-
OpenAI компани болон Их Британи улс төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах гэрээ байгуулжээ

ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компани төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааны технологийг ашиглах гэрээг Их Британи улстай байгуулсныг тус улсын засгийн газраас зарлан мэдэгдсэн байна. Тус компанийн Их Британийн засгийн газрын харьяа шинжлэх ухааны департаменттэй байгуулсан уг гэрээ нь OpenAI-д Британийн засгийн газрын мэдээлэлд нэвтрэх боломжийг олгох ажээ. Гэрээний дагуу Их Британи улс OpenAI компанитай хамтран…
-
Тувалу улсын дийлэнх хүн ам Австрали улсаас уур амьсгалын виза хүсжээ

Номхон далайд оршдог Тувалу арал улсын хүн амын 80 гаруй хувь нь Австралийн засгийн газраас санал болгож буй “уур амьсгалын өөрчлөлтийн виза”-нд хүсэлт гаргасан талаар лхагва гарагт холбогдох албаныхны зүгээс мэдэгдэв. Австрали болон Тувалу улсын хооронд дэлхийд анхны гэж хэлж болох уур амьсгалын өөрчлөлтийн визийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу Тувалу улсаас жил бүр тодорхой…
-
Д.Трамп Япон улстай худалдааны гэрээ байгуулсныг зарлав

АНУ, Японы хооронд олон сарын турш явуулсан яриа хэлэлцээний төгсгөлд худалдааны гэрээ байгуулагдлаа. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ талаар өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлж, хоёр улсын хувьд “асар том” гэрээ байгуулагдсан болохыг тодотгожээ. Трамп мэдэгдэлдээ Япон улсыг “автомашин, ачааны машин, цагаан будаа, зарим ХАА-н гаралтай бүтээгдэхүүн болон бусад барааг” АНУ-аас худалдаж авахаар тохиролцсон гэжээ. Түүнчлэн Япон…
-
100 гаруй тусламжийн байгууллага Газын зурваст хүн ард олноороо өлсгөлөнд нэрвэгдээд байгааг анхааруулав

Олон улсын хандив, тусламжийн 100 гаруй байгууллага Газын зурваст хүн ард үй олноороо өлсгөлөнд нэрвэгдэж, тэжээлийн дутагдлаас болж амиа алдах нөхцөл байдалд ороод байгааг лхагва гарагт анхаарууллаа. Дээрх хамтарсан мэдэгдэлд Газын зурваст ажиллаж байгаа хандив, тусламжийн байгууллагын ажилтнууд ч хүнсний дутагдалд ороод байгааг тодотгожээ. Хэдийгээр Израил улс олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст тодорхой хэмжээгээр…
-
Украины нийслэл Киев хотод засгийн газрын эсрэг жагсаал болов

Мягмар гарагт Украины нийслэл Киев хотод засгийн газрын эсрэг жагсаал болсон байна. Олон мянган жагсагч иргэд тус улсад хэрэгжиж ирсэн авлигын эсрэг тэмцэх дэд бүтцийг сулруулж болзошгүй шинэ хууль тогтоомжид хориг тавихыг ерөнхийлөгч В.Зеленскийгээс шаарджээ. Украины парламент тус улсын авлигын эсрэг тэмцэх хоёр гол байгууллага буюу Украины Үндэсний Авлигын Эсрэг Товчоо болон Авлигын Эсрэг Мэргэшсэн…
-
2027 онд 100 жилд нэг удаа тохиох, 6 минут гаруй үргэлжлэх нар хиртэлт болно

Хоёр жилийн дараа 6 минут гаруй хугацаанд үргэлжлэх, 100 жил нэг удаа тохиох томоохон нар хиртэлт болох гэж байгаа талаар шинжлэх ухааны хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэхүү нарны бүтэн хиртэлт нь дэлхий нарнаас хамгийн хол зайд очих үед буюу нар дэлхийд хамгийн жижиг хэмжээтэй харагдах үед болох учраас хиртэлт маш удаан хугацаанд үргэлжлэх ажээ. Огторгуйн шинжлэх…
-
Бангладешийн агаарын зэвсэгт хүчний онгоц сургууль мөргөж осолдсоноор 32 хүн амь эрсэджээ

Бангладешийн агаарын зэвсэгт хүчний сөнөөгч онгоц даваа гарагт нийслэл Дакка хотын төвд байрлах “Milestone School and College” хэмээх сургуулийн хоёр давхар барилгыг мөргөж осолдсоны улмаас амь үрэгдсэн хүний тоо 32 болж нэмэгдсэн талаар тус улсын засгийн газраас мэдэгдлээ. Мягмар гарагт хийсэн анхны мэдэгдэлд ослын улмаас 27 хүн амь эрсэдсэнээс 25 нь сурагч хүүхдүүд байсан хэмээн…
-
Рок, метал хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч, дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгслөө

Хүнд метал хөгжмийн урсгалыг үндэслэгчдийн нэг, рок хөгмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч, Black Sabbath хамтлагийн дуучин Оззи Осборн мягмар гарагт 76 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Английн Бирминхэм хотод дундаж давхаргын ажилчны гэр бүлд төрж өссөн Оззи Осборны жинхэнэ нэрийг Жон Майкл Осборн гэдэг бөгөөд багадаа уншиж, бичихдээ тун тааруу, сурлага муу байсан…
-
АНУ-ыг ЮНЕСКО-гоос гаргахаар болжээ

ЮНЕСКО буюу НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын гишүүнчлэлээ цуцлаж, тус агентлагаас гарна гэдгээ АНУ-ын зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй болсон” хэмээн тодотгосон байна. Тэрээр хэлэхдээ, “ЮНЕСКО нь нийгэм болон соёлын хуваагдмал байдлыг түлхүү…
-
Италид Путиныг дэмжигч удирдаачийн тоглолт цуцлагджээ

Оросын удирдаач Валерий Гергиевийн Итали улсад хийхээр товлогдсон байсан тоглолтыг цуцлаж байгааг даваа гарагт эзэн хааны Касерта цогцолборын зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг нээлттэй дэмжигч, ойрын анд болох сонгодог хөгжмийн маэстро, удирдаач Валерий Гергиевийн тоглолтыг зохион байгуулахыг Италийн улс төрчид, тэр дотроо Кремлийг шүүмжлэгчид олноороо эсэргүүцсэний дараа ийнхүү энэ долоо хоногийн сүүлээр…