-
Монголын 6 эмэгтэй жүдоч “Russian tour-2025” тэмцээнд өрсөлдөнө

ОХУ-ын Челябинск хотод “Russian tour-2025” тэмцээний гурав дахь тэмцээн энэ сарын 28, 29-нд болно. Тус тэмцээнд есөн орны жүдочид өрсөлдөх бөгөөд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан эмэгтэй тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Тэмцээний 48 кг-д Ж.Анударь, Ж.Энхбулаг, 57 кг-д Т.Ариунзаяа, О.Оюунчимэг, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар зодоглох юм. Тамирчдын ур чадварыг…
-
С.Энхболд: “Капитал”, “Чингис хаан” банкнаас 140 тэрбумын авлагаа авчихвал эмнэлгүүдийг санхүүжүүлэх боломж гарна

ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: ЭМДС өмнөх жилүүдийн өглөг буюу 316 тэрбумыг энэ онд барагдуулсан. Үлдсэн төсөв дээр хуваарилалтуудаа хийгээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулсан. Энэ хуваарийн дагуу санхүүжилтээ олгоод явж байна. Даатгалын санхүүжилт хүрэлцэхгүй, эрсдэлтэй байгаа гэдгийг өмнө нь хэлж байсан. Энэ нөхцөл байдлыг Ж.Чинбүрэн сайдад танилцуулаад гарч ирлээ. Даатгалын сангийн энэ жилийн батлагдсан төсөв…
-
Б.Найдалаа: Хамтарлаа гээд сөрөг хүчин байхгүй болохгүй, ХҮН нам хамтарсан ЗГ-ыг дэмжинэ

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Хүн намын зарчмын байр суурь маш тодорхой байгаа. Бид сонгуулийн дараа л ярьж байсан. Монгол Улсын жижиг асуудлыг шийдэхийн тулд талцаад хөлөө жийлцээд байгаа ужгирсан асуудлыг дуусгах цэг тавих цаг болсон. Бид хамтарсан Засгийн газрыг дэмждэг. Тэгж байж урагшилна. Хамтарсан үедээ асуудлаа шийдээд, хөлөө жийлцсэн үедээ хойш сууж байсан. Хамтарлаа гээд сөрөг…
-
П.Наранбаяр: Би ямар нэгэн хууль зөрчөөгүй, шалгадаг газарт нь бүрэн шалгуулна

УИХ-ын нэр бүхий гишүүдээс Монгол Улсын ерөнхий сайд Г. Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан шаардлага албан ёсоор хүргүүлсэн. Ингэхдээ сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан, элсэлтийн шалгалттай холбоотой асуудал үүссэн гэж түүнийг огцруулна гээд буй. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр энэ талаар мэдээлэл өглөө. Боловсролын сайд П.Наранбаяр: Би шалгадаг байгууллагад…
-
“Blackpinк” блинкүүдтэйгээ уулзах “галзуу” аялалдаа гарлаа

Женни, Жисү, Рөүз, Лиза нар фенүүдийнхээ хоног тоолон хүлээсэн “Deadline” дэлхийг тойрох аялан тоглолтын сурталчилгааг албан ёсоор эхлүүллээ. 6 дугаар сарын 26-нд цацагдсан аялан тоглолтын танилцуулга видеонд Рөүз утасны бүхээгээс гишүүд рүү залгасны дараа гишүүд тус бүр нэг нэгээрээ гарч ирж байгааг дүрслэн харуулжээ. Дараа нь дөрвөн гишүүн бүгд эргэн нэгдэж, хамтдаа замд гарч шинэ…
-
Б.Энхбаяр: Бүтээмжийн менежерүүдийн цалингийн зардал бараг 20 тэрбум төгрөг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: П.Сайнзориг, З.Мэндсайхан гишүүн бид 3 өмнөх Ерөнхий сайдад ч бүтээмж хяналтын менежерийн асуудлаа боль оо гэсэн шаардлага тавьж байсан. Энэ чинь 20 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй, ажил хийдэггүй. Сураг ажиг сонсох нь тус тусдаа өрөөнд сууна гээд онигоо болгосон шүү дээ. Нэг төрийн өмчийн компани дээр…
-
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн…
-
Вакцины талаар ташаа мэдээлэл тараавал хариуцлага ярина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Улаанбурхан өвчний асуудлыг хэлэлцэж, дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд…
-
Оросын уран бүтээлчдийн хиймэл оюунаар бүтээсэн “Чингис хан” кино пүрэв гарагт нээлтээ хийнэ

Дэлхийд анх удаа хиймэл оюуны технологиор бүтсэн бүрэн хэмжээний уран сайхны кино пүрэв гарагт ОХУ-д нээлтээ хийх гэж байна. Энэ бол Оросын уран бүтээлчдийн “Чингис-Хан: Мянганы хүн”. Уг киног Оросын сонгодог яруу найрагч, зохиолч Виктор Трифонович Слипенчукийн 1964 онд бичсэн “Чингис хан” хэмээх баатарлаг туульсаас сэдэвлэн бүтээжээ. Зохиолчийн төрсөн хүү Михаил Слипенчук уг төслийн ерөнхий…
