The MongolZ баг тэмцээнээ өндөрлүүллээ


Бразил улсын Рио Де Жанейро хотод аравдугаар сарын 6-13-ны хооронд IEM Rio тэмцээн болж байна.

Монгол Улсын шилдэг баг The MongolZ ESL-ийн дэлхийн чансааны оноогоор уригдаж B хэсэгт Astralis, G2 Esports, Team Vitality, Virtus Pro, 9z Team, Eternal Fire, HEROIC багуудтай өрсөлдлөө.

The MongolZ эхний тоглолтоо Орос улсын Virtus Pro багтаа bo1 журмаар хийж 13:10 харицаатайгаар хожиж Team Vitality багтаа шигшээ шат руу орох эрхийн төлөө өрсөлдөх юм.

Өмнө нь хоёр баг 2 удаа учраа таарч тоглож байсан ч хоёуланд нь Team Vitality баг ялж байсан юм.

Уг тоглолтод Team Vitality хожиж шигшээ шатны эрхээ авсан бол The MongolZ баг доод хүснэгт рүү унаснаар шигшээ шатанд шалгархын тулд хоёр тоглолт хийх болсон юм.

Тэд Турк улсын Eternal Fire багийн эсрэг тоглолтоо хийж 2:1 харицаатайгаар хожиж, дахин Virtus Pro багтай шигшээ шатны төлөөх сүүлийн тоглолтоо хийх болсон.

Урьд шөнө 3 цагт bo3 журмаар явагдаж The MongolZ баг 2:0 харицаатайгаар хожигдсноор тэмцээнээ дуусгалаа.

Тэд IEM Rio тэмцээнд 7-8 байранд орж 6 мянган долларын шагналыг авсан юм.

Тэдний дараагийн тэмцээн Финланд улсад зохиогдох 200 мянган долларын шагналын сан бүхий Elisa Masters Espoo 2024 бөгөөд эхний тоглолт нь аравдугаар сарын 16-ны 18 цагаас Финландын JANO Esports багийн эсрэг хийх юм.


2 responses to “The MongolZ баг тэмцээнээ өндөрлүүллээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *