-
Ачааны машины араас суудлын машин мөргөж, 26 настай эрэгтэй нас баржээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, зорчигч нас барсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 20:37 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Улаанбаатар-Дорноговь” чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын…
-
Өмнөд Солонгосын буудлагын тамирчин Ким Ежи спортоос түр завсарлага авахаа зарлалаа

Өмнөд Солонгосын нэрт тамирчин, 2024 оны Парисын зуны Олимпын мөнгөн медальт Ким Ежи буудлагын спортоос түр завсарлага авч, гэр бүлдээ анхаарал хандуулахаар шийдсэнээ зарлажээ. Тэрээр “Би буудлагын карьераа түр завсарлаж, ээжийн үүргээ сайн биелүүлэхийн тулд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхийг хүсэж байгаа” хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Харин хэвлэлүүдээр түүний энэхүү шийдвэрт Парисын Олимпын дараагаар ирэх болсон олон…
-
Liam Payne-ий үхэлд холбоотой гурван хүнийг баривчилжээ

One Direction хамтлагийн гишүүн, дуучин Лиам Пэйний амиа алдсан хэрэг явдалтай холбогдуулан гурван хүнийг баривчлаад байгаа талаараа Аргентины эрх баригчид мэдэгджээ. Лиам Пэйн өнгөрсөн сарын 16-ны өдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын нэгэн зочид буудлын 3 давхрын тагтнаас унаж, амиа алдсан. Аргентин улсын Үндэсний эрүүгийн хэргийн прокурорын албаны зүгээс хийсэн мэдэгдэлд дуучинд хар тамхи, мансууруулах бодис…
-
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сонгуульд ялалт байгуулсанд нь Д.Трампад баяр хүргэлээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 47 дахь Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Д.Трампад баяр хүргэсэн байна. В.Путин ОХУ-ын Сочи хотноо зохиогдсон, ОУ-ын “Валдай” клубын уулзалтын үеэр Д.Трампын талаар ярьж, түүнд баяр хүргэжээ. Мөн тэрээр Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэхийн сацуу өнгөрсөн 7 дугаар сард түүний амь насанд…
-
Б.Зээхүү: Том залуу ч гэсэн чи бид хоёрт нялхаараа үр минь аавыгаа тэврээд зөндөө уйлсан

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон 4.9 жилийн ялыг хэвээр үлдээсэн. Бүтэн өдрийн турш хаалттай хуралдсан шүүхийн шийдвэрийн талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүү цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “18 цаг өнгөрч байхад шүүх хурал дуусч 4.9 жил хэвээр үлдээсэн гэсэн мэдээлэл сонсоод үгээр зүйрлэмгүй хүнд байлаа… Чи минь л харин…
-
Доналд Трампын ах Фрэдийн богинохон хийгээд гунигт амьдрал

Доналд Трамп болон түүний ах Фрэдди Трампын харилцаа, гунигт түүхийг америкчууд сайн мэднэ. Хожим энэ талаар Трамп хэд хэдэн удаа ярьжээ. Нисгэгч мэргэжилтэй, нийтэч зан ааштай Фрэдди архины хамааралтай болж, эцэстээ 1981 онд зүрхний шигдээсээр нас барсан юм. Шаардлага өндөртэй хатуу хүмүүжлийг эрхэмлэдэг эцгийн хараанд өссөн ах дүүсээс ахмадын хувьд Фрэдди гэр бүлийн бизнесийг өвлөх…
-
Засгийн газар хариуцлага хүлээх үү?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-7-нд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өнөө орой эх орондоо ирнэ. Түүнийг эзгүй байх зуурт Засгийн газарт сануулга өгөх үйл явдлууд эрчимжив. УИХ-аар төсвийн 2025 оны төслийг хэлэлцэж байгаа энэ үед зарим сайд нь хэт хэнэггүй, хуралдаанд ирэхгүй, гишүүдийн асуултад бүрэн хариулт өгөхгүй “том толгой” гаргасаар буй. Мөн Засгийн…
-
“Stranger Things” телевизийн цувралын тавдугаар бүлгийн тизер цацагдлаа

Гарсан цагаасаа эхлэн дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан Netflix-ийн “Stranger Things” телевизийн цувралын тавдугаар бүлгийн тизер цацагдлаа. Ирэх 2025 онд гарах тус цувралын тавдугаар бүлэг 8 ангитай гарах бөгөөд цацагдаад удаагүй байгаа тизер дээр анги тус бүрийн нэрийг танилцуулаад байна. Мөн уг тизер дээр киноны нэрийн хамт “1987 оны намар хамгийн сүүлчийн адал явдал эхэлнэ” гэсэн…
-
BTS хамтлаг 2025 онд эргэн ирэх үү ?

“Bighit Music” 11 дүгээр сарын 7-ний өглөө “BTS хамтлагийнхан цэргээс халагдсаны дараах үйл ажиллагааны төлөвлөгөөг гишүүдтэй няхуур ярилцаж байгаа” гэж мэдэгдээд байна. Хамтлагийн гишүүд цэргийн алба хааж буйтай холбоотой хамтлагийн үйл ажиллагаа түр хугацаанд завсарлаад байгаа билээ. Тус хамтлаг 2026 онд дэлхийн хэмжээний аялан тоглолт хийнэ гэж мэдэгдэж байсан ч тодорхой шалтгаанаар хойшилж магадгүй гэх…
