-
Германд галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 3 хүн амь эрсэджээ

Ням гарагт ХБНГУ-ын баруун өмнөд хэсгийн Баден-Вюртемберг мужийн Ридлинген хотын ойролцоо галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 3 хүн амь эрсдэж, олон хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Германы Bild сонинд мэдээлснээр 50 орчим зорчигч бэртэж гэмтсэн гэжээ. Зорчигч тээврийн галт тэргийн осол орон нутгийн цагаар ням гарагийн 18:10 цагийн үед болсон…
-
Тайланд, Камбож улсууд Трампын шахалтын улмаас хэлэлцээ хийхээр болжээ

Өнгөрсөн долоо хоногт Тайланд болон Камбож улсын хилийн орчимд зэвсэгт мөргөлдөөн гарч, үүний улмаас наад зах нь 34 хүн амь үрэгдэж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хоёр улсад үзүүлсэн шахалтын дагуу Тайланд, Камбожийн удирдагчид даваа гарагт хөрш зэргэлдээх Малайз улсад уулзаж, хэлэлцээ хийхээр болсон талаараа мэдэгджээ. Д.Трамп…
-
АНУ, ЕХ худалдааны тохиролцоонд хүрэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоотой тарифын тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ. Д.Трамп Шотландад 5 хоногийн хугацаанд зочилж байгаа бөгөөд ням гарагт Шотландын Өмнөд Айршайр дахь Турнберри гольфийн цогцолборт Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй уулзсаны дараа тэд хамтдаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ. Өмнө нь Д.Трамп Вашингтоны зүгээс 8-р сарын 1-нээс…
-
Олон улсын томоохон мэдээллийн агентлагууд Газын зурваст сэтгүүлчдийг нь нэвтрүүлэхийг Израил улсад уриалав

Associated Press, Reuters, BBC, Agence France-Presse зэрэг олон улсын томоохон мэдээллийн агентлагуудын зүгээс сэтгүүлчдийг нь Газын зурваст нэвтрүүлж, мөн тус бүсээс гаргахыг Израил улсад уриалсан хамтарсан мэдэгдлийг пүрэв гарагт гаргажээ. Олон улсын медиа агентлагууд хамтарсан мэдэгдэлдээ “өөрийгөө болон гэр бүлээ тэжээх чадваргүй болсон Газын сэтгүүлчдэд бид маш их санаа зовж байна, дайн тулаантай бүсэд ажиллаж…
-
Францын ерөнхийлөгч Э.Макрон Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдэв

Францын ерөнхийлөгч Э.Макрон пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Франц улс Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх болно гэжээ. Мөн тэрээр Газын зурваст үргэлжилж буй дайныг нэн даруй зогсоон өндөрлүүлж, тус бүс нутагт үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг зохицуулах зайлшгүй шаардлагатайг тодотгосон байна. Францын төрийн тэргүүн өөрийн Х хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай албан ёсны…
-
Мэргэжлийн “нохой зодоон”-ы домогт тамирчин Халк Хоган 71 насандаа таалал төгслөө

World Wrestling Entertainment буюу бидний хэлж заншсанаар Америкийн “нохой зодоон”-ы холбооны домогт тамирчин Халк Хоган пүрэв гарагт 71 насандаа таалал төгссөн байна. Флорида мужийн Клируотер хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө түргэн тусламжийнхан Халк Хоганы гэрт зүрх нь зогссон гэх дуудлагаар очиж, түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч…
-
Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөний улмаас 12 хүн амь үрэгдээд байна

Тайланд, Камбожийн хил дээр пүрэв гарагт үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 12 хүн амь үрэгдээд байгаа талаар Тайланд улсын зүгээс мэдэгдсэн бол Камбожийн талаас хохирлын талаар албан ёсны мэдээлэл хараахан гаргаагүй байна. Тайландад амиа алдсан 12 хүний 1 нь цэрэг, бусад нь энгийн иргэд байсан бол мөн 35 хүн шархдаж, бэртэж гэмтсэн байна. Энэ удаагийн зэвсэгт…
-
Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ

ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд хэдэн буудлууд хаагдсан байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд метроны буудлууд усаар дүүрсэн байгааг харуулжээ. Москвагийн Шереметьево, Домодедово, Внуково гэсэн гурван том нисэх онгоцны буудал үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн…
-
ЕХ болон Япон улс батлан хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллана

Япон, ЕХ-ны удирдагчид батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл, эдийн засгийн аюулгүй байдал болон бусад салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба лхагва гарагт Токио хотноо Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нарыг хүлээн авч, цаг гаруй хугацаанд уулзжээ. Уулзалтын үеэр Японы ерөнхий сайд олон…
-
Орос, Украины ээлжит энхийн яриа хэлэлцээний төгсгөлд хоригдол солилцох тохиролцоонд хүрэв

Лхагва гарагт Туркийн Истанбул хотноо цаг гаруй хугацаанд явагдсан Орос, Украины хоорондох гурав дахь шатны энхийн яриа хэлэлцээний төгсгөлд талууд хоригдол солилцох тохиролцоонд хүрснээс өөр дорвитой үр дүн гараагүй байна. Хэлэлцээнд Украины төлөөлөгчдийг тус улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров ахалсан бол ОХУ-ын багийг ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский тэргүүлэн…