-
Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэх үү, хэлэлцэхгүй юү?

Ерөнхий сайдын сэнтий ер бусын хүчтэй юм. Монгол даяараа харлаа, үзлээ, ойлголоо. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг огцруулснаас эхлэлтэй, Монгол ардын нам гэх нэгэн төрийн бус байгууллагын тамганы төлөөх өрсөлдөөнөөр үргэлжилсэн тэмцэл эцэстээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг хүчээр огцруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрөө өргөдлөө бичихэд хүргээд зогссонгүй, Үндсэн хуулийн цэц хүрэв. ҮХЦ-ийн хуралдаан, шийдвэртэй холбоотой дэндүү олон асуулт…
-
Амьгүй албатууд буюу нийслэлийн ИТХ

Нийслэлийн ИТХ цагтаа УИХ-ын дараа эрэмбэлэгддэг, олон нийтийн анхаарлын төвд байдаг том хурал байлаа. Лав л өнөөдрийнх шиг байгаа үгүй нь мэдэгдэхгүй, амьгүй албатууд шиг оршиж байсангүй. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Иргэдийн хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод хийх ажлын төлөвлөгөө, төсөв мөнгийг хуваарилж байдаг, бидний амьдралд хамгийн ойр шийдвэрийг гаргах ёстой газар. Бүр урьд өмнөх хурлуудаас…
-
Г.Занданшатар үлдэж, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа 2 хөтлөлцөөд буцах нь

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Түүнийг одоо УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал яригдах нь. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэдэг. “Үндсэн хууль зөрчих гэж байна шүү” гэж анхааруулсаар байхад Үндсэн хууль зөрчсөн хүнийг одоо яалтай. “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдэг. Анхааруулсаар байтал айхгүйгээр хийчихсэн хойно одоо гишүүний суудлаа…
-
Хөтлөлцөөд огцорсон 2 хамт эргэж ирэх үү?

Үндсэн хуулийн цэцийн цагаан байшин өнөөдөр хүн бүрийн анхаарлыг татсан, хачин сонирхолтой газар болж хувирна. 10 дугаар сарын 17-нд хөтлөлцөөд огцорсон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр буцаад Төрийн ордны үүдээр хөтлөлцөөд орох эсэхийг энд шийднэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй. “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа санал…
-
Х.Булгантуяагийн эсрэг Г.Занданшатарын заргыг шүүж байгаа ҮХЦ-ийн гишүүд

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар хандсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21.3 дахь хэсэгт “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэж хуульчилжээ. Үндсэн хуулийн…
-
Гурил идэх үү, улстөрийг идэх үү!

Өвөл хаяанд ирлээ. Өдийд энэ жил дотоодын гурилын хэрэгцээг хангах эсэх талаарх мэдээгээр шуугилдаж байдаг сан. Нам жим байна. Өргөн хэрэглээний барааны жин дарах гол нэрийн бүтээгдэхүүн гурилын хангамж энэ жил ямархуу байгаа бол? Манай улсад 1400 гаруй тариаланч жил бүр тогтмол 390 мянган га талбайд үр тариа тарьдаг. Дотоодын хүнсний улаанбуудайн хэрэгцээг хангахад жилдээ…
-
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын улстөрийн уран мэх

Тос дотроосоо өтдөгийг МАН нотолж байна. Бусдын оролцоогүйгээр өөрсдөө засгаа унагаж, унагах гэж оролдож байгаа нь анх удаа биш. Гэхдээ урд урдынхаас улам уран гоё нүүдэл хийж, нэг нэгэндээ сөхөө өгөлгүй довтлох нь урамтай юм гээч. Ийм уран тоглолт үзээгүй уджээ, монголчууд. Нэг хүний үгээр явдаг, даргын үг дүрэм байдаг, ярсхийтэл гар өргөдөг, коммунист маягийн…
-
УИХ яагаад ч тарахгүй

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьсан. МАН-ын даргын сунгаанаас болж улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас УИХ ирэх жилийн төсвөө хэлэлцэж чадахгүй гацаанд ороод байгаа. Улсын төсөв хэлэлцэх нь байтугай парламент дахь МАН-ын бүлэг хурлаа хийж чадалгүй явсаар, 2 хуваагдлаа. Одоо УИХ-д МАН-ын 2…

