Category: Дэлхий

  • Австри улсын Грац хотын ахлах сургуульд зэвсэгт халдлагын улмаас 10 хүн амь үрэгджээ

    Австри улсын Грац хотын ахлах сургуульд зэвсэгт халдлагын улмаас 10 хүн амь үрэгджээ

    Мягмар гарагт Австри улсын зүүн өмнөд хэсгийн Грац хотын Драйершютценгассе хэмээх ахлах сургуульд зэвсэгт халдлага гарч, 10 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Зэвсэгт халдлагыг өмнө нь тус ахлах сургуульд сурч байсан 21 настай эрэгтэй үйлдсэн бөгөөд сургуульд гал нээж, олон хүн хөнөөж, шархдуулсныхаа дараа өөрийгөө буудан амиа егүүтгэсэн байна. Амь үрэгдсэн 10 хүний 9…

  • Нью Йоркийн шүүгч жүжигчин Блэйк Лайвли-гийн эсрэг гомдол мэдүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

    Нью Йоркийн шүүгч жүжигчин Блэйк Лайвли-гийн эсрэг гомдол мэдүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

    Холливудын жүжигчин Жастины Балдони өөрийнх нь нэр хүндийг гутаахыг оролдсон хэмээн жүжигчин Блэйк Лайвлигийн эсрэг гомдол мэдүүлсэн хэргийг Нью Йорк хотын шүүгч хэрэгсэхгүй болгожээ. Жастин Балдони жүжигчин Блэйк Лайвлигаас 400 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байсан бол Нью Йорк хотын шүүгч Льюис Лайман даваа гарагт түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Жүжигчин Блэйк Лайвли өнгөрсөн жил…

  • ОХУ, Украин улсууд хоёр өдөр дараалан олзны цэргүүдийг солилцов

    ОХУ, Украин улсууд хоёр өдөр дараалан олзны цэргүүдийг солилцов

    ОХУ, Украин улсууд хоёр өдөр дараалан олзны цэргүүдийг солилцох ажиллагааг явуулаад байна. Өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотноо явагдсан хоёр талын ээлжит яриа хэлэлцээний төгсгөлд талууд хүнд өвчтэй, шархадсан болон 25-аас доош насны олзны хоригдол цэргүүдийг солилцохоор тохиролцсоны дагуу ийнхүү энэ долоо хоногийн даваа гарагт 25-аас доош насны залуу олзны цэргүүдийг харилцан солилцсон бол мягмар…

  • АНУ, БНХАУ худалдааны хурцадмал байдлаа намжаах тохиролцоонд хүрэв

    АНУ, БНХАУ худалдааны хурцадмал байдлаа намжаах тохиролцоонд хүрэв

    Их Британийн нийслэл Лондон хотноо даваа, мягмар гарагт зохиогдсон яриа хэлэлцээний төгсгөлд АНУ, БНХАУ-ууд өнгөрсөн сард Женевт тохиролцсон зөвшилцөлд тулгуурлан худалдааны хурцадмал байдлыг намжаахаар тохиролцлоо. Хоёр өдрийн хугацаанд үргэлжилсэн өндөр дээд түвшний яриа хэлэлцээнд АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент, Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник, БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар…

  • Хүмүүнлэгийн тусламж тараасан 14 хоногт Газын зурваст 130 гаруй хүн амиа алджээ

    Хүмүүнлэгийн тусламж тараасан 14 хоногт Газын зурваст 130 гаруй хүн амиа алджээ

    Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэн, хүнс тарааж эхэлснээс хойших хоёр долоо хоногийн хугацаанд тус бүс нутагт 130 гаруй хүн амиа алдсан талаар Газын эрх баригчид мэдэгдлээ. АНУ, Израилын хамтын ажиллагааны хүрээнд “Gaza Humanitarian Foundation” байгууллагын хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн бараа, хоол хүнс тараах үйл ажиллагааны явцад 10 сая гаруй порц хоолыг палестинчуудад тараагаад байгаа талаар…

