-
НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

Монголын хөрөнгийн бирж ХК Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хууль эрхзүйн өөрчлөлт, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны цаашдын чиг хандлагын талаар оролцогч талуудад танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус арга хэмжээг Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нээж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотой төрийн бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулсан бол Монголын…
-
ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

“Монголын геологи, хайгуул 2025” чуулга уулзалт, үзэсгэлэн “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд 16 дахь удаагаа энэ сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уул уурхайн салбар дотор геологи нь өөрийн гэсэн онцлог шинжүүдтэй, бие даасан чухал салбар юм. Ашигт малтмал илрүүлэх, нөөц тогтоох үйл ажиллагаа нь олон жил үргэлжилдэг физик, хими, математикийн шинжлэх ухааныг хослуулж…
-
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ЗГ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.03.27/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн…
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс…
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 108.8 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 17 багц буюу 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 114.4 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 125 удаагийн арилжаагаар 2.87 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.4 сая тонн нүүрс…
-
ОНЫ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ШАЛГАРЛАА

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2024 онд салбартаа манлайлан ажилласан иргэд, аж ахуйн нэгжийг аймгийн 9 алдартнаар шалгаруулж шагнал гардууллаа. 2024 оны шилдэг хөрөнгө оруулагчаар “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК шалгарч шагналыг Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга А.Баатархүү гардан авлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК туслан гүйцэтгэгч компаниудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Ти Эн Түншлэл, Үндэсний Оператор Түншлэл, Үндэсний Уурхайчид Түншлэл, Үндэсний Манлайлал Түншлэл, Кэй Эй Майнинг ХХК, Овоот толгой ресурс ХХК хамтран Цогтцэций сумын 281 ахмад настанд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд Салбарын Үйлдвэрлэл техникийн газрын дарга А.Даваахүү, Цогтцэций сумын засаг…
-
НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн. 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргасан. Тус шийдвэрийн дагуу 2024 оны…
-
Украин АНУ-тай газрын ховор элементийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрэв

Украин улс АНУ-тай байгалийн баялаг, газрын ховор элемент олборлох гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн талаар Киевийн өндөр дээд албан тушаалтан BBC агентлагт мэдээлсэн байна. Тус агентлагийн зүгээс нэрийг нь зарлаагүй тэрхүү Украины албаны хүн хэлэхдээ, “Бид яриа хэлэлцээ явуулснаар хэд хэдэн эерэг сайн тохиролцоонд хүрч чадсан” гэжээ. Гэхдээ тохиролцоонд хүрсэн гэдгээс өөр илүү дэлгэрэнгүй мэдээллийг хийгээгүй…
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, АЖИЛЧДЫН КЭМП ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАРИЛГААР ШАЛГАРЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим хамтран 20 дах буюу XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн “Шилдэг барилга”-д өргөмжлөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэр, ажилчдын кэмп”-ийн бүтээн байгуулалтыг “Олон улсын стандартын шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд ээлтэй орчин…