Category: Дэлхий

  • Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларыг давж, Apple-ийг ардаа орхилоо

    Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларыг давж, Apple-ийг ардаа орхилоо

    Nvidia компани 3 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны чип үйлдвэрлэгч компани боллоо.  Тус компани нь 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд график боловсруулах, ялангуяа тоглоом тоглоход зориулагдсан компьютерийн чипүүдийг урлах замаар анх эхэлсэн юм. Зах зээлд нэвтрүүлсэн RIVA128 график карт нь эхний дөрвөн сардаа нэг сая ширхэг борлуулагдаж, шилдэг бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас…

  • Нүүрсний утаанаас ус гаргаж авч байна

    Нүүрсний утаанаас ус гаргаж авч байна

    Хүрэн нүүрсний утааг тусгай төхөөрөмжөөр дамжуулан ус болгон гаргаж авдаг тухай Өвөр Монголын Шилийн гол аймгийн цахилгаан станцаас мэдээллээ. Утаанаас ус гаргах технологи ашигласнаар цахилгаан станц нь усны их хэрэглэгч байснаасаа усны эх үүсвэр болж, тухайн нутгийн ойжуулалт, тариалалтын усыг хангаж, нүүрс баялаг ус хомс бүсэд эрчим хүч хэмнэх амжилттай хайлт болж байна. Баруун Үзэмчинд…

  • Боинг компани удаан хугацаанд хойшлогдоод байсан Starliner хөлгийг хөөргөлөө

    Боинг компани удаан хугацаанд хойшлогдоод байсан Starliner хөлгийг хөөргөлөө

    Америкийн Боинг компани НАСА-гийн хоёр сансрын нисэгчийн хамт Олон улсын сансрын станц (ОУСС) руу Starliner хөлгөө амжилттай хөөргөлөө. Энэ нь урт хугацаанд, хэцүү хүндрэлүүдийг даван туулсаны дараах анхны нислэг юм. НАСА-гийн нисгэгчид  болох Батч Вилмор, Суни Уильямс нар Капсулыг долоо хоног гаруй хугацаанд удирдах ажээ.   Хөлөг Флорида дахь Канаверал хошууны сансрын хүчний станцаас United Launch Alliance Atlas пуужингаар…

  • Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо мэдэгдэл хийлээ

    Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо мэдэгдэл хийлээ

    Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо буудуулснаасаа хойш анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Тэрээр лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ энэ сарын сүүл, ирэх сарын эхээр ажилдаа орохоо амлаж, халдлага үйлдсэн хүний эсрэг гомдол гаргахгүй гэдгээ мэдэгдэв. Харин улс төрийн үзэн ядалтыг өдөөсөн сөрөг хүчнээ буруутгажээ.  Халдлагыг үйлдсэн 71 настай этгээдийг газар дээр нь баривчилсан бөгөөд прокурорууд санаатайгаар хүн…

  • Тансаг зэрэглэлийн хөлөг онгоцнуудаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээ өссөөр байна

    Тансаг зэрэглэлийн хөлөг онгоцнуудаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээ өссөөр байна

    Хамгийн чинээлэг хүмүүсийн 10 хувь нь нүүрсхүчлийн хийн нийт ялгарлын 50 хувийг бүрдүүлдэг бөгөөд супер хөлөг онгоц нь Жефф Безосоос эхлээд Бернар Арно хүртэл чинээлэг эрхмүүд, язгууртан гэр бүлүүдийн хөрөнгө чинээний илрэл болдог. Тэрхүү тансаг зэрэглэлийн хөлөг онгоцнууд нь хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэрүүдийн нэг болж байна. Энэ оны эхээр “Superyacht Times” компанийн гаргасан тайланд…

  • Какаоны эрэлт нийлүүлэлтийн зөрүү 439,000 тонн болж, нийлүүлэлтийн хомсдол эрчимжээ

    Какаоны эрэлт нийлүүлэлтийн зөрүү 439,000 тонн болж, нийлүүлэлтийн хомсдол эрчимжээ

    Баруун Африкт какаоны ургац тааруу байснаас нийлүүлэлт нь буураад байгаа бөгөөд какаоны нийлүүлэлтийн хомсдол энэ улиралд төсөөлж байснаас өндөр байхыг Олон улсын какаоны байгууллага анхаарууллаа. Үнэ өндөр хэдий ч эрэлт эрчээ алдахгүй байгаа нь үүнд гол нөлөө үзүүлж байна.   Какаоны эрэлт нийлүүлэлтийн зөрүү 439 мянган тонн хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь хоёрдугаар сард…

  • Энэхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гурав дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо

    Энэхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гурав дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо

    Энэтхэгийн 968 сая сонгогчийн саналыг цуглуулах долоон үе шаттай нүсэр парламентын сонгууль дөрөвдүгээр сард эхлээд өнгөрсөн Бямба гарагт өндөрлөлөө. Ерөнхий сайд Нарендра Моди тус улсын парламентын сонгуульд гурав дахь удаагаа дараалан түүхэн ялалт байгууллаа. Тэрээр сонгогчдодоо талархал илэрхийлж, сүүлийн арван жилийн хугацаанд хийгдэж буй ажлуудыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.  Гэсэн хэдий ч түүний эрх баригч нам таамаглаж байсанчлан олонхийн саналыг…

  • Тоёота Моторс корпорац уучлал хүслээ

    Тоёота Моторс корпорац уучлал хүслээ

    Дэлхийд алдартай машин үйлдвэрлэгч “Тоёота Моторс” корпорац шинээр үйлдвэрлэж буй долоон машиныхаа гэрчилгээг зүй бусаар авсан нь тогтоогдсон юм. Тодруулбал, бүтээгдэхүүнийг туршихдаа аюулгүйн дэр, арын суудлын талаар дутуу, хуучин өгөгдөл өгсөн, хөдөлгүүрийн чадлын шалгалтыг хуурамчаар үйлдсэн зэрэг зөрчил гаргажээ. Эл асуудлаас үүдэн шинээр гаргаж буй долоон загварын гурвынх нь үйлдвэрлэл болон тээвэрлэлт зогссон байна. Өнгөрсөн даваа…

  • Газын зурвасын төв хэсэгт явуулж буй Израилын халдлагын улмаас 15 хүн амиа алджээ

    Газын зурвасын төв хэсэгт явуулж буй Израилын халдлагын улмаас 15 хүн амиа алджээ

    Газын төв хэсэгт орших Бурейж, Магази дүрвэгсдийн хуаранд Израилийн агаарын болон хуурай замын дайралтаас болж 15 хүн амиа алдсан гэж Палестины эрүүл мэндийн албанаас мэдэгдэв. Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Газын төв Дейр эль-Балах дахь эмнэлгээс сэтгүүлчдэд хэлэхдээ “Сүүлийн хэдэн цагийн дотор 15 хүн алагдаж, олон арван шархадсан хүн Аль-Аксагийн эмнэлэгт хүргэгдсэн. Газын төв хэсэгт явуулж буй түрэмгийлэл зогсохгүй…

  • Газрын тосны үнэ хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв

    Газрын тосны үнэ хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны нийлүүлэлтээ ирэх аравдугаар сараас аажмаар нэмэгдүүлж эхэлнэ гэсэн мэдэгдлийн дараа газрын тосны үнэ уналаа. Ингэснээр газрын тосны үнэ сүүлийн дөрвөн сарын доод түвшинд дөхөөд байна. Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 3.4 хувиар унаж, баррель нь 78 ам.долларт тогтоод байгаа бол WTI төрлийн газрын тосны үнэ 3.6 хувиар унаж, баррель…