-
Олон улсын биологийн олимпиадаас Монголын баг нэг хүрэл медаль хүртлээ

Филиппин Улсын Манила хотод Олон улсын биологийн 36 дахь удаагийн олимпиад өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Дэлхийн 75 орны 300 гаруй сурагч оролцсон энэхүү олимпиадаас Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол Монгол тэмүүлэл сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Сансармаа тусгай байрт шалгарч, бусад сурагч өндөр онооны гүйцэтгэлтэй оролцжээ.
-
“SG Apes” баг гурван тоглогчоо явууллаа

Сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн шинэ улирал тун удахгүй эхэлнэ. Тиймээс тамирчдын шилжилт хөдөлгөөн идэвхтэй болж багууд шинэ тамирчидтай гэрээ байгуулж буй бол зарим тоглогчид гэрээгээ цуцалж, чөлөөт агент болж байна. “SG Apes” багийн гурван тоглогч багтайгаа хийсэн гэрээгээ дуусгаж, чөлөөт агент болжээ. Тодруулбал Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай нарын гурван тамирчин цаашид тус багт тоглохгүйгээр болж байна.…
-
Хот CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийнэ. Хамгийн сүүлд…
-
Ч.Солонго олон улсад тоглох анхны монгол эмэгтэй легионер тамирчин боллоо

“AFC Womens Champions League” буюу Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн аваргуудын лигт өрсөлдөх Лаос Улсын Мастер 7 багт Монгол Улсаас Ч.Солонго легионер тамирчнаар тоглохоор гэрээнд гарын үсэг зуржээ. Ч.Солонгын хувьд 2003 оны наймдугаар сарын 14-нд төрсөн. Өдгөө 22 настай. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог төдийгүй “Хараацай” багт хүчин зүтгэж байсан билээ. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр…
-
Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ

ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд хэдэн буудлууд хаагдсан байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд метроны буудлууд усаар дүүрсэн байгааг харуулжээ. Москвагийн Шереметьево, Домодедово, Внуково гэсэн гурван том нисэх онгоцны буудал үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн…
-
Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал дахин дэлгэцнээ гарна

Алдарт “Пингу”-ийн шинэ цуврал 18 жил завсарласны дараа дахин телевизийн дэлгэцнээ гарах гэж байна. Шинэчилсэн хувилбарыг “Wallace and Gromit”, “Chicken Run” киногоор алдаршсан хүүхэлдэйн киноны студи Аардман “Mattel” тоглоомын компанитай хамтран stop-motion хэлбэрээр бүтээх бөгөөд 2025 оны сүүлчээр албан ёсоор нээлтийг нь хийх аж. Пингу цувралыг анх 1980-аад онд Отмар Гутманн Швейцарийн телевизэд зориулан бүтээсэн…
-
Тувалу улсын дийлэнх хүн ам Австрали улсаас уур амьсгалын виза хүсжээ

Номхон далайд оршдог Тувалу арал улсын хүн амын 80 гаруй хувь нь Австралийн засгийн газраас санал болгож буй “уур амьсгалын өөрчлөлтийн виза”-нд хүсэлт гаргасан талаар лхагва гарагт холбогдох албаныхны зүгээс мэдэгдэв. Австрали болон Тувалу улсын хооронд дэлхийд анхны гэж хэлж болох уур амьсгалын өөрчлөлтийн визийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу Тувалу улсаас жил бүр тодорхой…
-
Амьгүй донорын ар гэрт 4,5 сая төгрөг олгоно

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дөрвөн тогтоолын төсөл, хоёр танилцуулгыг хэлэлцүүлсэн байна. Тодруулбал нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж –нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг, –амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн…

