-
4-р сард улсын хэмжээнд цахилгаан тасарсныг хэт хүчдэлээс үүдсэн гэв

Испанийн Засгийн газраас өнгөрсөн 4-р сард улсын хэмжээнд цахилгаан тасарсан явдлыг “хэт хүчдэл”-ээс шалтгаалсан хэмээн энэ долоо хоногт тайлбарлаад байна. Тухайн үед орон даяар цахилгаан тасарч, интернэт болон үүрэн холбооны сүлжээгүй болж, галт тэрэг, метроны үйлчилгээ зогсон, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлчилгээ саатаж, үдэш нь таг харанхуй болсон билээ. Испани болон Португал даяар цахилгаан тасарсан…
-
Хятад, Их Британид 10 эмэгтэйг хүчиндсэн хятад оюутанд 24 жил хорих ял оноожээ

Их Британийн нийслэл Лондон хотын шүүх тус улсад 3 эмэгтэйг хүчиндсэн Хятадын иргэнд 24 жилээс доошгүй хугацаагаар бүх насаар нь хорих ял оноосон байна. Тус улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байхдаа дээрх хэргүүдийг үйлдсэн БНХАУ-ын иргэн Жэнхао Жоуг Лондон хотын цагдаагийн байгууллага “Бэлгийн хүчирхийлэгч-араатан” хэмээн нэрлэжээ. Түүнийг 2019 оны 9-р сараас 2023 оны 5-р сарын…
-
Трамп “TikTok”-ийн хоригийг 90 хоногоор хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “TikTok” аппликэйшны эсрэг хэрэгжүүлэхээр болсон хоригийг ахин сунгаж, 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ. Тус улсын Конгресс өнгөрсөн жил “TikTok”-ийг АНУ-д бүртгэлтэй хуулийн этгээд, компанид худалдах, эс бөгөөс тус аппликэйшныг АНУ-д хориглох тухай хууль баталсан. Хууль тогтоогчид тус аппликэйшныг Америкийн олон сая иргэний хувийн мэдээллийг Хятадын Засгийн газарт дамжуулж болзошгүй гэсэн шалтгаанаар АНУ-ын…
-
Орос, Украин улсууд Истанбулын хэлэлцээний дагуу ахин хоригдол цэргүүдийг солилцлоо

Пүрэв гарагт Орос, Украин улсууд Истанбулын хэлэлцээний дагуу ахин хоригдол цэргүүдийг харилцан солилцсон байна. Энэ талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский болон ОХУ-ын батлан хамгаалах яамны зүгээс албан ёсоор мэдээлжээ. Талууд туг далбаагаа нөмөрч, нутагтаа эргэж ирсэн цэргүүдийн зургийг албан ёсоор нийтлэн мэдээлсэн ч хичнээн тооны олзны хоригдол цэрэг солилцсон болохыг тодорхой мэдээлээгүй байна. Украины засгийн газраас…
-
UNICEF: 2023 оны 10-р сараас хойш Газын зурваст 50,000 хүүхэд амиа алдаж, бэртэж гэмтээд байна

2023 оны 10-р сард Израил болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст 50,000 хүүхэд нас барж, шархадсан гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах албан тушаалтан мэдэгджээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэд захирал Китти ван дер Хейден пүрэв гарагт Японы нийслэл Токио хотноо, NHK телевизэд өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдсэн байна. Тэрээр Газын зурваст хоол тэжээлийн…
-
Японд хэт халалтын улмаас 1 хүн нас барж, Токио хотод 100 хүн эмнэлэгт хүргэгджээ

Япон улсад үргэлжилж буй хэт халалт үхлийн аюултай болж хувираад байна. Тус улсын төвийн нутгийн Гифү мужийн албаныхны мэдээлснээр, 1 хүн хэт халалтын улмаас барсан байна. Пүрэв гаргийн үдээс хойш тус мужийн Икеда хотын захад 90 настай эрэгтэй ухаан алдан, газарт унасан байхыг олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь нас барсан байна. Үүний зэрэгцээ…
-
ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд Израил-Ираны асуудлыг хэлэлцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар холбогдон, Израил-Ираны хооронд үүсээд буй хурцадмал асуудлыг хэлэлцсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Хоёр улсын төрийн тэргүүнүүд Израилын алхмыг хатуу буруушааж, “НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл болсон” хэмээн тодотгосон” гэжээ. Ушаков “Тэд одоогийн нөхцөл байдал болон Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хүчээр шийдвэрлэх боломжгүй…
-
“Squid Game” цувралын 3-р бүлэг Нью-Йорк хотноо Дэлхийн нээлтээ хийлээ

“Squid Game” цувралын 3-р бүлэг Нью-Йорк хотноо Дэлхийн нээлтээ хийлээ. Нью-Йоркт болсон нээлтийн арга хэмжээнд жүжигчин Ли Жун Жэ, Ли Бён Хун, Им Си Ван, Пак Сун Хун, Кан Ае Шим, Жо Ю Ри, найруулагч Хван Дун Хюк зэрэг уран бүтээлчид улаан хивсний тайзнаа гарч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан байна. 3-р бүлэг үзэгчдийн өмнө маш…
-
Цагаан Ордон: Трамп Иран руу довтлох эсэхээ хоёр долоо хоногийн дотор шийднэ

Пүрэв гарагт Цагаан ордны зүгээс Ираны асуудлын талаар мэдэгдэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг хоёр долоо хоногийн дотор Иран руу довтлох эсэхээ шийднэ гэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгдэлдээ “ойрын ирээдүйд Ирантай яриа хэлэлцээ хийх боломж өргөн байгаа тул тус улсад довтлох эсэх шийдвэрээ би ойрын хоёр долоо хоногийн дотор гаргах болно” хэмээн Трампын хэлсэн…
-
ЕХ, Франц, Герман, Их Британи улсууд Ираны гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхээр болжээ

Европын Холбоотой ойр эх сурвалжуудын мэдээлснээр ЕХ, Франц, Герман, Их Британи улсууд баасан гарагт Женев хотноо Ираны гадаад хэргийн сайдтай уулзаж, хэлэлцээ хийхээр болсон байна. ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас болон Европын дээрх гурван улсын гадаад хэргийн сайд нар Израил, Ираны хурцадмал нөхцөл байдлын асуудлаар Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзах бөгөөд эх…