-
Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд бөмбөр тоглож, стрессээ тайлдаг

Консерватив үзэлтэн, олон жилийн турш хууль тогтоох байгууллагад ажилласан тэрбээр 10-р сарын 4-нд Японы эрх баригч намын даргын сонгуульд ялалт байгуулж, уг албан тушаалыг хашиж буй Японы түүхэн дэх анхны эмэгтэй болжээ. Тэгвэл өнөөдөр буюу 2025 оны 10-р сарын 21-нд Японы парламент түүнийг Ерөнхий сайдаар томилсноор тэр Японы түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд боллоо.…
-
Трамп Зеленскийд молиго үмхүүлж, хоёр өөр юм ярих болов. Тэр яг хэний талд ажиллаад байна вэ?

Трамп, Зеленский нарын уулзалт газар нутгаа өгөх эсэх маргааны улмаас ширүүсжээ. 2025 оны 10-р сарын 17-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Зеленский нар Цагаан ордонд уулзав. Трамп Зеленскийд “Энэ дайныг дуусгахын тулд танайх газар нутгаасаа Орост өгөх хэрэгтэй” гэж хэлсний дараа тэдний уулзалт ширүүсэж эхэлжээ. Энх тайван тогтоох тухай уг уулзалтын үеэр Доналд Трамп уурлаж,…
-
Ноён долларын ханш чангарч төгрөг үнэгүйдсээр байгааг анхааруулж байна

Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.долларын ханш 3593 төгрөг, арилжааны банкуудад 3610-3613 төгрөгөөр, валют арилжааны төвүүдэд 3613-3618 төгрөгийн ханштай байна. Оны эхний улиралд 3539 төгрөг байсан ам.доллар хоёрдугаар улирлын төгсгөлд 3677 төгрөг байсан бол ханш ийнхүү чангарсаар хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Цаашид ч валютын ханш улам өсөж төгрөгийн өртөг сулрах эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар…
-
Т.Аубакир: Тэтгэврийг 1,5 саяд хүргэх боломжгүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир иргэд болон гишүүдийн асуултад хариулт өгч байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “Улс…
-
Багш нарын цалинг нэмэх саналд 42 гишүүн гарын үсэг зуржээ

2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш нарынхаа цалинг өсгөх саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар дээрх саналд 42 гишүүн гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг танилцуулъя. Санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат 1. Ж.Алдаржавхлан 2. Ж.Галбадрах 3. Х.Баасанжаргал 4. М.Бадамсүрэн 5. Б.Баярбаатар.…
-
Г.Занданшатарын захыг “Иргэн” Д.Ламжав, Х.Булгантуяагийн захыг Д.Амарбаясгалан мушгина

Сэцэн ухаанаа уралдуулах учиртай байгууллагаа манай улс мэргэн харваачийг нэрлэдэг үгээр Үндсэн хуулийн цэц гээд нэрлэчихсэн. Буруу нэртэй энэ байгууллага Үндсэн хуулийн манаанд зогсоод 33 жил болж байгаа ч монголчууд юу хийдгийг нь нэг их мэддэггүй. Дархан цаазат Богдхан уулын хойд хормойд, хатан Туулын хөвөөнд сайхан цагаан байшинтай л болсон. Энэ цагаан байшин одоо л…
-
Өмнөд Солонгост 8 настай сурагчийг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ

Өмнөд Солонгосын шүүх найман настай охиныг хөнөөсөн хэргээр нэгэн багшийг бүх насаар нь хорих ял оноосон нь улс орон даяар шуугиан тарьж байна. 48 настай Мён Жэ Ван хэмээх эмэгтэй багш энэ оны 2-р сард Тэжон хотын сургуулийн нэг анги руу Ким Хэ Ниль гэх охиныг дагуулж орсныхоо дараа хутгалж хөнөөсөн байна. Прокурорууд хохирогч охины…


