-
Гадаад, дотоодгүй монголчуудаа залилсан этгээдийг Вьетнамаас баривчилжээ

Интерполын улаан булант зараар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан, Монгол Улсын иргэн Б-г Вьетнам улсаас баривчилж, 2026.10.11-нд Улаанбаатарт албадан авчирлаа. Тэр 2025 онд бусдын их хэмжээний мөнгийг залилсан хэрэгт холбогдон, нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгуулж байхдаа гадаад улс руу оргон зайлсан аж. Вьетнамд байх хугацаандаа тэрээр тус улсад аялж байсан Монгол Улсын иргэдийг…
-
Сүхбаатарын иргэд 1.72 тэрбум төгрөгөө залилуулжээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд залилах болон цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн улмаас энэ оны эхний 9 сард иргэдэд учирсан хохирол 1.72 тэрбум төгрөгт хүрээд байна. Нийт залилах гэмт хэрэг 15.5 хувиар өсөж, нийт 97 хэрэг бүртгэгджээ. Иргэдтэй биечлэн уулзаж, итгэлийг нь олох замаар үйлдсэн залилан 69.8 хувиар нэмэгдэж, нийт залилангийн 75.3 хувийг эзэлж байна.…
-
“Ажил хийлгэнэ” гэж охидыг хуурч, биеийг нь үнэлүүлжээ

“Ажил хийлгэнэ” хэмээн охидыг хуурч, биеийг нь үнэлүүлсэн хэрэг нийслэлийн Багануур дүүрэгт өнгөрсөн жил гарчээ. Энэ хэргийг Х.А, Ч.Б, Б.З нар хамтран үйлдсэн байна. Тэд уг охидын ар гэрийн хараа хяналт сул, эмзэг байдлыг нь далимдуулан, ийм хэрэг хийсэн аж. Охидыг тэд 2025 оны 8 дугаар сард машинаар тээвэрлэн, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр…
-
Хар тамхитай холбоотой 7 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 10 дугаар сарын 5-9 хүртэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45.254 хэрэг хянажээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,660 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 894 хэрэг шинээр нээж, 400 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Үүнээс яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хар тамхитай холбоотой хэргүүдийг тоймлон танилцуулъя.
-
Хэрэг хийгээд гадаад руу оргосон 3 оргодлыг авчирлаа

ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо гадаад улсад оргон зайлж, олон улсад эрэн сурвалжилж байсан 3 оргодлыг өнгөрсөн 7 хоногт Монгол Улсад албадан авчирлаа. Залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан Б-г Инперполын хөх булант зараар эрэн сурвалжилж байжээ. Түүнийг БНСУ-аас албадан авчрав. Хуурамч бичиг баримт ашиглан, бусдын үл хөдлөх хөрөнгийг залилж авсан Б түүнийгээ…
-
Зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зөрчил 27 гараад байна

Зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд 2025-2026 онд бүртгэгдсэн зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зөрчлийг Улсын прокурорын ерөнхий газар судалжээ. Ийм 53 зөрчилд шийтгэл оногдуулсан байв. Үүний 26 нь 2025 онд гарчээ. Үүнд 24 хүн, 2 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ. 2026 оны эхний 9 сард ийм 27 зөрчил гарчээ. Үүнд холбоотой 21 хүн, 6…
-
АТГ-ын эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгийд ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2026.10.05)-өөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх аж. Энэ үүргийнхээ хүрээнд уг ажлын хэсэг дараах ажил, арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Үүнд: Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг шаардлагатай төрийн…
-
Машин жолоодсон 17 настай хүүхэд болон машины эзнийг 500 мянгаар торгожээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 9 дүгээр сарын 26-нд 17 настай хүүхэд “Ниссан Жюк” маркийн машин жолоодон, замын хөдөлгөөнд оролцжээ. Үүнийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, тогтоон, хариуцлага тооцсон байна. Учир нь 18 нас хүрсэн хүн Монгол Улсад A, B, C, M, C1 ангиллын тээврийн хэрэгсэл (мотоцикл, суудлын автомашин, ачааны автомашин) жолоодох сургалтад сууж, жолоочийн үнэмлэх…
-
З.Нарантуяа: Цагдаа, прокурор, шүүх тэгтлээ доройтчихоогүй л бол С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт нэр төрөө сэргээх ёстой

УИХ-ын гишүүн С.Зоригийг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэрт нь хөнөөсөн. Түүнээс хойш 28 жил өнгөрч байна. Хөшөөнд журмын нөхөд нь өнөөдөр цэцэг өргөж, түүнийг дурсан хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 3 шатны шүүх 24-25 жил хорих ял оноосон. Тэднийг эрүүдэн шүүж, ялласан хэмээн дараа…
-
О.Цогтгэрэл: С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр нээлттэй сонсгол хийхээр судалж байна

УИХ-ын гишүүн С.Зоригийг хөнөөснөөс хойш 28 жил өнгөрч байна. Хөшөөнд журмын нөхөд нь өнөөдөр цэцэг өргөж, түүнийг дурсан хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 3 шатны шүүх 24-25 жил хорих ял оноосон. Тэднийг эрүүдэн шүүж, ялласан хэмээн дараа нь хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. АН-ын дарга О.Цогтгэрэлээс…