-
Долоогийн даваанд улсын цолтой 5 бөх, аймгийн 3 арслан шөвгөрлөө

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 8 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 5 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын заан 2, улсын начин 1, аймгийн арслан 3 шалгаран үлдээд байна.
-
Зургаагийн даваанд улсын цолтой 11 бөх тунан үлдлээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. Нийт 512 бөхөөс хүчит 16 бөх тунан үлдээд байна. Улсын цолтой 11 бөх байна. Үүнд дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 1, улсын заан 3, улсын харцага 1, улсын начин 3 шалгаран үлдээд байна.
-
Тавын давааны тойм

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанд: Дархан аварга Н.Батсуурь Улсын начин Б.Чимэдванданг, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан А.Нармандахыг, Аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайг, Аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржийг, Улсын…
-
Цэнгэлдэх хүрээлэнд наадсан 70 гаруй иргэний даралт ихсэж, наршжээ

Баяр наадмын өдрүүдэд цаг агаар хэт халуун байгаатай холбоотойгоор наадамчдын дунд даралт ихсэх, нарших үзэгдэл их гарч байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд ХУД-ийн эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламжийн баг тогтмол ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Өчигдөр тус тусламжийн багт наршсан, даралт ихэссэн шалтгаанаар 70 гаруй иргэн хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Даралт ихсэх…
-
Хурдан соёолонгийн уралдаанд 195 хүлэг шандас сорино

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан соёолон насаар эхэлнэ. Нийт 195 соёолон уралдахаар бүртгүүлсэн ч сэрвээний стандарт хангасан 140 гаруй соёолон тоосоо өргөхөөр гарааны зурхай руу хөдөллөө.
-
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна. Өнөөдөр соёолон насны морьдын уралдаан 07:00 цагт эхэлсэн. 11:00 цагт барианд орж ирэх товтой. Харин дааганы уралдаан 12:00-14:00 цагт болно. Мөн үндэсний бөхийн барилдааны гурвын даваа 09:00 цагт эхлэх…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо. Энэ жил шагайн асарт “Шагайн алтан зурхай”-г залсан байна. Харваачдын бэлгэ тэмдэг болсон алтан зурхайн анхны сумыг Ерөнхий сайд тавилаа. Алтан зурхайг харваачид өөрсдөө бүтээжээ. Алтан зурхайд төрийн долоон эрдэнэ, Отгонтэнгэр хайрхан, олноо “Марзан” Шарав хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын…


