АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Камала Харрис гурван сарын хугацаанд буюу долоодугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 1 тэрбум ам.долларын хандив цуглуулжээ.
Түүний кампанит баг нь есдүгээр сард хэдий хэмжээний хандив цуглуулснаа хараахан зарлаагүй ч эх сурвалжууд 1 тэрбумд хүрсэн хэмээн мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч асан Жо Байден 7-р сарын 21-нд сонгуульд оролцохоо больсон гэж мэдэгдсэнээс хойш 24 цагийн дотор Харрисын кампанит багт 81 сая долларын хандив цугларсан бөгөөд 7-р сарын 22-н гэхэд 100 сая гаруй долларт хүрсэн байна.
Түүнд цугларсан хандивт Ардчилсан намын хандив багтсан. Нэг тэрбум долларын зардал нь долоон муж болон бусад мужуудын телевиз, дижитал сурталчилгааны давлагаа, оффисын ажилтнуудын үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа гэжээ.