-
Цэнгэлдэх хүрээлэнд наадсан 70 гаруй иргэний даралт ихсэж, наршжээ

Баяр наадмын өдрүүдэд цаг агаар хэт халуун байгаатай холбоотойгоор наадамчдын дунд даралт ихсэх, нарших үзэгдэл их гарч байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд ХУД-ийн эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламжийн баг тогтмол ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Өчигдөр тус тусламжийн багт наршсан, даралт ихэссэн шалтгаанаар 70 гаруй иргэн хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Даралт ихсэх…
-
Хурдан соёолонгийн уралдаанд 195 хүлэг шандас сорино

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан соёолон насаар эхэлнэ. Нийт 195 соёолон уралдахаар бүртгүүлсэн ч сэрвээний стандарт хангасан 140 гаруй соёолон тоосоо өргөхөөр гарааны зурхай руу хөдөллөө.
-
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна. Өнөөдөр соёолон насны морьдын уралдаан 07:00 цагт эхэлсэн. 11:00 цагт барианд орж ирэх товтой. Харин дааганы уралдаан 12:00-14:00 цагт болно. Мөн үндэсний бөхийн барилдааны гурвын даваа 09:00 цагт эхлэх…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо. Энэ жил шагайн асарт “Шагайн алтан зурхай”-г залсан байна. Харваачдын бэлгэ тэмдэг болсон алтан зурхайн анхны сумыг Ерөнхий сайд тавилаа. Алтан зурхайг харваачид өөрсдөө бүтээжээ. Алтан зурхайд төрийн долоон эрдэнэ, Отгонтэнгэр хайрхан, олноо “Марзан” Шарав хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын…
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Үндэсний их баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар…
-
Б.Пүрэвсайхан: Санасандаа хүртэл сарвайтал барилдана

Ардын хувьсгалын 104 ойн их баяр наадмын Үндэсний хүчит 512 бөхийн барилдаан тун удахгүй эхэлнэ. Энэ жилийн баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг сольсон билээ. Учир нь өнгөрсөн жилийн наадмаар хиймэл зүлгэн дээр бөхчүүд халтирч унан бэртэл авч, улмаар барилдаж чадахгүй болсон. Тодруулбал Монгол Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан тавын даваанд хөлдөө бэртэл авсан.…



