-
Монголын шүүгч Б.Хаш-Эрдэнэ “ AFC Challenge League ”-т ажиллалаа

АХБХ-ны клубийн түвшний шинэ тэмцээнүүдийн нэг болох “AFC Challenge League”-ийн плэй-офф шатанд Монголын дээд лигийн багууд оролцсоноос гадна Монголын шүүгч Б.Хаш-Эрдэнэ томилгоо авч ажиллалаа. Тэрээр Бутан улсын “Паро” клубийн талбайд Афганистаны “Абу Муслим” клубтай хийсэн зочин тоглолтод томилогдсон байна. Тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж, шүүгчийн нэмэлт цагт Бутаны баг хожиж, дараагийн шатанд шалгарлаа. “AFC Challenge League”-ийн…
-
Одоо М.Энхболдоор Л.Оюун-Эрдэнийг хөөлгөх үү?

Нэгэн цагт Монголын улс төрөөс нэр муутайгаар жийгдсэн М.Энхболд эдүгээ эргээд үнэд оров бололтой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025.09.02-нд БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөв. Энэ ёслолд М.Энхболд, Сү.Батболд нар оролцлоо. Ерөнхийлөгч тэднийг Тяньжин хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн…
-
Афганистанд газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 1400-г давжээ

Өнгөрсөн ням гарагт Афганистан улсын зүүн хэсэгт тохиосон 6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 1400-г даваад байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зүүн хэсгийн Кунар мужид 1411 хүн амиа алдаж, 3124 хүн бэртэж гэмтсэн талаар Талибаны түр засгийн газраас мэдэгджээ. Түүнчлэн засгийн газрын мэдэгдэлд тухайн бүсэд 5412 байшин барилга нурж, эвдэрч сүйдсэн тоог…
-
Бээжинд цэргийн парад болов

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялсны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ, цэргийн парад Лхагва гаргийн өглөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмэний талбайд зохион байгуулагдлаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ёслолын арга хэмжээний үеэр тавьсан илтгэлдээ дэлхийн хоёрдугаар дайнд Японы түрэмгийллийн…
-
Сербийн оюутан, сурагчид авлигын эсрэг чимээгүй жагсаал зохион байгуулжээ

Даваа гарагт Сербийн нийслэл Белград хотноо олон мянган оюутан, сурагчид авлигын эсрэг чимээгүй, тайван жагсаалыг зохион байгуулсан байна. Тус улсад өнгөрсөн жилээс хойш авлигын эсрэг жагсаал цуглаан тасралтгүй зохион байгуулагдаж, өнгөрөгч 8-р сарын жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, мөргөлдөөн гарч байсантай харьцуулахад даваа гарагийн жагсаал маш тайван байдлаар явагджээ. Жагсаалд оюутнуудаас гадна мөн ахлах…
-
НДШ-ийн өрийг барагдуулж, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоно

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг 9 дүүргийн газар, хэлтсийн даргатай нартай цахимаар уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд олгох, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх талаарх асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн…
-
Нэвтрүүлэгч болох мөрөөдлөө Монголоос эрсэн япон охин

Алс хол арлын Япон орноос уудам Монголыг зорин ирсэн Осакагийн Боловсролын их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Ханда Канонтой ярилцлаа. Тэрээр нэвтрүүлэгч болохоор суралцаж байгаа бөгөөд дадлагаа “NTV” телевизэд хийж буй юм. Осакагийн телевизэд цагийн ажил хийдэг тэрээр Японд нэвтрүүлэгч болоход өндөр шалгууртай байдаг тухайгаа хуваалцсан юм. Ханда чухам яагаад Монголыг зорин ирж, дадлага хийж буйг…
-
Төсөл нэртэй луйвар юм биш үү

“Жижигхээн гоё төсөл”. “Ердөө л угаалгын газар ш дээ”. “Машин тэрэг л угаана”. “Орчин бохирдуулахгүй. Амь амьжиргаагаа залгуулах гэхээр хааж боож байна” гэх матрын нулимс унагасан бас нэг үйл явдал Улаанбаатарт болж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн авто зогсоол тун удахгүй машин угаалгын газар болох нь. Соёл амралтын хүрээлэнгийн захиргаа “UB Robots” ХХК-тай гэрээ байгуулж,…
-
Афганистанд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 800-г давжээ

Өнгөрсөн ням гарагт Афганистан улсын зүүн хэсгийн Жалабад хотын орчимд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөсний улмаас 800 гаруй хүн амь үрэгдэж, 2500 орчим хүн бэртэж гэмтсэн талаар Талибаны засгийн газрын ахлах хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид даваа гарагт мэдэгджээ. Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан дийлэнх хүн Кунар мужийн иргэд, оршин суугчид байсан талаар дээрх мэдэгдэлд дурьджээ.…
-
Г.Занданшатар: Банкны данс хааж, татвар төлүүлдэг бүдүүлэг зохицуулалтыг хална

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулсны дараа танхимын сайд нартайгаа хамт сэтгүүлчдэд 2026 оны төсвийн төслийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Засгийн газар өчигдөр Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ерөнхий сайд Г.Занданшатар: -Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их…