-
АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем илгээж, Д.Трамп ОХУ-д 100%-ийн тариф ногдуулна хэмээн сүрдүүллээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг Украинд илгээх талаараа өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин наанаа сайхан зүйл ярьчихаад, орой нь Украиныг бөмбөгдөж байгаа” тул Украин улсад шаардлагатай байгаа зэвсгийн тусламжийг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Хэдийгээр Трамп хичнээн ширхэг Patriot систем Украинд нийлүүлэхээ тодорхой мэдээлээгүй ч зардлыг нь Европын Холбоо…
-
Францын Марсель хотод ой хээрийн түймэр ойртож ирсэнтэй холбогдуулан нисэх онгоцны буудлыг хаажээ

Мягмар гарагт Францын өмнөд хэсгийн Марсель хотын захын хэсэгт ой хээрийн түймэр ойртож ирсэнтэй холбогдуулан орон нутгийн эрх баригчдын зүгээс иргэд, оршин суугчдыг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байж, дотор газар байхыг анхааруулж, мөн онцгой байдал, гал сөнөөгчид, түргэн тусламжийнханд зориулж автозамуудыг нээлттэй чөлөөтэй байлгахыг уриалсан байна. 70 км/цаг хүрч ширүүсэж буй хүчтэй салхины улмаас…
-
АНУ-д улаанбурхан өвчний тохиолдол сүүлийн 33 жилийн дээд хэмжээнд хүрэв

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар АНУ-д батлагдаад буй улаанбурхан өвчний тохиолдлын тоо хэмжээ 1300 хүрсэн нь сүүлийн 33 жилийн доторх хамгийн дээд хэмжээнд хүрээд буйг Жонс Хопкинсын их сургуулийн зүгээс онцолжээ. Нэгэн цагт улаанбурхан өвчнөөс бүрмөсөн ангижирсан гэгдэж байсан АНУ-д сүүлийн үед тус өвчний тархалт огцом нэмэгдэж байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь вакцинжуулалтад хамрагдаагүй,…
-
АНУ Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа сэргээхээр боллоо

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны зүгээс Украинд үзүүлэх зарим төрлийн зэвсгийн тусламжийг түр зогсоож байгаагаа мэдэгдсэн. Дээрх мэдэгдлийн улмаас Украинд очих ёстой байсан Америкийн зэвсгийн тусламжийн нийлүүлэлт Польш улсын хил дээр гацаад байсан юм. Тэгвэл мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп холбооны засгийн газрын кабинетын уулзалтад оролцох үеэрээ сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Украины зэвсгийн тусламжийг түр зогсоосон…
-
АНУ-ын нисэх онгоцны буудлуудад гутлаа тайлж шалгуулдаг явдлыг зогсоохоор болов

АНУ-ын нисэх онгоцны буудлуудын шалган нэвтрэх хэсгээр гутлаа тайлж шалгуулдаг явдлыг зогсоохоор болсныг мягмар гарагт албаныхны зүгээс мэдэгджээ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын төрийн нарийн бичгийн дарга Кристи Ноэм Тээврийн аюулгүй байдлын албаны шинэчилсэн дүрмийг мягмар гарагт нийслэл Вашингтон хотын Рональд Рейганы нисэх онгоцны буудалд танилцуулсан байна. Кристи Ноэм мэдэгдэлдээ “энэхүү өөрчлөлт нь нисэх буудлуудын шалган…
-
Зуу гаруй жилийн дараа Сена мөрөнд иргэд сэлэх боломжтой болов

Францын нийслэл Парис хотын дундуур урсдаг Сена мөрөн зуу гаруй жил үргэлжилсэн хоригоо түр хугацаанд цуцласнаар иргэд тус мөрөнд сэлж, шумбах боломжтой болжээ. Эргэн сануулахад, ус нь их хэмжээгээр бохирдсоны улмаас 1923 онд Сена мөрөнд сэлэхийг хориглож байсан бөгөөд тус мөрөнг цэвэрлэх ажил зуун жил үргэлжилсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэдэд дахин нээлттэй…
-
Францын ерөнхийлөгч Э.Макрон Их Британи улсад айлчилж байна

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны Их Британи улсад хийх албан ёсны айчлал мягмар гарагт эхэллээ. Макрон, түүний эхнэр Бригитте нарыг Лондон хотод газардах үед Их Британийн угсаа залгамжлагч хунтайж Уилльям, түүний эхнэр Кэтрин нар угтан авсан байна. Э.Макроны айлчлал гурван өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр тэрээр Их Британийн эзэн хаан III Чарльзтай уулзаж, мөн тус улсын…
-
Трамп тариф ногдуулах хугацаагаа дахин хойшлуулахгүй гэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн улс орнуудад ногдуулахаар төлөвлөөд буй “харилцан тэгш тариф” хэмээн нэрлэсэн импортын татвар ногдуулах хугацаагаа дахин сунгаж, хойшлуулахгүй гэдгээ мягмар гарагт мэдэгдсэн байна. Трамп дэлхийн улс орнуудад АНУ-тай худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах боломж олгож, өнгөрсөн 4-р сард зарласан импортын тарифаа 8-р сарын 1 хүртэл 90 хоногийн хугацаанд хойшлуулсан юм. Тэгвэл тэрээр…
-
Данас хар салхины улмаас Тайваньд 2 хүн амиа алджээ

Тайвань арлыг дайран өнгөрсөн Данас хар салхины улмаас 2 хүн амиа алдаж, 500 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Орон нутгийн цагаар даваа гарагийн үүрээр Данас хар салхи Тайванийн баруун өмнөд хэсгийг дайран өнгөрсөн бөгөөд дээд тал 222 км/цаг хүрч ширүүссэн хар салхины улмаас мөн 400 мянга орчим айл өрх тог цахилгаангүй болжээ. Тайванийн Цаг уурын…
-
Дуучин Jessie J хөхний хорт хавдрын мэс засал амжилттай явагдсан талаараа мэдээллэв

Английн поп дуучин Jessie J-г хөхний хорт хавдрын хагалгаанд орсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл нэг хөхөнд нь эрт илрүүлж оношилсон хорт хавдрыг авах мэс заслын үр дүн амжилттай болсныг хагалгааны дараах шинжилгээнүүд харуулсан талаар дуучин өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлжээ. Тэрээр энэхүү сайхан мэдээг сонсоод, баярын нулимс унагасан талаараа өөрийн хуудсанд бичсэн…