-
Я.Содбаатар: АН гэрээнийхээ ямар заалтыг зөрчсөн тухай албан тоот явуулсан

МАН-ын УЗ-ийн шийдвэрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд танилцууллаа. Хамтарсан Засгийн газарт орж ажилласан АН гэрээнийхээ ямар заалт зөрчсөнийг энэ үеэр түүнээс тодруулахад “Хамтарч байгуулсан гэрээнийхээ ямар ямар заалтыг зөрчсөн тухай албан бичгийг МАН-аас 2-р сард АН-д явуулсан. Албан тоот нь байгаа. Танайх ийм ийм заалтаар гэрээгээ зөрчиж байна шүү гэдгийг тодорхой гэрээний…
-
Я.Содбаатар: Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхгүй. Сайд нарын 40% нь шинэчлэгдэнэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээллээ. Я.Содбаатар “Монголчууд бид энэ цаг үед нэгдсэн бодлоготой байж, хүнд цагийг хамтдаа туулах нь зүйтэй. Энэ дагуу МАН-ын бага хурлын VI хурлаас гаргасан шийдвэрийн дагуу өмнө нь хамтарч…
-
Б.Пүрэвдорж: Төрийн албаны шалгалтад МАН-ынхан шууд тэнцдэг. АН-ынхан 2 сая төгрөг өгдөг

Улсын Их Хурал өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ийм мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Төрийн албаны шалгалтаар МАН-ын харьяалалтай бол шууд гараад явчихдаг юм. АН-ынхан бол 2 сая төгрөг өгдөг. Тэр нь баахан ченжүүдтэй. Ченжүүд нь танай ажлын албанд байгаа эрэгтэй, эмэгтэй…
-
Х.Тэргэл дартсын Дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” Дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, Дэлхийн чансааг мөн тэргүүлэв. Ингэснээр тэрээр Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч болж байна.…
-
Элсэлтийн шалгалт орон даяар маргааш эхэлнэ

Элсэлтийн шалгалтыг орон даяар энэ сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жил 35.939 сурагч их, дээд сургуульд элсэх шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Боловсролын үнэлгээний төв элсэлтийн шалгалт өгөхөөр ирэх сурагчдад ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр шалгалтын материал, хариултын хуудас, харандаа, баллуур гэх мэт хэрэгцээт бүх зүйлээр хангадаг. Тиймээс шалгуулагч шалгалт өгөхөөр очихдоо ямар нэгэн дэвтэр, ном, гар утас,…
-
Монголбанкны албан тушаалтан бусдад хахууль өгчээ

Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбарын албан тушаалтан худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны үнэмлэх гаргуулахаар бусдад хахууль өгөөд баригджээ. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдан, шалгалтад тэнцсэнээр уг гэрчилгээг авдаг аж. Гэтэл уг албан тушаалтан тус шалгалтыг өгөх нь байтугай сургалтад нь суугаагүй байна.…
-
Б.Ганхайч ДАШТ-ий хүрэл медальтан боллоо

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кгд хүч үзсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б. Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрээр медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж 18 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ. Ингэснээр түүний хувьд Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь…
-
Б.Батцэцэг: Өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл

Английн “The Times” мэдээллийн сайтад гарсан нийтлэлийн талаар Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг албан ёсны байр сууриа илэрхийллээ. Сүүлийн өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим ташаа мэдээлэл гарч буйтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, гадаад харилцааны салбарыг хариуцаж ирсэн Засгийн газрын гишүүн, цаашилбал иргэний хувьд…

