-
Өнөөдөр 27 багц буюу 172.8 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 27 багц буюу нийт 172.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд: 1. Эрчим хүчний нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 33.9 ам.доллар,2. 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонн хэлцлийн үнэ 72.2 ам.доллар,…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 багц буюу 19.2 мянган тонн Баяжуулсан коксжих нүүрс, 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд 7 оролцогч оролцож нэг тонн нүүрсний үнийг 98.2 ам.доллароос эхлэн дуудаж…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32,0 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 63.2 ам.доллароос эхлэн дуудаж 70.7 ам.долларт хэлцэл хийгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний…
-
Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар Чайна Энержи групп компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд 2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 5 сая тонн нүүрс худалдан авч төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон. Засгийн газар хоорондын хэлэлцээр,…
-
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын Засгийн газрын гишүүд, бусад холбогдох албаны хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх салбарт 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажиллалаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай Онцгой дэглэм…
-
Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар цахимаар явуулж байна. 2025 оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч, эхний 6 сарын байдлаар 10.2 сая тн нүүрс борлуулсан.Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан худалдааны болон тээврийн оновчтой бодлогыг…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг тэргүүллээ
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП” ААН-ийг тодруулан алдаршууллаа. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийг тусад нь эрэмбэлж шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын 2024 оны топ 10 төрийн өмчит компанийн нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 134 удаагийн арилжаагаар 2.93 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 26.3 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
-
“Миний гэр бүл- миний бахархал” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уртын ээлжид удаан хугацаагаар алслагдан ажилладаг ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг уурхайн үйл ажиллагаатай танилцуулах “Миний гэр бүл – Миний бахархал” хөтөлбөрийг эхлүүллээ. Тус хөтөлбөр ирэх 11 дүгээр сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд эхний 10 гэр бүлийн 21 хүнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбартаа хүлээн авч, уртын…