-
Наадмын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 12-17-ны өдрийг дуустал нийслэлийн найман дүүргийн 22 хорооны өрхийн эмнэлэг ажиллана гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээллээ. Тодруулбал эдгээр өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна. Хэрвээ бага насны хүүхэд эсвэл өндөр настай иргэдэд улаанбурхан өвчний шинж тэмдэг ажиглагдвал ажиллаж байгаа эмнэлгүүдээс хамгийн ойрын эмнэлэгт…
-
“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолтыг Соёлын төв өргөөний тайзнаа толилууллаа. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар, уран сайхны зөвлөхөөр Ардын…
-
Дугаарын хязгаарлалт 5 хоног үйлчлэхгүй

Баяр наадмын амралтын өдрүүд буюу өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэж заасан байдаг. Иймд дээрх өдрүүдэд дугаарын…
-
Хотоос баруун тийш гарах хөдөлгөөнийг 3 эгнээ болгожээ

Нийслэл хотоос Хүй долоон худаг явах чиглэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. СХД-ийн нутаг дэвсгэрээс нийслэл хотоос гарч байгаа буюу Хүй 7 худгийг зорих замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Иймээс ТЦА-наас хотоос гарах 3 эгнээ замыг 4 эгнээ болгон өөрчилжээ. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, хотоос гарах хөдөлгөөн саадгүй жигд урсгалаар…
-
Дэд хорооны дарга нартай танилц

Хаврын чуулган хаахаас урьтаж байнгын хороод хуралдаж байнгын хороо, дэд хороодын дарга нарыг томиллоо. Тухайлбал Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг гишүүдийн олонх нь дэмжсэн бол УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг төрд ажилласан туршлага,…
-
ОУХМ Б.Ганхайчийг хоёр өрөө байраар шагналаа

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -63 кг жинд хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайчид Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүндэтгэл үзүүлж, хоёр өрөө байрны гэрчилгээг гардуулан өглөө. Сайд Д.Батлут “Өөрийгөө ялан дийлж, гэмтэл бэртэлтэй хүнд хэцүү цаг мөчийг ажралгүй даван туулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн түүний…
-
Х.Баасанжаргал: Хувийн сургуулийн барилгад зарцуулсан хөрөнгөд татварын хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг таслан зогсоолоо

УИХ-ын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд нийт гишүүдийн олонх уг хуулийн төслийг дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаахаар болжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр…


