Category: Дэлхий

  • Украины хөлгүй цэргээр наргиа хийсэн Оросын комедианд 5 жил 9 сар хорих ял оноожээ

    Украины хөлгүй цэргээр наргиа хийсэн Оросын комедианд 5 жил 9 сар хорих ял оноожээ

    Украины хөлгүй цэргээр наргиа хийсэн Оросын комедиан Артемия Останинд шүүхс 5 жил 9 сар хорих ял оноож, 300.000 рубль буюу 13.9 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Артемия Останин Украины нэгэн хөлгүй цэргийн талаар наргиа хийсэн нь олон нийтийг бухимдуулсан байна. Артемия Останин мөн Есүсийн талаар наргиа хийж, олон Христ шашинтны дургүйг хүргэсэн гэж буруутгагджээ. Шүүх…

  • Илон Маскийн хөрөнгийн үнэлгээ 852 тэрбум ам.долларт хүрчээ

    Илон Маскийн хөрөнгийн үнэлгээ 852 тэрбум ам.долларт хүрчээ

    “Илон Маскийн хөрөнгийн үнэлгээ 852 тэрбум ам.доллар хүрсэн” гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ. Ингэснээр Илон Маск 850 тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй анхны хүн болж, Дэлхийн хамгийн баян хүн гэдэг байр суурийг илт тасархай тэргүүлж байна. Тэрбумтнуудын хөрөнгийн үнэлгээг хувьцааны болон компанийн үнэлгээн дээр нь тулгуурлаж гаргадаг “Forbes” сэтгүүл Илон Маскийн хөрөнгийн үнэлгээг $852 тэрбум гэж үнэлсэн…

  • 13 настай хүү 4 км сэлсний ачаар далайд гацсан гэрийнхнээ аварч чаджээ

    13 настай хүү 4 км сэлсний ачаар далайд гацсан гэрийнхнээ аварч чаджээ

    Австралийн далайн эрэгт өнгөрсөн баасан гарагт болсон завины ослын үеэр 13 настай Остин Аппелби хүү ер бусын зориг гаргаж, далайд гацсан ээж болон хоёр дүүгийнхээ амийг аварчээ. Тэдний гэр бүл Авсралийн баруун хэсгийн Квиндалап хотын далайн эргийн ойролцоо завиар аялж байх үед хүчтэй давалгааны улмаас тэдний сууж явсан завь хөмөрч, Остин Аппелби 47 настай ээж…

  • Ши Жиньпин “Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ ирээдүйгээ сайтар бодоорой” гэж Трампад хэлжээ

    Ши Жиньпин “Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ ирээдүйгээ сайтар бодоорой” гэж Трампад хэлжээ

    БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин 2-р сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярих үедээ “АНУ, БНХАУ-ын харилцаанд Тайвань хамгийн гол асуудал. Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ ирээдүйгээ сайтар бодоорой” гэж хэлжээ. Тэрээр АНУ-тай харилцаагаа сайжруулахад чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн байна. Ши Жиньпинтэй хийсэн харилцан яриагаа “Тун сайн болсон” гэж Трамп мэдэгджээ. Трамп барууны орнуудтай…

  • Трампыг хөнөөхөөр завдсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

    Трампыг хөнөөхөөр завдсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

    2024 оны 9-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Флорида мужийн гольфын талбайд хөнөөхөөр завдсан Райан Рут гэгчид өчигдөр бүх насаар нь хорих ял оноожээ. Өдгөө 59 настай Райан Рут тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Трампын амийг хөнөөх гэж завдсан хэргээр өнгөрсөн жил буруутгагдсан байна. 2024 оны 9-р сард Доналд Трампыг Флорида муж дахь…

  • 16-гаас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглохоор төлөвлөж байна

    16-гаас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглохоор төлөвлөж байна

    Испани улс 16-гаас доош насны хүүхдүүдэд сошиал медиа хэрэглээг хориглохоор төлөвлөж байгааг Ерөнхий сайд Педро Санчес мягмар гарагт мэдэгджээ. Дубай хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Испанийн Ерөнхий сайд Педро Санчес “Бидний хүүхдүүд хэзээ ч ганцаараа аялах ёсгүй орон зайд нэвтэрсэн байна. Энэ бол донтолт, хүчирхийлэл, порнограф, залилан мэхлэлтийн орон зай юм. Бид…

  • Олон сар хонь, чоно шиг муудалцсан Густаво Петро, Трамп хоёр найрамджээ

    Олон сар хонь, чоно шиг муудалцсан Густаво Петро, Трамп хоёр найрамджээ

    Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро энэ сарын 3-нд АНУ-д айлчилж, Цагаан ордонд Трамптай уулзжээ. Батлан хамгаалах яам болон хууль сахиулах албаны ажилтнуудын асуудлыг шийдвэрлэх зорилготой энэ уулзалтаар талууд хар тамхитай холбоотой гэмт хэрэг, худалдаа, хамтын ажиллагааг хэлэлцжээ. Тэд олон сарын турш муудалцаж, хоорондоо хатуу үгс шидэлцэж байсан билээ. Хоёр Ерөнхийлөгч уг уулзалтаа “Үр өгөөжтэй” хэмээн тодорхойлсон…

  • 40 жил ороогүй их цаснаар 30 хүн амиа алджээ

    40 жил ороогүй их цаснаар  30 хүн амиа алджээ

    Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн амиа алдаж, 290 хүн гэмтжээ. Жишээ нь 91 настай нэг эмэгтэй гэрийнхээ гадаа 300 см зузаан цасанд дарагдаж, нас барсан байна. Асар их цас орж байгаагийн улмаас мягмар гарагт тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүмүүст туслуулахаар цэргүүдийг дайчилжээ.…

  • “Харри Поттер” цувралын Драко Малфой азын бэлгэдэл болжээ

    “Харри Поттер” цувралын Драко Малфой азын  бэлгэдэл болжээ

    “Харри Поттер” цувралын сөрөг талын дүр Драко Малфойг аз авчрах бэлгэдэл болно гэж хэн төсөөлөх билээ? Учир нь түүний нэрийг Хятадаар 马尔福 (Mǎ ěr fú) гэж галигладаг. “马” гэдэг ханз нь “морь” гэсэн утгатай, “福” гэдэг ханз нь “аз хийморь” гэсэн утгатай юм байна. Хятадад 2-р сарын 17-нд Цагаан сарын баяр болж, морь жил гарна.…

  • Эпштейний хэрэгт Билл Клинтон нэр холбогдож, Хиллари Клинтонтой хамт мэдүүлэг өгөхөөр болжээ

    Эпштейний хэрэгт Билл Клинтон нэр холбогдож, Хиллари Клинтонтой хамт  мэдүүлэг өгөхөөр болжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон Жеффри Эпштейн агсны хэрэгтэй холбоотой Конгрессын мөрдөн шалгалтад мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ. Билл Клинтоны Тамгын газрын орлогч дарга асан энэ мэдээг олон нийтийн сүлжээнд баталж, “Ерөнхийлөгч асан болон төрийн нарийн бичгийн дарга асан хоёр ирж…