“Намрын хит-2024” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт 2024 оны аравдугаар сарын 20-ны өдөр 19:00 цагаас UB паласын концертын их танхимд болно.
Тоглолтод Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУАЖ дуучин А.Долгор, МУАЖ дуучин С.Ганзориг, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ дуучин Ж.Уранчимэг, МУГЖ дуучин Б.Батболд, МУГЖ дуучин У.Далантай, , МУГЖ Дуучин С.Эрдэнэцэцэг, МУГЖ дуучин Ч.Амаржаргал, СТА дуучин Н.Мөнгөншагай, СТА дуучин Л.Нарантуяа, хос дуучид А.Анхбаяр Б.Чанцалдулам, дуучин Д.Эрдэнэсувд, Бор Мэндээ, дуучин Б.Бат-Энэрэл нар оролцох юм.
“Намар өөрөө утга уянгыг илтгэдэг дуу хууртай улирал. Намар ажил хөдөлмөр жигдэрсэн, завгүй шижигнэсэн улирал. Энэ л шахуу өдрүүдийн ачааллыг түр мартаж, дуртай дуучнаа алга ташин дахиулж, дуртай дуугаа даган дуулах боломжийг “Намрын хит 2024″ нийтийн дуучдын нэгдсэн тоглолт танд олгож байна”
Тасалбарыг UB паласын билетийн кассаар худалдаалахаас гадна Ticket.mn, 94941909, 80591979 үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909, 80591979 дугаараас лавлах боломжтой.

One response to “Шилдгийн шилдэг тоглолт “Намрын Хит – 2024””
Энэ тоглолтонд СО буюу гурилбарам илүүдэж ээ энэ бид 2.ын урлаг авьяас гэж юу байдаг юм бөөн хэлбэр загвар