-
Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөний улмаас 12 хүн амь үрэгдээд байна

Тайланд, Камбожийн хил дээр пүрэв гарагт үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 12 хүн амь үрэгдээд байгаа талаар Тайланд улсын зүгээс мэдэгдсэн бол Камбожийн талаас хохирлын талаар албан ёсны мэдээлэл хараахан гаргаагүй байна. Тайландад амиа алдсан 12 хүний 1 нь цэрэг, бусад нь энгийн иргэд байсан бол мөн 35 хүн шархдаж, бэртэж гэмтсэн байна. Энэ удаагийн зэвсэгт…
-
Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ

ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд хэдэн буудлууд хаагдсан байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд метроны буудлууд усаар дүүрсэн байгааг харуулжээ. Москвагийн Шереметьево, Домодедово, Внуково гэсэн гурван том нисэх онгоцны буудал үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн…
-
ЕХ болон Япон улс батлан хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллана

Япон, ЕХ-ны удирдагчид батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл, эдийн засгийн аюулгүй байдал болон бусад салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба лхагва гарагт Токио хотноо Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нарыг хүлээн авч, цаг гаруй хугацаанд уулзжээ. Уулзалтын үеэр Японы ерөнхий сайд олон…
-
Орос, Украины ээлжит энхийн яриа хэлэлцээний төгсгөлд хоригдол солилцох тохиролцоонд хүрэв

Лхагва гарагт Туркийн Истанбул хотноо цаг гаруй хугацаанд явагдсан Орос, Украины хоорондох гурав дахь шатны энхийн яриа хэлэлцээний төгсгөлд талууд хоригдол солилцох тохиролцоонд хүрснээс өөр дорвитой үр дүн гараагүй байна. Хэлэлцээнд Украины төлөөлөгчдийг тус улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров ахалсан бол ОХУ-ын багийг ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский тэргүүлэн…
-
OpenAI компани болон Их Британи улс төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах гэрээ байгуулжээ

ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компани төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааны технологийг ашиглах гэрээг Их Британи улстай байгуулсныг тус улсын засгийн газраас зарлан мэдэгдсэн байна. Тус компанийн Их Британийн засгийн газрын харьяа шинжлэх ухааны департаменттэй байгуулсан уг гэрээ нь OpenAI-д Британийн засгийн газрын мэдээлэлд нэвтрэх боломжийг олгох ажээ. Гэрээний дагуу Их Британи улс OpenAI компанитай хамтран…
-
Тувалу улсын дийлэнх хүн ам Австрали улсаас уур амьсгалын виза хүсжээ

Номхон далайд оршдог Тувалу арал улсын хүн амын 80 гаруй хувь нь Австралийн засгийн газраас санал болгож буй “уур амьсгалын өөрчлөлтийн виза”-нд хүсэлт гаргасан талаар лхагва гарагт холбогдох албаныхны зүгээс мэдэгдэв. Австрали болон Тувалу улсын хооронд дэлхийд анхны гэж хэлж болох уур амьсгалын өөрчлөлтийн визийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу Тувалу улсаас жил бүр тодорхой…
-
Д.Трамп Япон улстай худалдааны гэрээ байгуулсныг зарлав

АНУ, Японы хооронд олон сарын турш явуулсан яриа хэлэлцээний төгсгөлд худалдааны гэрээ байгуулагдлаа. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ талаар өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлж, хоёр улсын хувьд “асар том” гэрээ байгуулагдсан болохыг тодотгожээ. Трамп мэдэгдэлдээ Япон улсыг “автомашин, ачааны машин, цагаан будаа, зарим ХАА-н гаралтай бүтээгдэхүүн болон бусад барааг” АНУ-аас худалдаж авахаар тохиролцсон гэжээ. Түүнчлэн Япон…
-
100 гаруй тусламжийн байгууллага Газын зурваст хүн ард олноороо өлсгөлөнд нэрвэгдээд байгааг анхааруулав

Олон улсын хандив, тусламжийн 100 гаруй байгууллага Газын зурваст хүн ард үй олноороо өлсгөлөнд нэрвэгдэж, тэжээлийн дутагдлаас болж амиа алдах нөхцөл байдалд ороод байгааг лхагва гарагт анхаарууллаа. Дээрх хамтарсан мэдэгдэлд Газын зурваст ажиллаж байгаа хандив, тусламжийн байгууллагын ажилтнууд ч хүнсний дутагдалд ороод байгааг тодотгожээ. Хэдийгээр Израил улс олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст тодорхой хэмжээгээр…
-
Украины нийслэл Киев хотод засгийн газрын эсрэг жагсаал болов

Мягмар гарагт Украины нийслэл Киев хотод засгийн газрын эсрэг жагсаал болсон байна. Олон мянган жагсагч иргэд тус улсад хэрэгжиж ирсэн авлигын эсрэг тэмцэх дэд бүтцийг сулруулж болзошгүй шинэ хууль тогтоомжид хориг тавихыг ерөнхийлөгч В.Зеленскийгээс шаарджээ. Украины парламент тус улсын авлигын эсрэг тэмцэх хоёр гол байгууллага буюу Украины Үндэсний Авлигын Эсрэг Товчоо болон Авлигын Эсрэг Мэргэшсэн…
-
2027 онд 100 жилд нэг удаа тохиох, 6 минут гаруй үргэлжлэх нар хиртэлт болно

Хоёр жилийн дараа 6 минут гаруй хугацаанд үргэлжлэх, 100 жил нэг удаа тохиох томоохон нар хиртэлт болох гэж байгаа талаар шинжлэх ухааны хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэхүү нарны бүтэн хиртэлт нь дэлхий нарнаас хамгийн хол зайд очих үед буюу нар дэлхийд хамгийн жижиг хэмжээтэй харагдах үед болох учраас хиртэлт маш удаан хугацаанд үргэлжлэх ажээ. Огторгуйн шинжлэх…