-
“Ливерпүүл” клубийн довтлогч Диогу Жота 28 насандаа өөд болов

Английн Премьер лигийн аварга Ливерпүүл клубийн довтлогч Диогу Жота Испанид автомашины ослоор өөд болжээ. Түүний хамт дүү Андре нь осолдож ах дүү хоёр хоёр хоёулаа таалал төгссөн талаар Испанийн хэвлэл “Marca” мэдээлжээ. Диогу Жота 2020 онд “Вулверхэмптон” багаас “Ливерпүүл”-д ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн аварга, Английн цомын аварга, Английн лигийн цомын аваргаар шалгарч байсан юм. “Ливерпүүл”-ийн…
-
Хамас бүлэглэл 60 хоног гал зогсоох саналыг хянаж судлаж байгаагаа мэдэгдэв

Израилын тал хүлээн авч зөвшөөрсөн хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын энэ долоо хоногт мэдэгдсэн Газын зурваст 60 хоног гал зогсоох тохиролцооны шинэ саналыг хянаж, судлаж үзэж байгаа талаараа лхагва гарагт Хамас бүлэглэл мэдэгдэв. Хамас бүлэглэл мэдэгдэлдээ Израилтай гал зогсоох тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч, аливаа гал зогсоох тохиролцоо дайныг зогсоож өндөрлүүлэхэд чиглэгдсэн байх ёстой гэсэн…
-
Пентагон: АНУ-ын үзүүлсэн агаарын цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг 2 жилээр ухраасан

АНУ-ын тагнуулын байгууллагын дүн шинжилгээний дагуу тус улсын үзүүлсэн агаарын цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг 2 хүртэлх жилээр ухраасан болохыг лхагва гарагт Пентагоны зүгээс мэдэгджээ. Өнгөрсөн сарын 22-нд Америкийн B-2 бөмбөгдөгч онгоц газрын гүнд цохилт өгөх чадалтай “Бункер-бастер” бөмбөгөөр Ираны хоёр байршилд агаараас цохилт өгсөн бол гурав дахь байршилд 60 км-ийн зайд оршин шумбагч онгоцноос харвасан…
-
Реппер Канье Уэстийг Австрали улсад нэвтрэхийг нь хоригложээ

Америкийн реппер Канье Уэстийг Австрали улсад нэвтрэхийг нь хориглох шийдвэрийг тус улсын засгийн газраас гаргасан байна. Өнгөрсөн 5-р сарын эхээр гаргасан Канье Уэстийн “Heil Hitler” дуутай холбогдуулан, түүнийг уг дуундаа нацист Германы удирдагч Адольф Гитлерыг магтан дуулж алдаршуулсан шалтгаанаар Австралийн хүчинтэй визийг нь цуцлах шийдвэр гаргасныг Австрали улсын дотоод хэргийн сайд Тони Бурке танилцуулжээ. Тус…
-
Дуучин Шакирагийн мэдээллийг задруулсан Перу улсын эмнэлэгт өндөр торгууль ногдуулжээ

Поп дуучин Шакирагийн эрүүл мэндтэй холбоотой хувийн мэдээллийг ил болгож задруулсан Перу улсын эмнэлэгт өндөр торгууль ногдуулсан талаар тус улсын эрүүл мэндийн албаныхны зүгээс лхагва гарагт мэдэгджээ. Энэ оны 2-р сард гэдэс, хэвлийн асуудлаар дуучин Шакирад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эмчилсэн Перу улсын нийслэл Лима хотын Делгадо Ауна хэмээх эмнэлгийг дуучны хувийн мэдээллийг задруулсан хэргээр…
-
Украин: БНАСАУ Орост 30 мянган цэрэг илгээнэ

Умард Солонгос улс Оросын төлөө Украинд дайтах 25-30 мянга хүртэлх цэрэг нэмж илгээхээр болсон талаар Украины тагнуулын албаны эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ. Лхагва гарагт мөн өнгөрсөн жил Орост Умард Солонгосын цэргүүдийг тээвэрлэн хүргэсэн ОХУ-ын Ильюшин-76 онгоц БНАСАУ-ын нисэх онгоцны буудалд зогсч байгаа, 6-р сарын 4-ний өдрийн хиймэл дагуулын зургуудыг CNN агентлаг дамжуулан мэдээлсэн байна.…
-
Тангарагтны шүүгчид Шон “Дидди” Комбстой холбогдох хэргийн шийдвэрээ гаргажээ

Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн тангарагтны шүүгчид орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 10:00 цагт реппер Шон “Дидди” Комбстой холбогдох хэргийн шийдвэрээ гаргасан байна. Тангарагтны шүүхийн 12 шүүгч (8 эрэгтэй, 4 эмэгтэй) Дидди-г гэмт хэргийн шинжтэй бүлэглэлийн үйл ажиллагаа явуулсан болон хуучин найз бүсгүйчүүдээ (Кассандра Вентура, “Жэйн” нар) бэлгийн мөлжлөг, наймаанд ашигласан хэрэгт буруугүй хэмээн…
-
BTS хамтлаг шинэ цомог, аялан тоглолтоор эргэж ирнэ

K-pop дуу хөгжмийн фэнүүдийн хүлээлт дуусч, BTS хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж буйгаа мягмар гарагт зарлан мэдэгдлээ. Үүрэгт цэргийн албаа бүгд хааж дуусаад байгаа Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд эргээд долуулаа нэг дор цугларсан анхны шууд дамжуулалтаа мягмар гарагт хийж, энэ үеэрээ шинэ цомог болон аялан тоглолтын хамт эргэж ирнэ гэдгээ зарлажээ. Шууд дамжуулалт хамтлагийн…
-
Хонконгийн засгийн газрын тэргүүн нийгмийн хяналтыг чангатгахаа амлав

Мягмар гарагт Их Британийн зүгээс Хонконгийг БНХАУ-д хүлээлгэн өгсөн түүхэн үйл явдлын 28 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Их Британийн колони байсан Хонконгийг 1997 оны 7-р сарын 1-нд БНХАУ-д хүлээлгэн өгч байсан юм. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээний үеэр Бээжингээс томилогдсон…
-
Францын ерөнхий сайд Ф.Байру ахин нэг итгэл үзүүлэх эсэх парламентын санал хураалтыг давж гарлаа

Мягмар гарагт Францын ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентын санал хураалт явагдаж, хангалттай тооны гишүүд дэмжээгүй учраас тэрээр албан тушаалаа хадгалж үлдэхээр болжээ. Ф.Байругийн тэргүүлсэн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Социалист намын зүгээс парламентад оруулж ирсэн бөгөөд засгийн газрыг огцруулахад 289 санал шаардлагатайгаас ердөө 189 гишүүн дэмжсэн санал өгсөн байна.…