  • “Sly and the Family Stone” хамтлагийн ахлагч Слай Стоун 82 насандаа таалал төгсжээ

    “Sly and the Family Stone” хамтлагийн ахлагч Слай Стоун 82 насандаа таалал төгсжээ

    Орчин үеийн дуу хөгжмийн фанк (funk) урсгалыг үүсгэн байгуулагчдын нэг болох “Sly and the Family Stone” хамтлагийн ахлагч, хөгжимчин, дуучин Слай Стоун 82 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл даваа гарагт мэдэгджээ. Тус мэдэгдэлд уран бүтээлч агсанг уушгины өвчинтэй удаан хугацаанд тэмцээд нас барсан болохыг мэдээлсэн байна. Талийгаач Слай Стоуны жинхэнэ нэрийг Сильвестр Стюарт…

  • АНУ-ын Эрүүл мэндийн сайд Холбооны вакцины зөвлөх хорооны бүх гишүүнийг халав

    АНУ-ын Эрүүл мэндийн сайд Холбооны вакцины зөвлөх хорооны бүх гишүүнийг халав

    АНУ-ын Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга бага Роберт Ф.Кеннеди сонирхлын зөрчлийн улмаас Холбооны вакцины зөвлөх хорооны бүх гишүүдийг ажлаас нь чөлөөлж байгаагаа даваа гарагт зарласан байна. Дархлаажуулалтын Зөвлөх Хороонд (Acip) багтдаг бүх 17 эксперт, мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлж буй тухай мэдэгдлийг тус департаментын зүгээс албан ёсоор гаргахын сацуу мөн Уолл Стрит сэтгүүлд нийтэлжээ. Тус…

  • Д.Трамп дахин Үндэсний гвардын 2000 цэрэг, тэнгисийн 700 явган цэргийг Лос Анжелест илгээхийг тушаажээ

    Д.Трамп дахин Үндэсний гвардын 2000 цэрэг, тэнгисийн 700  явган цэргийг Лос Анжелест илгээхийг тушаажээ

    Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй хууль бус цагаачдыг баривчилж, албадан гаргах өргөн хэмжээний үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал АНУ-ын Лос Анжелес хотноо өнгөрсөн баасан гаргаас эхлэн зогсолтгүй үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч Д.Трамп тус хотод хэв журам сахиулах үүднээс өөрийн онцгой эрх мэдлийг ашиглан, Үндэсний гвардын 2000 цэргийг тийш илгээгээд байна. Даваа гарагт тэрээр дахин Үндэсний гвардын…

  • Газын зурвасыг зорьж явсан идэвхтэн Грета Тунбергийн жижиг усан онгоцыг Израил улс зогсоожээ

    Газын зурвасыг зорьж явсан идэвхтэн Грета Тунбергийн жижиг усан онгоцыг Израил улс зогсоожээ

    Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилго бүхий, 12 зорчигчтой, Шведийн идэвхтэн Грета Тунбергийн жижиг усан онгоцыг даваа гарагт Израилын эрх баригчид зогсоосон талаараа мэдэгджээ. Энэ сарын 1-ний өдөр Италиас хөдөлсөн “Мадлин” хөлөг онгоцонд идэвхтэн тэмцэгч Грета Тунбергээс гадна мөн Франц улсаас сонгогдсон Европын парламентын гишүүн Рима Хассан, Аль Жазира агентлагт ажилладаг Францын сэтгүүлч Омар Файяд…

  • АНУ, БНХАУ-ын ээлжит худалдааны яриа хэлэлцээ Лондон хотноо үргэлжилж байна

    АНУ, БНХАУ-ын ээлжит худалдааны яриа хэлэлцээ Лондон хотноо үргэлжилж байна

    АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх ээлжит яриа хэлэлцээ даваа гарагт Их Британийн нийслэл Лондон эхэллээ. Яриа хэлэлцээнд АНУ-ын талаас Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент, Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник, АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грийр нар, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнь, Худалдаа аж үйлдвэрийн сайд Ван Вэнтао нар…