-
Замын цагдаа нар камертай драйгертай болжээ
Цагдаагийн ерөнхий газар тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандах, согтуурлын зэргийг тогтоох драйгер багажаа шинэчилжээ. Уг шинэ багаж жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандах, согтолтын зэргийг тогтоогоод зогсохгүй хэмжсэн мэдээллээ цахимаар шууд мэдээллийн санд оруулах, зөрчил гаргагчийн тухайн үеийн байдлыг дүрсжүүлэх камертай юм байна. Энэ багаж цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаанд сөргөөр…
-
1 аттосекүндэд электроны дүрс авдаг аттомикроскоп бүтээжээ
Аризонагийн их сургуулийн эрдэмтэд электроны хөдөлгөөнийг харж чадах микроскоп бүтээлээ. Дамжуулагч электрон микроскоп (transmission electron microscope)-ын шинэ хувилбар болох энэ шинэ микроскопыг судалгааны багийн ахлагч, Аризонагийн их сургуулийн дэд профессор Мохаммед Хассан аттомикроскоп гэж нэрлэжээ. Аттомикроскоп асар богино хугацаа буюу 1 аттосекүнд (0.00000000000000001 секүнд) хугацаанд электроны дүрсийг авч чаддаг юм байна. Электронууд секүндэд 2200 км хурдтай хөдөлдөг. Энэ…
-
Хичээлээс гадуурх сургалтад “After school”-ийг ашиглана
2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн 695 сургуульд 771.7 мянган сурагч суралцлаа. Тэдний 57 хувь буюу 445.278 сурагч сургууль дээрх хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаа, секц, дугуйланд танхим болон цахимаар хамрагджээ. Хүүхэд бүрт хэл, соёл, нийгэм эдийн засаг, боловсролын түвшин, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран мэдээллийг тогтмол, шуурхай авах, хөгжих, ур чадвараа нэмэгдүүлэх боломж олгох…
-
Богд ууланд баданга хүдэр эргэж ирсэн үү?
Богдхан уулын дархан цаазат газарт баданга хүдрийн ул мөр сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа илэрчээ. Тиймээс ШУА-ийн Биологийн хүрээлэн, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хамтран, хүдэр байрших боломжтой газруудад хөдөлгөөн мэдрэгчтэй хяналтын камер суурилууллаа. Энэ ууланд баданга хүдэр үзэгдэхээ байгаад, 20-30 жил болж буй аж. Хэнтийн нурууны уулсаас Богд уул барилга, байгууламж, орон сууц, авто…
-
ТАНИЛЦ: Машины анхааруулах гэрлүүд ийм утгатай
Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүд ямар утгатайг жолооч та мэдэх үү? Анхааруулах гэрлүүдийг Автотээврийн үндэсний төв ийн тайлбарлаж байна. Мэдээд аваарай.
-
Ойн хөнөөлт шавжтай гэрлэн урхиар тэмцэж байна
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Ойн хайгуул” ХХК-тай хамтран, тус аймгийн Хонгор сумын ойд тархсан хөнөөлт шавжтай гэрлэн урхи тавих аргаар тэмцэж байна. Хонгор сумын Моностой амнаас эхэлсэн энэ тэмцлийн ажлыг 500 га талбайд хийх юм. Энэ ажлыг байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлжээ.
-
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг 9-10 дугаар сард туршина
Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн 20-р хороонд Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төсөл хэрэгжүүлж байна. Энд хийх нийт ажлын 85%-ийг нугалжээ. Одоогийн буюу хуучин Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га газарт байгуулж буй шинэ цэвэрлэх байгууламжийг Францын “Артеллиа вилл энд транспорт” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлээр Хятадын “Чайна Тисижу сивил инженеринг групп”, “Бээжин…
-
114 бүнкэрт хог мэдрэгч суурилууллаа
Дархан-Уул аймгийн Хог тээврийн газар аймгийнхаа төвийн нийт 114 бүнкэрт хог мэдрэгч суурилууллаа. Уг мэдрэгч тухайн саванд хог хэр байгааг мэдэрч, Хог тээврийн газарт мэдээлэл дамжуулах зориулалттай. Энэ нь зөвхөн бүнкэр доторх хогны түвшинг мэдэрдэг юм байна. Өнөөдрийн байдлаар /2024-08-13/ тус мэдрэгчүүдийн дамжуулж буй мэдээллийг доорх зургаас харна уу! Ногоон өнгө – Хогны түвшин хэвийн, Шар өнгө…
-
43 станцын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар тасалдаад байна
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас нийслэлийн 4 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт суурилуулсан байнгын ажиллагаатай станцуудын өгөгдлийг хуваарилдаг (GNSS-CORS) NTRIP удирдлагын програм хангамж бүхий сервер 8 дугаар сарын 10-ны өдөр цахилгааны хэлбэлзлээс үүдэн, гэмтжээ. Түүнээс хойш уг системд хандахад бэрхшээл үүсэн, 43 станцын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар тасалдсан байна. Тус байгууллага гэмтлийг илрүүлэн, засахаар ажиллаж байна.
-
“ЯГ6” загварын ачааны машиныг татан гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Тургийн шанаа орчимд үргэлжилж байна. Энэхүү ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас…