 оны 7-р сард сонгуулийн кампанит ажлын хүрээнд Нара хотод илтгэл тавьж байх үед…
-
Засгийн газрын үйл ажиллагаа зогссоны улмаас АНУ даяар 7000 нислэг хойшлогджээ

АНУ-ын Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Нам санал зөрөлдөж, төсвөө баталж чадаагүйн улмаас 10-р сарын 1-нээс Засгийн газрын үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод өнөөдөр 27 хонож байна. Агаарын хөдөлгөөн хянагч 13,000 ажилтан, агаарын тээврийн аюулгүй байдлыг хянадаг 50,000 ажилтан үүний уршгаар цалингаа авч чадахгүй. Тэд цалингүй ажиллах шаардлагатай болно гэсэн үг. Тэгвэл…
-
Доналд Трамп, Санаэ Такайчи нар Токиод уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр Токио хотод айлчилж, Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такайчитэй уулзан, хоёр улсын арилжаа, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ. Японыг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд АНУ-аас зэвсэг, тоног төхөөрөмж их хэмжээгээр худалдан авч буйг энэ уулзалтын үеэр Доналд Трамп магтан сайшаажээ. Харин Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи АНУ-Японы харилцааг бэхжүүлж, шинэ…