-
2025 оны Пулитцерын шагналын эзэд тодорлоо

Лхагва гарагт АНУ-ын Колумбын их сургуулиас олгодог, утга зохиол болон сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд зүй ёсоор тооцогддог Пулитцерын шагналын эздийг танилцуулсан байна. Энэ онд сэтгүүл зүйн салбарт нийт 15 төрөлд Пулитцерын шагнал олгосон байна. Тодруулбал: 109 дэх удаагаа олгож буй Пулитцерын шагналын “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шилдэг бүтээл” төрөлд Зөвлөлтийн сөрөг…
-
Реппер, продюсер Шон “Дидди” Комбсын хэргийг шүүх тангарагтны шүүгчдийг энэ долоо хоногт сонгоно

Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, рекет, мансууруулах бодис, хүний наймаа гэх зэрэг олон хэрэгт буруутгагдаад буй Америкийн реппер, продюсер Шон “Дидди” Комбсын хэргийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа энэ долоо хоногт явагдсаар байна. АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд эхэлсэн энэхүү үйл ажиллагааны явцад боломжит 600 тангарагтны шүүгчдээс 45 шүүгчийг сонгож, улмаар эцсийн 12 тангарагтны шүүгчийг 6 нөөц…
-
III Чарльз, Камилла нар хаан ширээнд залрах ёслолын үеийн хөрөг зургаа ил болгов

Их Британийн эзэн хаан III Чарльз, хатан Камилла нар хаан ширээнд залрах ёслолын үеийн хөрөг зургаа мягмар гарагт Үндэсний Галлерейн төв танхимд нээж, олон нийтэд ил болгож танилцуулсан байна. Чарльзыг хаан ширээнд суусны хоёр жилийн ойд зориулан ийнхүү хаан, хатан хоёрын албан ёсны төрийн шинэ хөрөг зургуудыг танилцууллаа. III Чарльз хааны хөрөг зурагт түүнийг тэнгисийн…
-
Дуучин Лиам Пэйн агсан 24 сая фунт стерлингтэй дүйцэх эд хөрөнгө үлдээжээ

Өнгөрсөн оны 10-р сард Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын зочид буудлын тагтнаас унаж амиа алдсан One Direction хамтлагийн гишүүн, Британийн дуучин Лиам Пэйн агсан 24 сая фунт стерлингтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө үлдээсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Тэрээр ямар нэгэн байдлаар гэрээс бичиж үлдээлгүй нас барсан бөгөөд хэрвээ хэн нэгэн гэрээслэл үлдээлгүй таалал төгссөн тохиолдолд хуулийн…
-
БНАСАУ олон тооны баллистик пуужин харван туршлаа

Пүрэв гарагийн өглөө Умард Солонгосын зүгээс Зүүн тэнгисийн зүгт хэд хэдэн ойрын зайн тусгалт баллистик пуужин харван туршсан талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн штабын зүгээс мэдэгдлээ. Тус мэдэгдэлд орон нутгийн цагаар өглөөний 08:10 цагийн орчимд Умард Солонгос улсын зүүн эргийн орчмын Вонсан хотын орчмоос олон тооны ойрын тусгалт баллистик пуужин харвасныг тогтоосон гэжээ. “Манай…
-
Хар утаа гарч, Ромын Папыг сонгох эхний өдрийн санал хураалт амжилтгүй болов

Лхагва гарагт католик шашны шинэ тэргүүнийг сонгох эхний нууц санал хураалт Ватиканд зохион байгуулагдлаа. Санал хураалтын эхний өдрийн өглөө Гэгээн Петрийн талбайд олон арван мянган хүн цугларсан байна. Үүрийн 05:45 цагт Систинийн сүмд цугларсан кардиналуудын нууц санал хураалтын дүн 3 цаг гаруйн дараа гарсан байна. Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 9 цагийн орчимд Систинийн…
-
ЕХ 2027 оны эцсээр ОХУ-аас байгалийн хий импортлохоо бүрмөсөн зогсоохоор төлөвлөж байна

Европын Комисс эрчим хүчний хувьд Оросоос хамааралтай байдлыг ойрын жилүүдэд зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөний дагуу ЕХ-ны гишүүн орнуудын ОХУ-аас импортлодог байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хийг 2027 оны эцсээр бүрмөсөн хориглож зогсоохоор болжээ. “Орос эрчим хүчийг бидний эсрэг зэвсэг болгон ашигладаг явдлыг бид ахиж зөвшөөрөхгүй, бид цаашдаа Оросын дайныг шууд бус байдлаар санхүүжүүлэхэд дэмжлэг…
-
Трампын засаг захиргаа сайн дураараа АНУ-ыг орхин гарах цагаачдад 1000 ам.доллар олгоно

Трампын засаг захиргааны зүгээс АНУ-ыг сайн дураараа орхин гарч, нутаг буцах хүсэлтэй хууль бус цагаачдад 1000 ам.долларын стипенд олгох талаараа албан ёсоор мэдэгдсэн байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментаас даваа гарагт танилцуулсан энэхүү шинэ арга хэмжээ нь Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй цагаачдын эсрэг бодлогын хүрээнд тус улсад оршин сууж, ажиллаж амьдарч буй хууль бус…
-
Энэтхэг улс Пакистаны “террористуудын дэд бүтцэд” цохилт үзүүллээ

Энэтхэг улс газар нутгийн маргаантай Кашмирын бүс нутаг дахь Пакистаны хяналтаа тогтсоосон хэсгийн есөн байршилд пуужингийн цохилт үзүүлээд байна. Энэтхэгийн батлан хамгаалах яамны зүгээс лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Энэтхэг улсын эсрэг чиглэсэн террорист халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан яг тэрхүү террористуудын дэд бүтцийг онилж цохилт үзүүллээ” хэмээн тодотгосон байна. Энэтхэгийн пуужингийн цохилтын улмаас Пакистаны хяналтаа тогтоосон…
-
ХБНГУ-ын Канцлерын сонгуульд Фридрих Мерц ялалт байгууллаа

Мягмар гарагт явагдсан ХБНГУ-ын Канцлерын сонгуульд Христийн ардчилсан нам болон Христийн социал холбоо намуудын хамтран байгуулсан эвслийн тэргүүн Фридрих Мерц ялалт байгуулжээ. Тэрээр Бундестаг буюу ХБНГУ-ын парламентад явагдсан Канцлерыг сонгох хоёр удаагийн санал хураалтын үр дүнд ийнхүү сонгогджээ. Нийт 630 суудалтай парламентын 316 гишүүний саналыг цуглуулах шаардлагатай байснаас тэрээр эхний нууц санал хураалтаар 310 гишүүний…