Хүүхэд хүчиндээд, гадаад руу зугтсан оргодлыг Киргизээс баривчиллаа


Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас өчигдөр Монгол Улсад шилжүүлэн авчирлаа. Тэр 2021 онд бага насны хүүхэд хүчиндээд, гадаад улсад оргон зайлжээ. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан, Төв Азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан аж.

Түүнийг Киргиз Улсад орогнож байгааг Интерполын шугамаар тогтоож, энэ оны 5 дугаар сарын 26-нд тус улсад баривчлан саатуулсан байна. Цагдаагийн байгууллага Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Интерполын үндэсний төв товчоотой хамтран, түүнийг шилжүүлэн авчээ. Энэ ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *