-
Хуульч Д.Үүрцайх: Х.Нямбаатар Үндсэн хуулийг унтуулна гэж ярих хэмжээний дарангуйлагч болсон байна

Сар хүрэхгүй хугацааны дараа Нийслэл 14 хотод хуваагдах хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас хуульч, эдийн засагчид нийлж өнөөдөр цэцэд мэдээлэл хүргүүллээ. Ингээд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль чухам яагаад цэцэд хүрэх хэмжээний асуудал болсныг хамтдаа сонирхъё.…
-
Энэтхэг улс Пакистаны “террористуудын дэд бүтцэд” цохилт үзүүллээ

Энэтхэг улс газар нутгийн маргаантай Кашмирын бүс нутаг дахь Пакистаны хяналтаа тогтсоосон хэсгийн есөн байршилд пуужингийн цохилт үзүүлээд байна. Энэтхэгийн батлан хамгаалах яамны зүгээс лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Энэтхэг улсын эсрэг чиглэсэн террорист халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан яг тэрхүү террористуудын дэд бүтцийг онилж цохилт үзүүллээ” хэмээн тодотгосон байна. Энэтхэгийн пуужингийн цохилтын улмаас Пакистаны хяналтаа тогтоосон…
-
АНУ, Хятадын хоорондох тарифын яриа хэлэлцээ энэ долоо хоногт явагдана

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний худалдааны дайныг даамжруулахаас сэргийлэх үүднээс талууд хоорондох тарифын асуудлаарх яриа хэлэлцээ энэ долоо хоногт явагдахаар болсон байна. Америк, Хятадын хоорондох яриа хэлэлцээ Швейцарь улсад явагдах бөгөөд БНХАУ-ын талаас тус улсын шадар сайд Хэ Лифэнь оролцоно гэж Хятадын ГХЯ-наас мэдэгджээ. Харин АНУ-ын талаас тус удсын сангийн төрийн нарийн бичгийн…
-
Н.Учрал: Ураны төсөл эхэлснээс хойш Улаанбадрах суманд 1 сая ам.доллар олгоно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг сайд нар танилцууллаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Ураны хайгуул, олборлолтод иргэдийг оролцуулах, хяналт тавих зарим арга хэмжээний тухай тогтоолыг өнөөдөр Засгийн газар баталсан. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийсэн ураны геологи хайгуулын ажлын үр дүн болон уран олборлох техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг…
-
Б.Жаргалан: 8 жил 1 нам засаглаад УИХ хайрцаглагдчихсан байна

Ерөнхий сайдын эсрэг хийсэн АН-ын тэмцэл амжилт олоогүй, тэд тэмцлээ зогсоосон. Тэгвэл УИХ дахь АН яагаад энэ удаа эсэргүүцлээ зогсоосон талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас тодрууллаа. -Өчигдөр АН-ын бүлгийн шийдвэрийг харахад АН засгийн газрыг хамтран байгуулсныхаа төлөө шахааны нөхцөлд байдалд орчхоод УИХ дахь бүрэн эрхээ ч хэрэгжүүлж чадахгүй байна уу гэдэг болгоомжлол төрөх боллоо? -Би бол…
-
Гүйж яваа хүн

Хэдхэн хоногийн өмнө БНХАУын Жиашинь хотноо болсон марафон гүйлтийн Ази тивийн АШТ-д Монгол Улсын гавьяат тамирчин БатОчирын Сэр-Од 2:15:13 амжилтаар шагналт зургадугаар байрт орсон. Ирэх аравдугаар сард 44 нас хүрэх хүн шүү дээ, Сэр-Од. Тэсвэр тэвчээр, хатуужлын хязгаар марафон (42 км 195 м) гүйлтээр Б.Сэр-Од зургаан олимпод (2004, 2008, 2012, 2016, 2020, 2024) оролцсон манай…
-
Бизнес эрхлэгчид улсдаа татвар төлөхийг хүсэж байгаа ч хүсэл нь татварын дарамтыг давж чадахгүй байна

Татвар иргэдийн амьдралд дарамт болоод хэдийнэ удсан. Эдийн засагч Р.Шинэгэрэл ХХОАТ (Хувь хүний орлогын албан татвар)-ын хэмжээг 10 хувиас 1 хувь болгох санаачилга гаргаж, 100 мянган хүн дэмжив. Ийн УИХ-ын Төсвийн байнгын хороо уг саналыг хэлэлцэхээр боллоо. Татвараа бууруулахыг шаардсан олон нийтийн хөдөлгөөн үүнтэй зэрэгцэн эхлээд буй. Бизнес эрхлэгчид, инфлүүсер, олны танил хүмүүс татварын талаар…
-
2025 оны Met Gala эрэгтэйчүүдийн хувцас болон өнгөт арьстнуудын загварын хэв маягийг онцоллоо

АНУ-ын Нью-Йорк хот дахь Метрополитен урлагийн музейд 2025 оны Met Gala арга хэмжээ зохион байгуулагдаад байна. Met Gala-г Нью-Йоркийн Метрополитен урлагийн музейн Хувцас загварын институтэд хандив цуглуулах зорилгоор тус институтээс зохион байгуулдаг бөгөөд дэлхийн загварын ертөнцийн онцгой үйл явдалд тооцогддог тус арга хэмжээнд ирж оролцож байгаа зочид Метрополитены музейгээс өгсөн тухайн жилийн сэдвийн дагуу хувцаслаж…
-
Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлээд байна

Сүүлийн жилүүдэд манай улсад цахилгаан дугуй суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээ эрс нэмэгдэж, үүнээс шалтгаалсан осол аваар ихээр бүртгэгдэх болсон. Тухайлбал, өнгөрсөн онд дээрх тээврийн хэрэгслээс үүдэлтэй, 532 осол бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан. Харин 2025 оны эхний гурван сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 28 хүн…
-
Д.Батлут: Нийслэлийг 14 хотод хуваахад бэлтгэл их шаардагдана, хуулийг хэрэгжүүлэх товыг хойшлуулах саналтай байна

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль ирэх 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангалтгүйгээс гадна хуулийн зарим заалт нь үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах саналыг ажлын хэсгийн зүгээс гаргахаар зэхэж байгаа юм. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн…