Ирэх 2025 онд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн тов гарлаа


2025 онд зохион байгуулагдах өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарийг баталлаа. Ирэх онд 56 спорт холбоодын өвөл, зуны нийт 197 тэмцээн болох юм.

Тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд 60, залуучуудын ангилалд 28, өсвөр үеийн 59, ахмадын ангилалд 23 тэмцээн уралдаан болох бөгөөд эдгээр тэмцээний хуваарь дээр багийн болон танхим, зай, төрөл нэмэгдэнэ.

Түүнчлэн ирэх онд Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу дөрвөн жил тутамд болдог Монголын бүх ард түмний XVI зуны спортын наадам, хоёр жил тутамд болдог Монголын хүүхдийн спортын VIII наадам болно.


One response to “Ирэх 2025 онд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн тов гарлаа”

  1. Боксын Ц.Цэрэннямд Гавъяат цолыг нь өгөөч. Сар бүрийн шагналын мөнгийг нь бас өгөөч. Сайн санааны тоглолтын хүрэл медальтай. Тэр жил олимпийн оронд болсон шүү дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *