-
Жүдогийн өсвөр залуучуудын тамирчид Азийн цомоос 16 медаль хүртлээ

Хонгконгод болсон жүдо бөхийн өсвөр залуучуудын Азийн цомын Аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид нийт 16 медаль хүртжээ. Тодруулбал 5 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар ганзага дүүрэн тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
-
“Labubu” чихмэлийн орлого 350%-иар өсөх хандлагатай байна

БНХАУ-ын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart компани дэлхийг байлдан дагуулж буй “Labubu” чихмэл хүүхэлдэйнхээ ачаар энэ оны эхний хагаст орлого нь гурав дахин, ашиг нь 350 хувиар өсөх төсөөлөлтэй байгааг мэдээлжээ. Урт чихтэй, арзгар шүдтэй “Labubu” хэмээх чихмэл хүүхэлдэй Blackpink хамтлагийн Lisa, дуучин Рианна зэрэг алдартнуудын эхлүүлсэн сошиал давлагаагаар дэлхийд алдаршиж, өдгөө бараг лангуун дээр гарсан…
-
Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд…
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо. “Улсын цол олгох…
-
Наймын даваанд улсын цолтой 3 бөх, аймгийн 1 арслан үлдлээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 4 бөх тунан үлдлээ. Улсын цолтой 3 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын начин 1, аймгийн арслан 1 шалгаран үлдээд байна.
-
Долоогийн даваанд улсын цолтой 5 бөх, аймгийн 3 арслан шөвгөрлөө

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 8 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 5 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын заан 2, улсын начин 1, аймгийн арслан 3 шалгаран үлдээд байна.
-
Зургаагийн даваанд улсын цолтой 11 бөх тунан үлдлээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 16 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 11 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 1, улсын заан 3, улсын харцага 1, улсын начин 3 шалгаран үлдээд байна.
-
Тавын давааны тойм

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанд: Дархан аварга Н.Батсуурь Улсын начин Б.Чимэдванданг, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан А.Нармандахыг, Аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайг, Аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржийг, Улсын…

