-
Израилын ерөнхий сайд Хамасын удирдагч М.Синвар алагдсан болохыг мэдэгдэв

Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху Хамас бүлэглэлийн удирдагч Мохаммед Синвар алагдсан болохыг лхагва гарагт батлан мэдэгдсэн байна. Тэрээр Израилын парламентад үг хэлж, Израилын зэвсэгт хүчний Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны үеэр алагдсан Хамасын удирдагчдыг нэрлэх үеэрээ Хамас бүлэглэлийн удирдагч Мохаммед Синвар амиа алдсан болохыг мэдэгджээ. Б.Нэтаньяху өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ түүнийг алагдсан байж болзошгүй…
-
Хэйли Бибер өөрийн “Rhode” брэндээ $1 тэрбумаар худалдахаар болжээ

Поп од, дуучин Жастин Биберийн эхнэр, загвар өмсөгч Хэйли Бибер өөрийн нүүр будаг, гоо сайхан, арьс арчилгааны “Rhode” брэндээ e.l.f. Beauty компанид 1 тэрбум ам.доллароор худалдахаар болсон байна. 28 настай загвар өмсөгч Хэйли Бибер “Rhode” брэндээ 2022 онд нөхрийн хамт үүсгэн байгуулж байсан бөгөөд брэндээ өөрийн дунд нэрээр нэрлэж байсан байна. Түүний брэндийн нэр хүнд…
-
ОХУ энхийн хэлэлцээр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг ирэх даваа гарагт Украинд танилцуулахад бэлэн гэв

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх даваа гарагт Туркийн Истанбул хотноо Орос-Украины энхийн хэлэлцээрийн асуудлаарх хоёр талын ээлжит шууд яриа хэлэлцээг явуулж, энэ үеэр Украины дайныг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулахад Кремлийн зүгээс тавьж буй нөхцлүүдийг багтаасан харилцан ойлголцлын санамж бичгийг Украины талд танилцуулахад бэлэн гэдгийг мэдэгджээ. С.Лавров лхагва гарагт Москва хотноо хийсэн мэдэгдэлдээ ОХУ…
-
Элон Маск Трампын засаг захиргааг орхин гарч байгаагаа зарлав

АНУ-ын Засгийн газрын бүтээмжийн департаментын тэргүүн, тэрбумтан Элон Маск Трампын засаг захиргаан дахь өөрийн үүрэгт албан тушаалаасаа бууж, гарч байгаагаа лхагва гарагт зарласан байна. Тэрээр өөрийн Х хуудсанд засгийн газрын үр ашиггүй, хий дэмий зардлуудыг танаж багасгах боломжийг олгосон явдалд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад талархал илэрхийлжээ. Мөн түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхимд дэмжигдэж, Сенат руу…
-
Трампын засаг захиргаа гадаад оюутны визийн ярилцлагыг түр зогсоосны дараа Харвардын оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав

Трампын засаг захиргаа мягмар гарагт гадаад оюутны визийн ярилцлагыг түр зогсоож, улмаар олон улсын оюутнуудын ашиглаж буй нийгмийн сүлжээний хэрэгслүүдийг хянан шалгах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Трампын засаг захиргаа АНУ-д суралцахаар өргөдөл гаргаж буй олон улсын бүх оюутнуудын нийгмийн сүлжээний хэрэгслийг шалгаж үзэхийг шаардах талаар хэлэлцэж эхэлснийг Америкийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд энэхүү хяналт шалгалтын шаардлагыг…
-
Герман, Украин алсын зайн тусгалт зэвсгийн үйлдвэрлэлд хамтран ажиллана

Герман, Украин улсууд алсын зайн тусгалт зэвсгийн үйлдвэрлэлд хамтран ажиллахаар тохиролцсон талаар хоёр улсын удирдагчид лхагва гарагт мэдэгджээ. ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц, Украины ерөнхийлөгч В.Зеленский нар лхагва гарагт Берлин хотноо уулзаж, уулзалтын үеэр ОХУ-ын эсрэг арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байна. Уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Украины төрийн тэргүүн ОХУ-д бүхий л чадал…
-
АНУ-ын холбооны шүүх Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олон улсад тариф ногдуулсан гэж үзжээ

АНУ-ын холбооны шүүх тус улсын ерөнхийлөгч Д.Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олон улсад импортын нэмэгдэл тариф ногдуулсан хэмээн үзсэн нь Трампын засаг захиргааны эдийн засгийн бодлогын амин чухал хэсэгт томоохон цохилт боллоо. Олон улсын худалдааны шүүхийн зүгээс Цагаан ордны санаачилсан онц байдлын тухай хууль нь дэлхийн бараг бүх улс оронд импортын тариф нэмж ногдуулах нэг…
-
Норвегийн гүнж их сургуульд сурахаар Австралийг зорино

Норвегийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн хоёрдугаарт бичигдэж буй гүнж И.Александра ирэх наймдугаар сараас эхлэн олон улсын харилцаа, улс төрийн эдийн засгийн чиглэлээр их сургуульд суралцахаар Австрали руу нүүхээр болжээ. Тэрээр Сиднейн их сургуульд элсэн суралцах аж. Өдгөө 21 настай тэрээр бүтэн цагаар суралцаж, оюутны байранд амьдарна гэж их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Норвегийн хаан V Харальд бол И.Александрагийн өвөө, түүний аав нь угсаа залгамжлах хунтайж Хаакон юм. И.Александрагийн ээж,…
-
Япон улс дэлхийн тэргүүлэх зээлдүүлэгчийн статусаа ХБНГУ-д алдлаа

Япон улс дэлхийн тэргүүлэх зээлдүүлэгч улс байхаа болж, энэхүү байрыг ХБНГУ эзэллээ. Ийнхүү 34 жилийн турш тасралтгүй хадгалж байсан дэлхийн тэргүүлэх зээлдүүлэгч улсын байр сууриа Япон улс алдаад байна. Мягмар гарагт Япон улсын Сангийн яамнаас гаргасан статистик тайланд дурьдсанаар тус улсын бусад улс орнуудад олгосон нийт зээлийн хэмжээ 2024 оны эцсийн байдлаар 533.05 их наяд…
-
HBO сувгийн “Харри Поттер” цувралын гол дүрүүдэд тоглох залуу жүжигчид тодорлоо

HBO сувгийн шинэ төсөл болох “Харри Поттер” цувралын гол дүрүүдэд тоглох залуу жүжигчдийг сонгон тодруулснаа тус суваг зарласан байна. Телевизийн шинэ цувралд Харри Поттерын дүрд жүжигчин Доминик Маклафлин, Хермиона Грейнжерын дүрд жүжигчин Арабелла Стэнтон, Рон Визлигийн дүрд жүжигчин Алистейр Стаут нар тоглохоор болжээ. Дээрх гурван гол дүрийн жүжигчдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн жил зарлан эхлүүлж…