-
Сургуульд ухаалаг гар утас, таблет хэрэглэхийг хориглоно

Өмнөд Солонгос улсад гар утас, таблет гэх зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг сургуулийн анги танхимд хичээлийн цагаар ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл батлагджээ. БНСУ-ын Үндэсний ассамблейн лхагва гаргийн хуралдааны үеэр явагдсан санал хураалтын дүнгээр чуулганд оролцсон 163 гишүүний 115 нь дээрх хуулийн төслийг дэмжсэн байна. Сүүлийн жилүүдэд сурагчид гар утасны хэрэглээнд донтож, олон судалгаагаар эрүүл мэндэд сөрөг…
-
“Apple” компани 9-р сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

“Apple” компани ирэх сарын 9-ний өдөр шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах арга хэмжээг зохион байгуулна гэдгээ мягмар гарагт зарлаж, Америкийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд урилга тараажээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 9-р сарын 9-ний өдөр Калифорни мужийн Купертино хотод зохиогдох дээрх арга хэмжээний үеэр “iPhone 17”, шинэ загварын “Apple Watch” ухаалаг бугуйн цаг болон бусад шинэ…
-
АНУ-ын Миннеаполис хотын сүмд гарсан халдлагын улмаас 2 хүүхэд амь үрэгдэж, 19 хүн шархаджээ

Лхагва гарагт АНУ-ын Миннеаполис хотын католик шашны сүмд гарсан халдлагын улмаас 2 хүүхэд амь үрэгдэж, 19 хүн шархадсан талаар хотын цагдаагийн газраас мэдээллээ. Эрх баригчдын зүгээс мэдээлснээр халдлагыг байлдааны зориулалттай автомат буу, үрлэн сумтай буу болон гар буугаар зэвсэглэсэн этгээд үйлдсэн ба тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудан, амиа егүүтгэсэн байна. Харин халдлагын улмаас 8…
-
Трампын Энэтхэгийн импортод ногдуулсан 50%-ийн тариф хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Энэтхэгийн маш олон төрлийн импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 50 хувийн тариф лхагва гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Трампын хувьд Энэтхэг улсыг ОХУ-аас газрын тос худалдан авч, дайныг санхүүжүүлж буй явдалд буруутган шийтгэх үүднээс өндөр тариф ногдуулсан бөгөөд Украины дайныг өндөрлүүлэх хүчин чармайлтын хүрээнд авч хэрэгжүүлээд буй уг арга хэмжээнээс үүдэн Вашингтон,…
-
Францын сөрөг хүчний намууд Ерөнхий сайд Ф.Байруг унагахаа амлав

Францын сөрөг хүчний улс төрийн намууд ирэх сарын 8-ны өдөр явагдахаар болсон улсын төсвийн асуудлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтын үеэр Ерөнхий сайд Франсуа Байруг цөөнхийн Засгийн газрынх нь хамт унагаах болно хэмээн даваа гарагт мэдэгджээ. Тус улсад улс төрийн тодорхойгүй байдал үүсээд нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд Ерөнхийлөгч Э.Макроны томилсон ээлжит Ерөнхий…
-
Вашингтон хотод Үндэсний гвардын зэвсэгтэй цэргүүд эргүүлд гарч эхлэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп улсынхаа нийслэл хотыг аюулгүй болгож, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Вашингтон хотод Үндэсний гвард болон бусад хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдыг дайчлах зарлигийг гаргаж байсан бол ням гарагаас эхлэн Вашингтон хотод Үндэсний гвардын галт зэвсэгтэй цэргүүд эргүүлд гарч эхэлсэн байна. АНУ-ын батлан хамгаалах департментын зүгээс мэдэгдсэнээр Вашингтон хотод эргүүлд гарч эхлээд буй…
-
Гал унтраах техник спортын ДАШТ-ий ерөнхий шүүгчээр монгол хүн ажиллаж байна

ОХУ-ын Мордовийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Саранск хотноо болж буй Гал унтраах техник спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна. Өсвөр залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээн нь Олон улсын гал сөнөөгч, аврагчдын спортын холбооны ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн ДАШТ-д ОХУ,…
-
Б.Нэтаньяху барьцааны хүмүүсийг суллаж, дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээг эхлүүлснээ зарлав

Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху барьцаалагдсан бүх хүнийг суллаж, дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ эхлүүлэх үүрэг даалгаврыг өөрийн орны дипломатчдад өгсөн талаар пүрэв гарагт мэдэгджээ. Ийнхүү зуучлагчдын зүгээс дайтагч талуудад тавьсан түр гал зогсоох шинэ саналыг даваа гарагт “Хамас” бүлэглэл урьдчилсан болзолгүй, өөрчлөлт оруулалгүйгээр хүлээн авч байгаагаа мэдэгдсэний дараа Израилын Ерөнхий сайд гал зогсоох асуудлаар яриа хэлэлцээ…
-
БНХАУ Ялалтын баярын цэргийн жагсаалын бэлтгэлээ гадаадын хэвлэлд үзүүлэв

БНХАУ-ын засгийн газар милитарист Японыг бут цохисон ялалтын баярын цэргийн парадын бэлтгэлээ олон улсын хэвлэлийнхэнд үзүүлж сонирхуулсан байна. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн сурвалжлагч нар лхагва гарагт Бээжин хотын захад байрлах цэргийн баазад очиж, ялалтын баярын парадын жагсаалын үзүүлбэртэй танилцжээ. Энэ үеэр мөн цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзүүлсэн байна. БНХАУ-ын засгийн газраас 9-р сарын…
-
Израилын батлан хамгаалахын сайд Газа хотыг эзлэх төлөвлөгөөг батлаж, нөөц цэрэг татахаар болов

Лхагва гарагт Израилын батлан хамгаалахын сайд Израэл Катц Газын зурвасын хамгийн том хот болох Газа хотыг эзлэх төлөвлөгөөг батлаж, 60 мянга орчим нөөц цэргийг татах шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү зуучлагчдын зүгээс гал зогсоох шинэ саналыг хоёр талд илгээж, уг саналыг Хамас бүлэглэл ямарваа нэгэн болзолгүй, өөрчлөлт оруулалгүй хүлээн зөвшөөрөхөө мэдэгдээд байгаа үед Израил улс Газын…