-
Японы Мито хотод хутгатай халдлага гарч, 4 хүн гэмтэл авчээ

Японы нийслэл Токио хотын зүүн хойд хэсэгт орших Ибараки мужийн Мито хотод даваа гарагт хутгатай халдлага гарсны улмаас 4 хүн гэмтэл авсан талаар NHK суваг мэдээллээ. Цагдаа нар орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 6:10 цагийн орчимд Мито хотын төвд хутга барьсан этгээдийн талаар дуудлага авсан бөгөөд хэргийн газраас 40 орчим насны эрэгтэйг баривчилсан байна.…
-
Тайландын нийслэл Бангкок хотын хүнсний захад иргэд рүү гал нээсэн хэрэг гарчээ

Даваа гарагт Тайландын нийслэл Бангкок хотын хүнсний захад иргэд рүү гал нээсэн хэрэг гарсан байна. Бангкок хотын Ор Тор Кор хүнсний захад зэвсэгт этгээд иргэд рүү гал нээсний улмаас 5 хүн амь үрэгдсэнээс гадна халдлагыг үйлдсэн этгээд амиа егүүтгэсэн талаар цагдаагийн газраас мэдээлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн 4 нь хамгаалалтын албаны ажилтнууд байсан бол нэг нь…
-
Франц, Герман улсууд АНУ, ЕХ-ны хоорондох худалдааны тохиролцоог шүүмжлэв

АНУ, ЕХ-ны хоорондох худалдааны тохиролцоог ЕХ-ны хамгийн том эдийн засагтай хоёр улсын удирдагч нар хурцаар шүүмжлээд байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Шотландын Турнберри хотноо Д.Трамп, Урсула фон дер Лейен нарын уулзалтын үр дүнд АНУ, ЕХ-ны хооронд худалдааны тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ хүрээнд АНУ-д импортлогдон орж ирэх ЕХ-ны дийлэнх бараа, бүтээгдэхүүнд 15%-ийн тариф ногдуулж, мөн…
-
АНУ, БНХАУ-ын ээлжит худалдааны яриа хэлэлцээ Стокгольм хотноо эхэллээ

Даваа гарагт АНУ, БНХАУ-ын ээлжит худалдааны яриа хэлэлцээ Шведийн нийслэл Стокгольм хотноо эхэллээ. Хэлэлцээнд оролцогч АНУ-ын төлөөлөгчдийн багийг тус улсын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент тэргүүлж байгаа бол БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнь тэргүүтэй баг төлөөлөгчид оролцож байна. Хоёр тал энэ оны 5-р сард харилцан тогтоосон нэмэлт тарифаа бууруулахаар тохиролцсоноос хойш…
-
Израил-Палестины “хоёр улсын шийдэл”-ийн асуудлаарх бага хурал НҮБ-д эхэллээ

Израил-Палестины зөрчил мөргөлдөөнийг “хоёр улсын шийдэл”-ээр шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх олон улсын бага хурал даваа гарагт Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд эхлээд байна. Франц болон Саудын Араб улсуудын хамтран тэргүүлж буй НҮБ-ын уг бага хурал энэ сарын 28-30 өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд Израил болон Палестины ард түмэнг энх тайван, аюулгүй байдлын хүрээнд зэрэгцэн…
-
Трамп ОХУ-д тавьсан гал зогсоох тулган шаардалтын хугацаагаа наашлуулав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын дундуур ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандаж 50 хоногийн хугацаанд Украинд гал зогсоохыг уриалсан бөгөөд дээрх хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд ОХУ-ын эсрэг болон тус улстай худалдаа хийдэг бусад улс орнуудад эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өндөр тариф ногдуулах болно хэмээн сүрдүүлсэн билээ. Тэгвэл Шотландад зочилж буй Д.Трамп даваа…
-
Тайланд, Камбож улсууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Өнгөрсөн долоо хоногт хилийн орчмоор гарсан зэвсэгт мөргөлдөөнд харилцан нэгнээ буруутгасан Тайланд, Камбож улсууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Даваа гарагт Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Тайландын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Фумтам Вэчаячай, Камбожийн ерөнхий сайд Хун Манет нар хэлэлцээ хийж, нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрсэн бөгөөд яриа хэлэлцээний зуучлагч болох энэ жил АСЕАН-ыг…
-
Туркийн Бурса хот ой хээрийн түймрийн улмаас эрсдэлтэй байдалд ороод байна

Турк улсад олон долоо хоногийн турш үргэлжилж байгаа ой хээрийн түймрийн улмаас тус улсад хэмжээгээрээ дөрөвт жагсдаг Бурса хот эрсдэлтэй, аюултай нөхцөл байдалд ороод байна. Ням гарагт тус хотод түймрийн улмаас 2 хүн амиа алдаж, 3500 гаруй оршин суугчийг албадан нүүлгэн шилжүүлэхэд хүрэв. Турк улсын баруун хойд хэсэгт орших Бурса хотын зүүн захаар ой хээрийн…
-
БНАСАУ Сөүлтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын Мэдээлэл, олон нийттэй харилцах департаментын дэд дарга Ким Ё Жон даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгос улсад БНСУ-тай яриа хэлэлцээ явуулах ямар ч сонирхол байхгүй гэв. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн өнгөрсөн сард сонгуульд ялалт байгуулж, албан тушаалдаа орсон цагаасаа эхлэн Умард Солонгос улстай харилцаагаа сэргээх…
-
Израил улс Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч эхэллээ

Израилын зэвсэгт хүчин Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд даваа гарагт 10 цагийн хугацаанд цэрэг, дайны үйл ажиллагаагаа түр зогсоох арга хэмжээг авахаар болсноо ням гарагт зарлажээ. Тус мэдэгдэлд Израилын зэвсэгт хүчин орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10:00 цагаас оройны 20:00 цагийн хооронд, Газын зурвасын нүүлгэн шилжүүлэгдсэн дийлэнх иргэдийн амьдарч буй эргийн…