-
МАН дангаараа засгаа бүрдүүлэх үү?

Өчигдөр 15.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал өнөөдөр өглөө 03.00 орчимд өндөрлөлөө. Бага хурлын шийдвэрийн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм. “МАН-ын VI Бага хурал хуралдаж дууслаа. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн. Бага хурлын 40 гаруй гишүүн Ерөнхий сайд болон намын удирдлагуудаас…
-
Бага хурлын гишүүдийн байр суурь: Бид хамтарна гэж Үндсэн хуулиа өөрчилсөн

МАН-ын 6 дугаар бага хурал эхэллээ. Бага хурлын шийдвэр хэрхэн гарахаас хамтарсан Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ. Хамтарсан засгийг хэрхэх асуудлаар МАН-ын бага хурлын гишүүдийн байр суурийг TIME.MN сайт хүргэж байна УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хамтарсан Засгийн газар байх ёстой эсэх санал манай намаас гараагүй. Хамтарч байгаа улс төрийн намууд ийм байр суурь илэрхийлж байгаа учраас…
-
АН, ХҮН-ээс салаад Л.Оюун-Эрдэнэ…

МАНХАН нурах нь мадаггүй боллоо. УИХ-ын өнгөрсөн сонгуулиар МАН 68 суудалтай болсон атлаа дангаараа Засгийн газраа байгуулалгүй, АН, ХҮН-ыг урьсан. Монголоо хамтарч хөгжүүлэх, ачаагаа хувааж үүрэх, ажлаа хамтарч хийх гэсэндээ биш. Сөрөг хүчний дуу хоолойг сөрөх гэсэндээ МАНХАН үүсгэж, дараагийн сонгууль хүртэл ямар нэг асуудалгүйгээр золгохоор төлөвлөсөн. Даанч бүтэлгүйтэв. Өөрөө бүдэрчхэв. АН-аас ирэх аюулыг холдуулж…
-
Л.Оюун-Эрдэнэ суудалдаа тогтож чадвал 2000 оноос хойш хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болж түүхэнд тэмдэглэгдэнэ

Өнөөдөр Ерөнхий сайд руу чиглэсэн “Огцрох амархан” жагсаал 8 дахь өдрөө үргэлжилнэ. Тэгвэл хамтарсан засгийн газрыг тэргүүлж байгаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудалд хэр зэрэг удаан суусан талаар товч сийрүүлье. Тэрээр 2021 оны нэгдүгээр сард одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын суудлыг авснаас хойш 4 дэх жилдээ гүйцэтгэх засаглалыг тэргүүлж ажиллаж байна. 2021-2024 оныг хүртэл 3 жил…
-
Ерөнхийлөгч нарын амлалт ам нь алт, санаа салхи байх вий

Монголчууд бидэнд хамгийн ойрын сонгууль 2 жилийн дараа болно. Энэ сонгуулиар 6 жил ажиллах Төрийн тэргүүнээ бид сонгох учиртай. Тэгвэл Үндсэн хуулийг өөрчлөх замаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг ахин нэр дэвших магадлалтай гэдэг хардлага саяхныг болтол олон нийтийн дунд байсаар ирсэн юм. Харин энэ хардлагад цэг тавьсан байр суурь ар араасаа…
-
ДЦС-ууд 118 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ

Дулааны үнэ нэмэх хугацааг 2026 он болгож хойшлуулснаар ДЦС-ууд энэ жил 118 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоог Эрчим хүчний зохицуулах хороо гаргажээ. Үүнийг улсын төсвөөс татаас болгож олгохыг эрчим хүчнийхэн Засгийн газраас шаардаж байна. Хэрвээ татаас өгөхгүй бол дулааны эх үүсвэр дутагдах, эрчим хүчний салбарын нөхцөл байдал бүүр хүндрэх, өр нэмэгдэх аюул тэдэнд тулгарч байна.…
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан засгийн газрыг тараах эсэх асуудлаар намын бага хурлыг хуралдуулах саналаа оруулжээ

Саарал ордонд хаврын улстөр халж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцжээ. Бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардын намын удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулах санал гаргасан аж. Гэхдээ хувийн асуудлаа хэлэлцүүлэх гээд байгаа юм биш. Засагт хамтарсан намын гишүүд хэвлэл…
-
Х.Тэмүүжин: Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын манлайлал надад таалагдаж байна

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч 1 удаа 6 жилээр сонгодог болгосон. Тэгвэл Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчилж Х.Баттулга, У.Хүрэлсүх нар дахин нэр дэвших гэж оролдож байна гэсэн хардлага нийгэмд үүсээд байв. Энэ хардлагыг бодит болгохгүй байх үүднээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийг тогтвортой байлгах санаачилга гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж…
-
Н.Учрал: Х.Баттулга та тоглоод байна уу, тохуурхаад байна уу ?

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт “Монгол ялна” ард түмний хөдөлгөөнөөс өөрт нь хаяглан “Төгрөг нуурын орд газраа ард түмэн авах шаардлага”-ыг бичгээр ирүүлснийг хүлээн авч, хариу хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр хариу мэдэгдэлдээ “Та бүхэнд болон Монголын ард түмэнд хандан, хэрэв миний эсвэл миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд Төгрөг…
-
Тоолуур тавиулснаар 243.585 төгрөг хэмнэжээ

Халаалт зогсоохтой зэрэгцэн, дулааны үнийг нэмэх байсан ч 2026.01.01 хүртэл хойшлуулав. 9-12 дугаар сард хэрэглэх дулааныхаа үнийг бид одоогийн тарифаар төлнө. Ирэх жилээс уг төлбөр дунджаар 2 дахин нэмэгдэнэ. 80 мянган төгрөг төлдөг айл 160 мянгыг төлнө гэсэн үг. Үүнээс урьтаж айлууд дулааны тоолуур тавиулах хэрэгтэй байна. Дулааныг яагаад тоолуураар хэмжих шаардлагатайг нэгэн жишээгээр тайлбарлая.…