-
Домогт бор хүлэг 17 дахь жилдээ төрийнхөө их наадамд оролцлоо

Төрийн ёслол хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх нь наадамчин олны сэтгэлийг хөндөж, монгол хүн бүрийн омогшлыг төрүүлдэг чухал ёслол билээ. Төрийн наадам болон бусад тэмдэглэлт баяраар “Есөн хөлт цагаан туг”-аа залах ёслолыг домогт бор загалгүйгээр төсөөлшгүй. Төрийн хонжны хүлэглэсэн энэхүү загал төрийнхөө наадамд 17 дахь жилдээ оролцлоо. Морьтон дайчид бор морийг энэ…
-
Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Х.Мягмаржав түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангажээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны шилдгүүд тодорч, шинэ мэргэн төрлөө. Энэ жилийн баяр наадмын урианхай сурын харваанд 360 харваач оролцсоноос шилдэг таван харваачийн нэрс тодорлоо. Урианхай сурын харваанд эрэгтэй…
-
Хязаалан насны морьдын уралдаанд Б.Гантигийн сартай хүрэн үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Хязаалан насны морьдын уралдаанд 195 хүлэг шандас сорьсноос түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Батсайханы Гантигийн сартай хүрэн үрээ хурдалж, түмэн…
-
Г.Занданшатарын эдийн засгийн форум дээр хэлсэн үг хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж чадсан болов уу?

Монгол улсын эдийн засаг, цаашдын зорилтыг олон улсад тунхагладаг Эдийн засгийн форум 2025 “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор өчигдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож шинэ засгийн газрын хөгжлийн бодлого чиглэлийг танилцуулсан юм. Дэлхий дахин бүхэлдээ эдийн засгийн сорилттой тулж, Трампын тарифын бодлого, улс орнуудын дайн тулаан, геополитикийн асуудлууд хурцдаж хөрөнгө оруулагчид…
-
Д.Алтанхуяг: УДБЭТ-ын найрал, гоцлол дуучдыг тараах гэсэн зүйл байхгүй

УДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр Улсын баяр наадмын тоглолтод оролцохгүй, ажил хаях шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр тус театрын захирал үүссэн асуудлаар хариу хэвлэлийн бага хурал хийлээ. УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг: Театрын маань найрал болон гоцлол дууны уран бүтээлчид 2025 оны тавдугаар сарын 21-нд батлагдсан шинэ бүтцийг ойлгоогүй байна. Найрал, гоцлол дууны ангийг тараах гэсэн…




