-
Хөрөнгө хураах хууль хаачив

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025.05.21-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилготой гэсэн чихэнд чимэгтэй тайлбар дагалдуулсан энэ хуулийн төсөл…
-
И.Нуваанчимэд: Монголоос гадаад руу бас цахим халдлага их хийдэг

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн аюулгүй байдлын ахлах шинжээч И.Нуваанчимэдтэй ярилцлаа. -Банк, эмнэлэг, ББСБ, сургууль гэх мэт иргэдийн мэдээллийг цуглуулдаг хувийн, төрийн байгууллагуудыг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв хянадаг. Иргэдийн мэдээллийг цуглуулдаг байгууллагуудын нэг нь “Интермэд”. Энд яг юу болсон юм бэ? -Тус эмнэлэгт халдлага үйлдсэн хэргийн шүүх хурал болоогүй байгаа учраас одоогоор…
-
Монголын бахархал: Дэлхийн шинжлэх ухаанд Санчирын гичгэнэ гэх шинэ зүйлийг бүртгүүлэв

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Мөнххайрхан уулнаас 2021 онд МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа гичгэний төрлийн шинэ зүйлийн ургамал олж илрүүлсэн байна. Уг ургамлын ангилалзүйн судалгааг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын ангиллын лабораторийн эрхлэгч, доктор М.Ургамал хийсэн бол генетикийн судалгааг МУБИС-ийн ахлах багш, доктор Г.Онолрагчаа хийжээ. Эдгээр судалгаагаар уг ургамал гичгэний шинэ зүйл болохыг…
-
Монгол төрийг намын савраас салгах боломж 126-д байна

УИХ-ын даргаар хэнийг тавихаа МАН шийднэ хэмээн Н.Учрал, Ж.Батжаргал нар том дуугарлаа. Тийм ч байж болно. Бас үгүй ч байж болно. Хэнээр даргалуулахаа УИХ өөрөө шийддэг байвал сайн сан. Халдашгүй дархан эрхтэй гэж цагдаа, шүүхийн өмнө пээдийдэг атлаа намын өмнө бөхийдөг гишүүд тэр гайхамшигтай бүрэн эрхээ үүн дээр л үзүүлэх хэрэгтэй дээ. Уг нь УИХ…
-
Монголбанкны ерөнхийлөгч хэн болох вэ?

Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Үүний дагуу парламентаас 2019.11.22-нд томилогдсон Б.Лхагвасүрэнгийн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2025.11.21-нд дуусна. Түүнийг тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор чуулганд нэр дэвшигчийн сонсгол хийн, томилж байв. Тиймээс ч Монголбанкны ерөнхийлөгч болох гэсэн хүмүүсийн амбийц хөдөлж, тэр албан тушаалд өөрийн хүнээ тавих гэсэн эрх мэдэлтнүүд…
-
УИХ-ын даргыг нам бус болгоно гэдэг Монголд утопи зүйл

МАН парламентад хамгийн олон суудлыг бүрдүүлж, эрх барьж байгаа гэдэг утгаараа УИХ-ын даргын сэнтийд олонхын бүлгээс төлөөлөл томилогдох учиртай. Намын даргын өрсөлдөөн ширүүсэх явсад спикерээ татаад унагачихсан ардын нам одоо намын шинэ даргаа УИХ-ын даргын суудалд залах тухай яригдаж байгаа юм. Тэдний энэ томилгооны эсрэг сөрөг хүчин АН улс төрийн довтолгоо хийж, парламентыг аль нэг…
-
Н.Учралаас юу ч хүлээх хэрэггүй

МАН-ын 31-р их хурлын өнгө аяс Хятадын Коммунист намын их хурлыг санагдуулав. Ижил хувцсаар жигдрээгүй л болохоос яг аа яг. 2255 төлөөлөгч оролцуулахаар зарласан ч 21 аймаг, 9 дүүргээс 2247 төлөөлөгч ирэв. Энэ олон хүний арыг 450 хүн дааж, 1 төлөөлөгчид 5 хүн үйлчилжээ. Тэдний 300 нь Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Социал демократ Монголын…


